Хүүхдийн чихний халдвар

Бага насны хүүхдэд чихний халдвар элбэг тохиолдоно.
Бага насны хүүхдэд чихний халдвар элбэг тохиолдоно. Ихэнх тохиолдолд халдварын улмаас дунд чих үрэвсэнэ. Үүнийг "Дунд чихний үрэвсэл" гэдэг. Дунд чих нь хэнгэргэн хальсны цаана байрлах жижиг хайрцган хөндий юм. Энд маш жижиг сонсголын алх, дөш, дөрөө гэсэн 3 яс байдаг. Дунд чих нь залгиур хоолойтой евстахиевийн буюу сонсголын гуурсаар холбогддог. Энэхүү гуурс нь эвшээх, залгих үйлдлүүдийн үед түр зуур нээгдэн дунд чих рүү агаар ордог. Нярай болон хөхүүл насны хүүхдүүд дунд чихний үрэвслээр бусад насныхныг бодвол илүүтэй өвддөг байна. Учир нь тэдний сонсголын гуурсны бүтцийн онцлогтой холбоотой.

Нярай болон хөхүүл хүүхдийн сонсголын гуурсны онцлог:
Сонсголын гуурс өргөн богино хөндпөн байрлах ба зөөлөн эдээр баялаг байдаг. Иймд залгиур болон хамарт буй нян нь хялбархан дунД чих рүү дамжин орох боломжтой. Дунд чихэнд орсон нян тэнд үрэвсэл үүсгэн хавагнуулснаас гуурс битүүрч үүгээр агаар орох боломжгүй болно. Ингэснээр дунд чихнээс ялгарах шингэн зайлуулагдаж чадалгүй үрэвсэж хүүхдийн чих өвдөнө.

Дунд чихний улайх үрэвсэл:

Амьсгалын дээд замын үрэвсэл болон хоолой өвдсөн суурин дээр дунд чих үрэвсдэг.

Дунд чихний улайх үрэвслийн үед илрэх шинж тэмдгүүд:
Нярай болон хөхүүл хүүхдэд :
-Чихээр хүчтэй хатгаж өвдөх
-Халуурах
-Мөн бөөлжих, хоолны дуршил буурах, суулгах, толгой өвдөх, цочромтгой эсвэл унтаарах шинжүүд илэрч болно.

Арай том хүүхдэд:

-дүлийрэх
-чих жингэнэх буюу шуугих
-тэнцвэр алдах
-сонсгол муудах
-цочромтгой болох

Эмчилгээ:
Ихэнхдээ хүүхдийн дунд чихний улайх үрэвсэл хэд хоногийн дараа антибиотик эмчилгээгүйгээр аяндаа эдгэрдэг. Хүчтэй өвдөлтийн улмаас хүүхэд их зовиурладаг тул өвдөлт намдаах зорилгоор парацетомол өгч болно. Өвдсөний дараа эцэг эхчүүд анхаарах зүйл: Өвдсөнөөс хойш хэдэн долоо хоногийн турш дунд чихний хөндийд шингэн байсаар байдаг. Энэ хугацаанд та хүүхдийн тань сонсгол муудаад байгааг анзаарч болох юм. Хэдэн сарын дараа уг шингэн өөрөө аяндаа шимэгдцэг. Хэрэв шингэн шимэгдэхгүй бол (хүүхэд их цочромтгой, сонсгол нь сайжрахгүй бол) эмчид хандаарай.

Дунд чихний цочмог булагт үрэвсэл:
Хүүхдийн дунд чихний булагт үрэвсэл элбэг тохиолдож цөөнгүй хэсэг нь архагшиж үлдцэг.
Шалтгаан:
-Амьсгалын дээд замын халдвар
-Нармайн гүйлсний томролт
-Тагнайн гүйлсний үрэвсэл
-Хамар, хамар дайврын үрэвслүүд
-Хүүхэд суурь өвчтэй байх /сульдаа, тураал, диатез/
-Хүүхдийг байнга дээш харуулж хэвтүүлэх, хамрыг нустай удаан байлгах

Цочмог бүлгийг явцаар нь 3 хүваана.
Улайх үе: Энэ үед чихээр хүчтэй хатгаж өвдөх, уйлах, толгой өвдөх, халуурах, бие сульдах, сонсгол сулрах шинж тэмдэг илэрнэ. Идээ гадагшлах үе: Энэ үед хэнгэргэн хальс цоорч идээ гарч чихний өвдөлт намдаж халуун буурна.

Эдгэх үе: Булаг 6-7 хоног гоожоод хэмжээ нь багасаж өтгөрнө. Биеийн байдал сайжирна. Дунд чихний цочмог булгаар өвдсөн үед заавал чих хамар хоолойн эмчид үзүүлж эмчийн зааврын дагуу эмчилгээг төгс хийлгэх хэрэгтэй.Тэгэхгүй бол өвчин хүндэрч архаг хэлбэрт шилждэг болохыг анхаарна уу.

Эмчилгээ:
Эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ. Антибиотик эмчилгээ хийх эсэхийг зөвхөн эмч шийднэ. Иймд эцэг эхчүүд дур мэдэн антибиотик хэрэглэхийг хатуу хориглоно. Чихнээс булаг гоожиж байгаа үед өдөрт 3-аас доошгүй удаа хуурай цэвэрлэх хэрэгтэй. Хөвөнгөөр буюу зориулалтын цэвэрлэх зүйлээр чихний сувагт байгаа булгийг хөвөнд шингэтэл нь байлгаад буцааж болгоомжтой авна. Чихийг хуурайштал хөвөнгөөр хуурай цэвэрлэгээ хийнэ. Хөвөн болон зөөлөн материалаас бусад зүйлээр арчихыг хориглоно. Учир нь чихний хэнгэргийг гэмтээх аюултай.

Зевлөгөө:
-Чихний идээ хуурайшсаны дараа хүүхдийн сонсгол шалгуулах
-Эмчилгээхийлгэждууссаны дараахяналтанд 1 жил байж үзүүлэх
-Чихэнд ус оруулахгүй байх, усанд орохдоо тостой хөвөнгөөр чихээ бөглөх, голд болон бассейнд сэлэхийг хориглоно.
-Зуны улиралд нар агаараар биеэ чийрэгжүүлэх, хавар намарт витамин эмчилгээ хийх, өвөл даарахгүй байх
-Ханиад томуу хүрэхгүй байх, хүрсэн үед хамар залгиурыг зөв угааж, хоолой зайлах, хамрын нусыг тогтмол цэвэрлэх
-Чанар сайтай хоол идэх, хэт ядрахгүй байх
- Хүүхдэд ойр хэн нэгнийг тамхи татуулахыг хориглоно. Хүүхдийн амьсгалаар орж буй тамхины утаа сонсголын гуурсанд муугаар нөлөөлснөөс дунд чихний шингэн гадагшилж чадахгүйд хүргэж чихний үрэвсэл дахина.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Болорцэцэг (202.72.245.163)

    2023-07-06

    4 сартай хүүхдийн 2 чихнээс нь ногоон өнгөтэй юм гараад бна энэ яагаад гараад бгаа бол өнөөдөрөөс эхэлж гарчихлаа