Кун Фу Үсчин

Хятадын өвөрмөц сонин авьяастай эр Ван Сиаою. Тэрээр Кун Фугийн мастер төдийгүй  чадварлаг сайн үсчин.
Хятадын өвөрмөц сонин авьяастай эр Ван Сиаою. Тэрээр Кун Фугийн мастер төдийгүй  чадварлаг сайн үсчин. 36 настай тэрээр амьдралынхаа 16 жилийг үсчний мэргэжилтэй холбосон бөгөөд өөрийн үсчний арга барилаа 18 жилийн турш тасралтгүй хичээллэж байгаа кун футайгаа хослуулж, улам мэргэшсэн байна. Ван кун фугаар он удаан жил хичээллэснийхээ үр шимийг харуулж, толгойгоороо газар тулж байгаад сурмаг гэгч нь засдаг бөгөөд өмнө нь нэг гаран дээрээ тогтож байгаад засдаг байсан гэнэ.
Тэрээр өөрийн бизнестээ хосгүй авьяасаа шингээн хослуулснаас хойш зорин ирэх байнгын үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд түүний этгээд арга барил нь өөрийн бизнесээ шинэ түвшинд гаргаж ирэхэд нь чамгүй ихээр нөлөөлжээ. Зүгээр нэг салоноор үйлчлүүлээд гарсанаас сонирхолтой байдлаар үсээ засуулахыг хүссэн хүмүүс олон байдаг тул түүний энэхүү техник олны анхаарлыг ихэд татаж, үйлчлүүлэгчдийн цувааг нэмсээр байгаа аж.
Сонирхуулахад, Вантай адил этгээд гаж байдлаар үс засдаг эр Вашингтон хотод мөн байдаг бөгөөд Итали-Америк үсчин хэмээн алдаршсан Пиетро Санторо гэгч тэрээр асч буй гал дээр нүцгэн зогсож байгаад үс засдаг байна.

О.УДВАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • duuree (202.179.20.134)

    2013-01-09

    us zasahdaa hurtel mayaglahiimaa hehe