Алдартай сагсчдын тоглолтыг үзэх боломж бүрдлээ

    Монголын сагсан бөмбөгийн холбоо, “Хасын хүлгүүд” клубтэй хамтран багш дасгалжуулагч бэлтгэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Уг ажлын хүрээнд АНУ- ын сагсан бөмбөгийн мэргэжилтэн Лука Симонстой хамтран ажиллахаар болсон байна. АНУ-ын Хьюстон хотод зохион байгуулах сургалтад 13-аас дээш насны хүүхэд, залуус хамрагдах бөгөөд 10 хүн нэг групп болж явах ажээ.

Улмаар Хьюстоны их сургуультай танилцаж, тоглолт үзэх боломжтой гэнэ. Орон нутгийн 10 жилийн сургуулиар орж, боловсрол болон спортын талаар нээлттэй уулзалт хийн, сургуулийн сагсан бөмбөгийн бэлтгэлд оролцох юм. Үүнээс гадна NBA-гийн бүх оддын тоглолтын шинэ залуу тоглогчдын сорил тоглолтыг үзэх боломжтой аж.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)