Ким Жон Ун мэндэлжээ

-Америкийн зохиолч, энх тайвны төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Эмили Грин Болч 1867 оны энэ өдөр

-Америкийн зохиолч, энх тайвны төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Эмили Грин Болч 1867 оны энэ өдөр,

-Германы физикч, Нобелийн шагналт Вальтер Боте 1891 оны эл өдөр,

-Америкийн дуучин Элвис Пресли 1935 оны энэ өдөр,

-Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 1983 оны эл өдөр мэндэлжээ.

1806-Кап колони Британийн эзэмшил болов.

1867-Колумбын тойрогт африк гаралтай америк эрчүүдэд санал өгөх эрх олгожээ.

1971-Пакистаны Ерөнхийлөгч Зульфикар Али Бхутто олон улсын шаардлагыг хүндэтгэж Бангладешийн тусгаар тогтнолыг зарласныхаа дараа баривчлагдсан Бенгалийн удирдагч Шейх Мужибур Рахманыг шоронгоос суллажээ.

2011-АНУ-ын Аризона мужийн Касас Адобес дахь “Safeway” хэмээх хүнсний их дэлгүүрт Аризона мужаас сонгогдсон конгрессийн эмэгтэй гишүүн Габриэль Гиффордсын амь насанд халдах оролдлого болсны улмаас бууны суманд өртөж зургаан хүн амь үрэгдэж, 13 хүн, түүний дотор Г.Гиффордс шархаджээ.


Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)