Г.ЗАНДАНШАТАР: АРДЫН ТАНХИМ БОЛ НАМЫН ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО ЮМ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатартай ярилцлаа. - Сайхан жил гарч байна. Та энэ жилийн дүн нурууг хэрхэн харж байна вэ? -Усан могой жил сайхан жил болно гэж бодож байна. Могой жил өөрчлөлт, шинэ эргэлтийн жил байдаг түүхэн уламжлалтай. Тухайлбал, 1905 оны могой жил Орост хөрөнгөтний хувьсгал ялж байв. Үүний шууд нөлөөгөөр 1905 онд Шанхайн хувьсгал Хятадад эхэлж байсан. Мөн эдгээрийн нөлөөгөөр 1911 онд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. 1917 оны могой жил Орос оронд Октябрийн хувьсгал ялж, Азид геополитикийн өөрчлөлт гарч байлаа. Монгол Улс тусгаар тогтнож
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатартай ярилцлаа. 

- Сайхан жил гарч байна. Та энэ жилийн дүн нурууг хэрхэн харж байна вэ? 
-Усан могой жил сайхан жил болно гэж бодож байна. Могой жил өөрчлөлт, шинэ эргэлтийн жил байдаг түүхэн уламжлалтай. Тухайлбал, 1905 оны могой жил Орост хөрөнгөтний хувьсгал ялж байв. Үүний шууд нөлөөгөөр 1905 онд Шанхайн хувьсгал Хятадад эхэлж байсан. Мөн эдгээрийн нөлөөгөөр 1911 онд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. 1917 оны могой жил Орос оронд Октябрийн хувьсгал ялж, Азид геополитикийн өөрчлөлт гарч байлаа. Монгол Улс тусгаар тогтнож, Монголын ард түмэн эрх чөлөөгөө олоход энэхүү үйл явдал нөлөөлсөн гэж хэлж болно. 1945 оны Ялтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн гээд могой жил бүр онцлогтой. 1989 оны могой жил өөрчлөн байгуулалт эхэлж, тухайн үед Ж.Батмөнх дарга, Л.Түдэв гуай нар өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье гэж зарлаж байсан. Энэ жил ч монголчуудад сайн сайхан, эерэг зүйл авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. 

- Гарч буй шинэ жилд МАН яаж ажиллахаар төлөвлөж байгаа вэ? 
-Нэгдүгээрт ардчилал хөгжсөн, парламентын засаглалтай улс орны жишгээр парламентын болон хяналтын танхимыг байгуулж ажиллуулна. Ардын танхим, хяналтын танхим бол нэгдүгээрт Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд тусалж, дэмжиж, үйл ажиллагааг нь засч залруулан ил тод болгох зорилготой. Хоёрдугаарт зөвхөн шүүмжилж сөрөг хүчний байр сууринаас хандах бус зэрэгцээ шинэ хувилбарууд дэвшүүлж гаргана. Монголчуудын нэг хэсэг нь хэт баяжиж, нөгөө нь хэт ядуурч чинээлэг дундаж давхарга бүрдэхгүй байна. Иймээс мөрийн хөтөлбөрөө гарган тавьж туршлага, шинэ санаанд тулгуурлан Монгол хүний аж амьдралыг сайжруулъя гэсэн бодлогын шинэ хувилбаруудыг дэвшүүлнэ. Зарим нь буруу зүйл хийгээд байна шүү дээ. Тухайлбал, бондын ашиглалтыг буруу зүйлд зарцуулж, үр хүүхэддээ өр болгож үлдээх гээд байна. Тиймээс бид эрдэмтэн, судлаачид, ард түмэн, мэргэжилтнүүдээс асууж Ардын танхимаа ажиллуулж хамгийн зөв хувилбарыг дэвшүүлнэ. Ардын танхим бол МАН-ын боловсон хүчний бодлогын шинэчлэл юм. Сонгуульд ялалт байгуулах гээд энд тэндээс баахан хүмүүс гарч ирээд бүлэг, фракц, дарга цэрэг болно гээд дайрчихдаг АН-ын жишиг яваад байна. Тэгвэл хяналтын танхимд ажилласан хүмүүс дөрвөн жил бонд, эдийн засгийн хөгжлийн асуудлыг салбар салбараар нь судалж тухайн салбартаа мэргэшиж ажиллана.
Ажиллах хүртлээ байнга шүүмжлэлтэй тулгарах учраас ёс суртахуун, мэргэжил, ур чадварын хувьд эдгээр хүмүүс бэлтгэгдсэн байх ёстой. Үүн дээр хяналт тавина. Ер нь намын боловсон хүчин бүхэлдээ идэвхтэй үйл ажиллагаанд орж байгаа гэж ойлгож болно. Одоо таван хорооны 19 дэд хороонд 198 хүн бүртгүүлсэн. Өдөр ирэх тутам ажиллах хүний тоо нэмэгдэж байна. Ардын танхимыг бүх аймгуудад байгуулна. Сонгуульд ялсан газар асуудал шийдвэрлэхэд тусгах зорилгоор ард, иргэдийн саналыг сонсоно. Харин ялагдсан газар барууны ардчилал хөгжсөн орнуудад нэрлэгддэг сүүдрийн Засгийн газрын зарчмыг баримтална. 

