Радикулит түүний эмчилгээ

Бидний ярьж заншсанаар радикулит гэх мэдрэлийн ёзоорын үрэвсэл нь архаг явцтай, даамжирах шинжтэй эмгэг юм.  Бүсэлхий нуруу орчмоор чилэх, шилэн хүзүү хөших, дал нуруугаар хөших, өвдөх байдлаар үргэжилж байгаад гэнэт огцом эвгүй хөдлөгөөн хийх, хүнд юм өргөх доороос даарах, чийгтэх зэрэг тохиолдолд  гэнэт нуруугаар хатгуулан хүчтэй өвдөж, хөдөлгөөн хязгаарлагддаг.

Бидний ярьж заншсанаар радикулит гэх мэдрэлийн ёзоорын үрэвсэл нь архаг явцтай, даамжирах шинжтэй эмгэг юм.  Бүсэлхий нуруу орчмоор чилэх, шилэн хүзүү хөших, дал нуруугаар хөших, өвдөх байдлаар үргэжилж байгаад гэнэт огцом эвгүй хөдлөгөөн хийх, хүнд юм өргөх доороос даарах, чийгтэх зэрэг тохиолдолд  гэнэт нуруугаар хатгуулан хүчтэй өвдөж, хөдөлгөөн хязгаарлагддаг. Энэ нь хүний идэвхитэй амьдралын хэв маягт ихээхэн саад  учруулдаг. Манайхан ууцаар хатгуулах ч гэж ярьдаг. Хүний биеийн багана нуруу нь хүзүү, сээр, бүсэлхий ууц гэсэн 4 хэсэг, 31 үе бүхий бүтэцтэй бөгөөд голоор нь нугас, харин нугалам хоорондын завсар бүрээс хос мэдрэлийн судлууд гарч байдаг. Нурууны булчин чангарах, гэмтэл, багана нуруу ясжих, үе хоорондын зөөлөн эд буюу жийргэвч диск хатуурах иврэх эсвэл мэдрэлийн бие даасан үрэсвлийн шалтгаантай мэдрэлийн ёзоор үрэвсэн хурц өвдөлт үүсдэг.

Сүүлийн үеийн судалгааний тоо баримтаас үзэхэд мэдрэлийн ёзоорийн үрэвсэл харьцангуй залуужих хандлагатай байна. Үүнийг таргалалт, хөдөлгөөний хомсдолдол, стресс зэрэг нийгэм ахуйн шалтгаантай холбон тайлбарлаж байна.

Шалтгааны ерөнхийд нь механик болон халдварын гэж ангилна.

Механик буюу дарагдлын шалтгаанд

  • Остеохондроз
  • Гэмтэл
  • Үе хоорондын жийргэвч эдийн ивэрхий
  • Уйланхай
  • Ясжих гэх мэт

Халдварын шалтгаанд вирусын болон бактерийн анхдагч хоёрдогч халдварын шалтгаан орж байна.

Мэдрэлийн ёзоорын үрэвслийн үеийн гол шинж тэмдэг нь өвдөлт бөгөөд гэмтсэн дарагдсан үрэвссэн мэдрэлийн ширхэгийн байршлаас хамаарч илрэх зовиур нь харилцан адилгүй. Хүзүүний дээд хэсгээр байрлавал толгой эргэх, дотор муухай оргих, дагз орчмоор хүчтэй өвдөх, ханиах, чих шуугих, дайвалзах толгойны хөдлөгөөнөөс хамаарч өвдөлт ихэсдэг.

Хүзүүний дунд болон доод хэсэгт байрлавал гар мөр, тохой, бугуй сарвууны үе рүү дамжсан өвдөлт өгөх, хүзүү эргүүлэх бөхийх, гэдийх хөдөлгөөн хязгаарлагдана. Цээжний хэсгээр мэдрлийн ёзоорын үрэвсэл байрлаж байвал амьсгалах, ханиах, найтайх, зэрэгт хүчтэй өвдөлт үүсэх, цээжээр бүсэлхийлж өвдөнө.

Бидний амьдралд хамгийн элбэг тохиолддог хэлбэр нь бүсэлхий нуруу орчмын радикулит. Энэ хэсгийн мэдрэлийн ёзоорын гэмтлийн үед бөхийх тонгойх, босох суух хөдөлгөөн хязгаарлагдаж, зарим тохиолдолд өвдөлт хөлийн арыг дагаж, шилбэ тавхай руу дамждаг, өвдөлтийн хүч их байдаг.

