Дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй 10 орон

    Агаарын хүчин аль ч улс орны хувьд зэвсэгт хүчний чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог. Тиймээс дэлхийн орнууд агаарын хүчээ зузаатгахыг илүүд үздэг. Харин энэ тулаан дундаас цойлж буй 10 орныг танилцуулья. Энэ сацуу доорх 10 орныг энэ оны дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй гэж Олон улсын стратеги судлалын хүрээлэн дүгнэжээ.

Агаарын хүчин аль ч улс орны хувьд зэвсэгт хүчний чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогддог. Тиймээс дэлхийн орнууд агаарын хүчээ зузаатгахыг илүүд үздэг. Харин энэ тулаан дундаас цойлж буй 10 орныг танилцуулья. Энэ сацуу доорх 10 орныг энэ оны дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй гэж Олон улсын стратеги судлалын хүрээлэн дүгнэжээ.

10. Өмнөд Солонгос

БНСУ 760 нисэх онгоц, 65 мянган бие бүрэлдэхүүнтэй. Тус улсын агаарын хүчин Үндэсний батлан хамгаалах яамны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Өмнөд Солонгосын 760 онгоцны 500 орчим нь Америкийнх. Мөн Орос болон Европын хэд хэдэн оронд үйлдвэрлэгдсэн цөөн тооны онгоцтой.

Өмнөд Солонгосын агаарын хүчин олон аюул заналаас эх орноо хамгаалах үүрэг хүлээдэг бөгөөд Үндэсний батлан хамгаалах яамны гол зэвсэг. Тус улсад Хойд Солонгосын зэвсэгт хүчин, агаарын хүчин ихээхэн заналхийлэл учруулдаг бөгөөд Сөүлийн эрх баригчид умард хөршөөсөө хоёр дахин их онгоцтой байхыг хүсдэг байна. Хэдий тийм ч Хойд Солонгосын онгоцуудын ихэнх нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, үеэ өнгөрөөсөн, хуучирч муудсан аж.

2008 онд Өмнөд Солонгосын агаарын хүчин 180 гаруй “КФ-16”, 174 “Ф-5Е/Ф”, 130 “Ф-4Д/Е, 39 “Ф-15К” болон дотоодод үйлдвэрлэгдсэн “Т-50” хэмээх байлдааны цөөнгүй онгоцтой байжээ. Харин өнгөрөгч оны сүүл гэхэд “Ф-15К” онгоцоо 21-ээр нэмэгдүүлсэн байна.

9.Франц
Баруун Европын орон Франц Улс дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй АНУ-ын ойрын холбоотон. Өмнөд Солонгосыг бодвол тус улсад гаднаас ирэх аюул занал бага ч Франц Улс агаарын хүчиндээ багагүй анхаарал хандуулдаг орнуудын нэг юм. Эх сурвалжуудын мэдээлснээр тус улс яг хэдэн онгоцтой нь тодорхой бус байна.

Гэхдээ 643-805 онгоцтой гэж үзэж байна. Харин бие бүрэлдэхүүн нь 51500-аар тоологддог. Тус улсын агаарын хүчин 233 байлдааны онгоцтой бөгөөд үүний ихэнх буюу 158 нь “Дассаулт Мираж 2000” бол 75 нь “Дассаулт Рафаэль”. Батлан хамгаалах яам “Дассауль Мираж Ф1” онгоцуудыг үйлчилгээнээс гаргаж оронд нь “Дассаулт Рафаэль” онгоцуудыг авч эхэлжээ.

8.ОХУ
ОХУ-ыг “Дайны бурхан” гэдэг. “Дайны бурхан” 4000 онгоц, 148 мянган бие бүрэлдэхүүнтэй ч хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй 10 орны жагсаалтын наймд эрэмбэлэгддэг байна. ОХУ- ын агаарын хүчин ашигт малтмалын нөөцийн хомсдлын улмаас ихээхэн зүдэрч, өсөлт нь хэсэгтээ л зогссон гэнэ.

Харин Владимир Путин Ерөнхийлөгч болсноос хойш агаарын хүчинд илүү их төсөв хуваарилах болжээ. Хэдийгээр ОХУ жагсаалтын нэлээдд хойгуурт бичигдсэн ч тус улсыг идэвхтэй үйл ажиллагаа явуулах чадвартай хүчтэй агаарын хүчинтэй гэж Олон улсын стратеги судлалын хүрээлэн дүгнэжээ.

