ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа нар амжилттай оролцож байна

    Авто спортын олимп гэгдэх 34 дэх удаагийн “Дакар ралли” уралдааны хоёр дахь гараа Перу Улсын Писко хотоос 327 км зайд үргэлжиллээ. 
Авто спортын олимп гэгдэх 34 дэх удаагийн “Дакар ралли” уралдааны хоёр дахь гараа Перу Улсын Писко хотоос 327 км зайд үргэлжиллээ. Тус гараанд мотоциклийн ангилалд Монголын авто мастеруудын нэг, ОУХМ Д.Болдбаатар 03:30:57 цагийн амжилтаар 80 дугаар, Н.Лхамаа 03:33:46 цагийн амжилт үзүүлж 86 дугаар байрт хурдалсан байна. Дээрх ангилалд нийт 196 тамирчин бүртгүүлснээс хоёр дахь гараанд 169 тамирчин барианд оржээ. Хоёр дахь гараанд Испанийн Борт Барреда 02:42:31 цагийн амжилтаар түрүүлсэн бол Педреро /02:45:47/, Фиш /02:48:24/ нар удаалжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)