Дээрх зовиур илэрвэл эмчид хандаж шаардлагатай шинжилгээ хийлгэж, онош тодруулах шаардлагатай.  Хамгийн эхний шинжилгээ бол нурууны рентген зураг , хэрэв механик шалтгаантай тохиолдолд энэхүү шинжилгээгээр эхний байдлаар онош тодруулах бүрэн боломжтой, эмч шаардлагатай гэж үзвэл компьютер томографи, соронзон долгиот томографи хийж оношийг бүрэн тодорхойлно. Учир нь ямар шалтгаантай нурууны өвдөлт гэдгийг тогтоосны дараа эмчилгээний арга техникийг сонгоно. Дур мэдэн эмчилгээ хийхэс аль болох татгалзах хэрэгтэй.

Эмчилгээ

Гэрийн нөхцөлд хийж болох энгийн дэглэм эмчилгээ нь  хатуу гадаргуу дээр хэвтэх, унтах, бүлээн жин тавих, өвдөлт , үрэвслийн эсрэг тос наалт хэрэглэх гэх мэт. Үүний дараагаар онош тодруулсны дараа  мэргэжлийн эмчийн хяналтанд физик эмчилгээ, эмчилгээний бариа, аарцаг нурууны бариа засал, бусад эмийн эмчилгээг хийлгэнэ.

  • Эмчилгээний бариа засал

Untitled-4Эртнээс уламжлалтай энэ арга нь хүний биед хор нөлөө байхгүй эмийн бус эмчилгээгээр чангарсан булчинг суллах замаар нурууны мурийлт хазайлтыг засах, үе хоорондын зайг хэвийн хэмжээнд оруулах, тухайн хэсгийн цусан хангамжийг сайжруулснаар өвдөлт намдаах, үрэвсэл намдаах үйлчилгээтэй.

  • Аарцаг нурууны бариа засал

Untitled-5Мэргэшсэн эмчийн хяналтанд тусгай техник эзэмшсэн аарцаг нурууны бариа засалч хийх ажилбар юм. Хүний тулгуур хөдөлгөөний эрхтний гажилтыг арилган дагалдан гарах зовиуруудыг намдаана. Багана нурууны үе хоорондын болон аарцагны үений гажилтуудыг засах, булчингийн чангаралыг суллах цаашлаад нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, дотор эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих давуу талтай.

  • Бумба эмчилгээ

Untitled-6Хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах, өвдөлт багасгах, үрэвсэл намдаах, шар усыг тараах үйлчилгээтэй.

  • Цахилгаан массаж, электрофорез, ультразвук эмчилгээ

Untitled-7Эмийн бодисын тусламжтай, булчин цочроох замаар, хэт өндөр давтамжтай дууны долгионоор хэсэг газрын өвдөлт намдаах эмчилгээ юм.

  • Зүү эмчилгээ

Untitled-8Биологийн идэвхитэй цэгүүдийг тусгай эмчилгээний зүүгээр цочроож, гэмтсэн зөөлөн эдийн физиологийн хэвийн үйл ажиллагааг сэргээх, ясжилтыг бууруулах, эд засврын шингэний солилцоог сайжруулах, булчинг суллах үүрэгтэй.

  • Жин засал

Untitled-9Халуун жингийн тусламжтай бичил цусан хангамжийг сайжруулан үрэвсэл, өвдөлт намдаана.

  • Микро буюу био тарилга

Untitled-10Өөрчлөлт бүхий мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор тухайн хэсэгт тарилга хийх арга.

  • Өвдөлт намдаах тарилга

Untitled-11Хурц өвдөлт бүхий үенд, хэсэг газарт нь өвдөлт намдаах, үрэвсэл намдаах, тарилга хийнэ

  • Зүү мэс засал

Сүүлийн үед Хятадын уламжлалт анагаах ухааны зүү заслын онол дээр суурилан гарсан эмчилгээний цоо шинэ арга юм. Энэхүү эмчилгээг булчин шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл, үе ясжих, шохойжих, нурууны болон бусад үений өвдөлтүүдийн үед хийхэд эмчилгээний өндөр үр дүнтэй цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй арга юм.

  • Хөдөлгөөн засал

Дээрх бүх эмчилгээний аргуудыг хэрэглэсний дараа гол баримтлах зарчим бол хөдөлгөөн засал юм. Хэрвээ таны нуруу ямар нэг хэмжээгээр өвдөж байсан, өвдсөн, чилдэг, хөшдөг бол тохирсон дасгал хөдөлгөөнийг тасралтгүй хийх хэрэгтэй.

     Эмчилгээний бариа засал
Эртнээс уламжлалтай энэ арга нь хүний биед хор нөлөө байхгүй эмийн бус эмчилгээгээр чангарсан булчинг суллах замаар нурууны мурийлт хазайлтыг засах, үе хоорондын зайг хэвийн хэмжээнд оруулах, тухайн хэсгийн цусан хангамжийг сайжруулснаар өвдөлт намдаах, үрэвсэл намдаах үйлчилгээтэй.