7.Герман
Нэгэн цагт дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг хүчин, тэр дундаа агаарын хүчинтэй байсан Герман одоо 428 онгоц, 23 мянган бие бүрэлдэхүүн бүхий агаарын хүчинтэй. 2004 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Германы Батлан хамгаалахын сайд Петер Штрук улсынхаа зэвсэгт хүчин, тэр дундаа агаарын хүчинд томоохон өөрчлөлт хийнэ гэж мэдэгдэж байсан юм. 

Үүний дагуу тус улс 2004 оноос эхэлж байлдааны онгоцнуудынхаа тоог үлэмж хэмжээгээр бууруулж эхэлсэн байна. Тус улс 2015 онд 265 онгоцтой болох гэнэ. Албаныхан “Ф-4 Фантом” онгоцыг бүгдийг нь, “Торнадо” онгоцыг 180-аар бууруулж 85-хан сөнөөгч- бөмбөгдөгч онгоцтой болжээ. Гэсэн ч тус улс одоо 428 онгоцтой бөгөөд хүчирхэгт тооцогддог байна.

6.Япон
Япон Улс 805 онгоц, 45 мянган бие бүрэлдэхүүнтэй агаарын хүчинтэй. Үүний 424 нь сөнөөгч онгоц. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 14-нд “Дейли Телеграф” сонинд бичсэнээр Японы Засгийн газар АНУ-тай батлан хамгаалахын салбарт ойр ажилладагийнхаа хувьд тус улсаас “Локхед Мартин Ф-35 Цахилгаан II” хэмээх онгоц авахаар болжээ.

Японы албаныхан тагнуулын зориулалтай ийм онгоц худалдан авахаар болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байжээ. Дашрамд дурдахад, Японы агаарын хүчин эрх баригчдын батлан хамгаалах бодлогын дагуу стратегийн бөмбөдөгч онгоц эзэмддэггүй гэнэ.

5.Их Британи
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын агаарын хүчин 827 онгоц, 41900 бие бүрэлдэхүүнтэй. Тус улсын агаарын хүчинг Дээдсийн агаарын хүчин гэдэг бөгөөд хааны гэр бүлд үнэнч байх тангарагтай. Тус улсын агаарын хүчин 1918 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн ууган агаарын хүчин. Мөн дэлхийн хамгийн туршлагатай, техник технологийн дэвшилттэй агаарын хүчний нэг юм.

Албаныхны хэлснээр тус улс өнгөрөгч оны нэгдүгээр сарын байдлаар 827 онгоцтой байжээ. Үүгээрээ мөн Европын холбооны хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй орон гэгддэг бөгөөд НАТО-гийн хоёр дахь том агаарын хүчинтэй орон юм. Тус улс 2020 оноос “Ф-35Б Цахилгаан II” хэмээх байлдааны өндөр чадамжтай онгоцыг батлан хамгаалахын үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

4.Энэтхэг
Энэтхэгийн агаарын хүчин 1361 онгоц, 127 мянган бие бүрэлдэхүүнтэй бөгөөд агаарын орон зайг хамгаалах болон зөрчилдөөний үеэр агаараас цохилт өгөх үндсэн үүрэгтэй. Олон улсын стратеги судлалын хүрээлэнгийн дүгнэлтээр Энэтхэгийн агаарын хүчний 127 мянган алба хаагч өндөр бэлтгэлтэй.

Учир нь сүүлийн хэдэн жилийн турш тэд байнгын бэлтгэл сургуулилтад хамрагджээ. Мөн 1361 онгоц нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Энэтхэг Улс 1990- ээд оноос хойш агаарын хүчнийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий онгоцуудаар хуучин онгоцуудыг орлуулах ажлыг идэвхтэй явуулжээ.

Тиймдээ ч тус улс шинэ зуунд өрсөлдөхүйц хүчирхэг агаарын хүчинтэй болсон юм. Гэхдээ агаарын хүчний үр ашиг муутай нүсэр бүтцийг багасгасан юм. Албаныхан хуучин онгоцуудыг үйлчилгээнээс гаргаснаас агаарын хүчний хэмжээ 33 дивизээр буурчээ. Гэхдээ тус улс одоо агаарын хүчний 42 дивизтэй гэнэ.