     Аарцаг нурууны бариа засал
Мэргэшсэн эмчийн хяналтанд тусгай техник эзэмшсэн аарцаг нурууны бариа засалч хийх ажилбар юм. Хүний тулгуур хөдөлгөөний эрхтний гажилтыг арилган дагалдан гарах зовиуруудыг намдаана. Багана нурууны үе хоорондын болон аарцагны үений гажилтуудыг засах, булчингийн чангаралыг суллах цаашлаад нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, дотор эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих давуу талтай.

    Бумба эмчилгээ
Хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах, өвдөлт багасгах, үрэвсэл намдаах, шар усыг тараах үйлчилгээтэй.

    Цахилгаан массаж, электрофорез, ультразвук эмчилгээ
Эмийн бодисын тусламжтай, булчин цочроох замаар, хэт өндөр давтамжтай дууны долгионоор хэсэг газрын өвдөлт намдаах эмчилгээ юм.

    Зүү эмчилгээ
Биологийн идэвхитэй цэгүүдийг тусгай эмчилгээний зүүгээр цочроож, гэмтсэн зөөлөн эдийн физиологийн хэвийн үйл ажиллагааг сэргээх, ясжилтыг бууруулах, эд засврын шингэний солилцоог сайжруулах, булчинг суллах үүрэгтэй.

     Жин засал
Халуун жингийн тусламжтай бичил цусан хангамжийг сайжруулан үрэвсэл, өвдөлт намдаана.

     Микро буюу био тарилга
Өөрчлөлт бүхий мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор тухайн хэсэгт тарилга хийх арга.

    Өвдөлт намдаах тарилга /хориг/
Хурц өвдөлт бүхий үенд, хэсэг газарт нь өвдөлт намдаах, үрэвсэл намдаах, тарилга хийнэ.

     Зүү-мэс засал
Сүүлийн үед Хятадын уламжлалт анагаах ухааны зүү заслын онол дээр суурилан гарсан эмчилгээний цоо шинэ арга юм. Энэхүү эмчилгээг булчин шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл, үе ясжих, шохойжих, нурууны болон бусад үений өвдөлтүүдийн үед хийхэд эмчилгээний өндөр үр дүнтэй цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй арга юм.
Хөдөлгөөн засал
Дээрх бүх эмчилгээний аргуудыг хэрэглэсний дараа гол баримтлах зарчим бол хөдөлгөөн засал юм. Хэрвээ таны нуруу ямар нэг хэмжээгээр өвдөж байсан, өвдсөн, чилдэг, хөшдөг бол тохирсон дасгал хөдөлгөөнийг тасралтгүй хийх хэрэгтэй.

“ЗУУН НАС” ЭМНЭЛЭГ
ХУУЧНААР ТЭЭВРИЙН ТОВЧОО
УТАС: 70117642, 327342, 99083604

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Нямдаваа (202.21.116.2)

    2016-04-28

    Сайн байна уу? Манай эхнэрийн нуруу өвдөөд 2 жил болж байгаа юм. Бид 2 янз бүрийн эмнэлгээр яваад онош нь яг тодорхой болсонгүй. Рентгер зураг, MRI авхуулсан ч эмч нар олигтой юм хэлж өгөхгүй юм. ИнтерМЕД эмнэлгийн MRI-н дүгнэлтээр нурууны доод хэсгээр хэд хэдэн том уйланхайтай гэх юм. Үүнийг хэрхэн эмчлэх вэ? Олон улсын түвшинд үүнийг Tarlov sync гэж нэрлээд байх шиг байгаан. Үнэхээр мөн бол энэ нь маш ховор тохиолдох бөгөөд мэс засал нь зөвхөн Америкт хийгддэг. Эмчилгээний төлбөр нь маш өндөр юм байна. Монголд үүнийг мэддэг эмч байдаг болов уу? Ямар аргаар яаж эмчилдэг юм бол?

  • (182.160.18.167)

    2013-01-10

    Bi uurin setgegdlee huvaaltsmaar baina Bi mergejlin ontslogoos shaltgaalan huduu heer ih yavdag hun l dee. Ingej baigaad radikulit gedeg aihtar uvchintei bolood emnelgeer mun ch ih olon yavj emchilgee hiilgesen dee gevch buren idgeegyi. Neg zun lager deeree amarch baigaad Halgaigaar huruu ruugaa hed heden udaa oroolguulaad, daraa ni huuhdin sheeseer shavshchihsan tegeedl ene uvchnuus angijirsan daa ter uedee ihl horsoj baisan. Ta nar turshaad uzehed ilyydehgyi shyy