3.Хятад
Хятад Улсын агаарын хүчин 2500 онгоцтой. Үүний 1617 нь байлдааны онгоц. Гэхдээ 2500-хан онгоцонд 330 мянган бие бүрэлдэхүүн оногддог. Энэ нь магадгүй тус улсын хүн амтай холбоотой байх. Дэлхийн хамгийн их хүн амтай тус улс нэг жижиг орны хүн ам шиг агаарын хүчний алба хаагчтайд гайхах зүйлгүй.

Хятадын агаарын хүчин Азид хамгийн томд тооцогддог бол дэлхийд дээрээсээ гуравт эрэмбэлэгдэж байна. Гэхдээ тус улс агаарын хүчинд багтаагүй тэнгисийн хүчний 570 онгоц, үүний 290 нь байлдааны онгоцтой гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн тэнгисийн хүчин нь 26 мянган алба хаагчтай аж.

2.Израиль


Израиль бол АНУ-ын хамгийн ойрын холбоотнуудын нэг. Тиймдээ ч бусад орнуудаас илүү АНУ-тай агаарын хүчний салбарт хамтран ажилладаг байна. Энэ нь тус улсыг дэлхийн хоёр дахь хүчирхэг агаарын хүчинтэй орон болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Израиль Улс зэвсэгт мөргөлдөөн тасардаггүй Ойрхи Дорнодын хамгийн жижиг орны нэг. Тус улсын бүрэн эрхт халдашгүй дархан байдлыг агаарын хүчин нь л хангадаг.

Израиль Улс агаарын хүчнийхээ дэмжлэгтэйгээр Ойрхи Дорнодын хамгийн жижиг орон атлаа хамгийн нөлөө бүхий орон болж чадсан юм. Тус улс 736 онгоцтой бөгөөд Ойрхи Дорнодод үүнээс олон байлдааны онгоцтой улс байхгүй. Харин бие бүрэлдэхүүнээ нууцалдаг байна. Ямартай ч тус улс 7.8 сая хүн амтай. Израиль Улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд тун удалгүй агаарын хүчин байгуулжээ.

1.АНУ
АНУ-ын агаарын хүчин 5573 онгоц, 329638 бие бүрэлдэхүүнтэй. Тус улсын агаарын хүчин бусад орнуудынх шиг зэвсэгт хүчний доод нэгж бус Израиль шиг үндэсний аюулгүй байдлыг хангагч гол зэвсэг нь юм. АНУ 311 сая хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор Хятад, Энэтхэгийн дараа дэлхийд гуравт бичигддэг.

Тус улсын 5573 онгоцын 3990 нь агаарын хүчинд, 1213 нь агаарын үндэсний гвардад, 370 нь агаарын хүчний нөөцөнд харьяалагддаг байна. Нөгөөтэйгүүр 5573 онгоц нисгэгчтэй бөгөөд нисгэгчгүй автомат жолоодлоготой 180 орчим онгоцтой гэнэ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (43.228.128.166)

    2015-12-24

    ene jaahan amerikiin xolbootnuudiig dowiilgoson medeelel bhshig bnaa orosiig araich iim dooguur tawij bolohguiee bidnii medeh MIG-n zagvaruudal gexed hed seritei yvj bgaag medeh bizdeee batlan hamgaalah salbartaa zewseg texnikeee saijruulj bolohgui gereetei german ypon 2-s dooshoo bhtai yaahavdee MIG SU ene met hyataduudiin ongotsnuud dandaa oros motortoi bdgiig medehguumuu yun hoorhon medeelel tawisiimdee xoid xorshiig dutuu unelj bolohguishuu

  • хашкаааа (103.10.21.22)

    2013-01-11

    үнэн саак

  • Onigoo shuu Unshigchaa (202.179.26.24)

    2013-01-09

    Yu ch chadahgui bj duugai bgaach. deed surguuli ch tugsuuguin bj. heruul hiij hun mialah geriin deedee harin sain tugssun bololtoi.

  • Onigoo shvv Setgvvlchee (202.131.233.72)

    2013-01-08

    Ingej ymrch utgagvi yum niitelhee bolioo MAsh buruu medeelel baina Chi boduul neg huviin chanar muutaihan surguuli tugssun bololtoi...