-Сүүлийн жилүүдэд МАН шинэчлэлийн бодлого эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил энэхүү бодлого хэрхэн үргэлжлэх бол? 
-МАН байнга шинэчлэгдэж байдаг. Шинэчлэл бол тасралтгүй үйл явц. Нэрээ сэргээн авч, үзэл баримтлалдаа тодотгол оруулсан. Одоо үйл ажиллагаа, арга барилын шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Тиймээс “Шинэ МАН, зөв нам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Өнгөрсөн онд алдаа бүхнээ үлдээж, боловсон хүчний бодлогоо шинэчилсэн. “Би” гэсэн үзэлтэй бус эх орноо гэсэн үзэлтэй хүмүүсийг нэгтгэсэн эх орончдын нам болгох нь миний алсын хараа, бодлого юм. Мөн МАН гэдэг шинэ брэндийг бий болгоно. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би дахиад хэдэн зуун жил Монгол Улсыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, ноён нуруу нь болсон эх орончдын намыг хөгжүүлэн бэхжүүлэх зорилго тавьж байна. “Шинэ МАН, зөв нам” хөтөлбөрийн дотор үзэл санаа, дүрэм, бодлого, үйл ажиллагааны тодорхой өөрчлөлтийг үе шаттай, бодлоготой хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. 

-Энэхүү хөтөлбөрийн эхлэл нь юу байх вэ? 
-Эхлэл нь Ардын танхим, хяналтын Засгийн газар байх болно. Хоёрдугаарт ард, иргэд, гишүүд, дэмжигчдээсээ асууж байж асуудал шийддэг болно. Ингэснээр намын анхан шатны үүрүүд, гишүүд идэвхжинэ. Гишүүдэд эрх мэдэл очно. “Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ. Та хэнийг сонгохыг хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байгаасай гэж Та бодож байна” гэдгийг гишүүд, дэмжигчдээсээ асууж байгаа. Энэ бол үйл ажиллагаа, арга барилын шинэчлэл. Бид гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, дөрөв дэх өдөр бүр Ардын танхим ажиллуулдаг. Ийнхүү Ардын танхим ажиллаж эхэлсэн нь намын иж бүрэн шинэчлэлийн бодлого юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • (202.55.191.35)

    2013-02-28

    Ta nariin noir ih.untaa baidlaasaa garbal zugeer dee.Serehdee tsochood buruu yum hkiiwee

  • (122.201.18.171)

    2013-02-28

    Энхтүвшин дарга захидлаа их хожуу бичиж байна. Ерөнхийдөө мохоо цаг үеэ мэдрээгүй үнэхээр МАН-ыг шинэчилж монголоо аваръя гэсэн намын дарга биш байна. Энэ захидал олон түмэнд хандсан юм бол, тэдний дэмжлэгийг авах санаатай юм бол одоо монгол орон ямар болчихоод байгааг (МАН, АН монголыг ямар болгосныг) зоригтой дүгнэж хэлэх хэрэгтэй. Дүгнэлт сул өлбөгөр нөгөө улигт хэдэн мөлгөр үг байна. Хорьхон жилд монголчуудын 60 хувь нь ажилгүй гуйлгачин болж, газар нутгийнхаа 70 хувийг харийнханд леценз нэрээр өөрсдөө өгчихөөд авч чадахгүй, хамаг баялгаа үнэгүй тонуулж, монгол орон арчаагаа алдан хүн ард нь эх орондоо амьдрах аргагүй болж дэлхийгээр нэг цагаачлан боолын хөдөлмөр хийж гэдсээ тэжээж амиа зогоож байгааг. Эх орондоо байгаа ч маргаашдаа итгэх итгэлгүй, эрчүүдийн тал нь шахуу архинд мансуурч, төрд зүтгэсэн хэд нь дөнгөө ядан голоо зогоох төдийхөн цалин харж төрийн боол болж цаггүй зүтгэж буйг, сонгууль нэрээр төрийн эрхийг хоёр нам ээлжлэн авч хэдхэн олигархи улсын төсвөөр хөрөнгөждөг болсныг, харийн бодлого-харь хүний үг монгол хүний үгнээс үнэтэй болж харь хүн монголын эзэн болж хойморт залрахад монгол хүн хог шороо шиг үнэгүй болсныг хэлсэнгүй. Энэ талаар Энхтүвшин ерөөсөө дуугарсангүй. Харийнхан бүх салбарт нь сайхан амлаж худлаа ярин мөнгө хахуулиар хүч түрэн сууж бодлогоо тулган хэрэгжүүлж төсөл, хөтөлбөр, тусламж нэрээр бараг байгууллага болгонд гадны тусгай албад ажиллан зааварчилж монголчуудыг хооронд нь хагаралдуулан алалцуулж байгааг, одоо бүр давраад улсын төсөвт нь шахааны ажлаа ловидон батлуулж монголчуудын хийх ёстой ажил, ард түмний татвараар бүтсэн төсвийн мөнгийг харийн компаниуд булаан авч иддэг болоод зогсохгүй ажил хийсэн нэрээр хогоо, хоцрогдсон технологио шахаж үндэсний үйлдвэрлэгчдийг дампууруулдаг болов. Түүнд нь монгол төрийн албан хаагчид туслан зуучилж харийнхныг хамгаалдаг болсныг, монгол улсын хуулиудаар харийнханд давуу байдлыг олгосныг, монгол төрийн байгууллагуудыг харийнхан өөрсдийн ажлын офис-үүр халхавч болгон ашиглаж буйг, тв харахад 5 хүн цугласан газар бүрт харийнхан зааж сургаж манайхныг үг дуугүй гүйцэтгэгч болгон ашиглаж буйгаас үзхүүл үнэхээр монгол орон харийнхны бодлого эрхшээлд оржээ. Жижигхэн байгууллагын даргаас эхлээд ерөнхийлөгчөө хүртэл харийн бодлого ярьж, харь зөвлөх урин ирүүлж заалган гангарах нь моод болжээ. Сүүлдээ улам бүр мунхагран төрийн банк, байгууллагуудыг харийнхнаар удирдуулах болон даварч буйг харвал монголд харийнхны боолчлол, колончлол гүнгийрснийг илтгэнэ. Орсуудын үед манай яам, томоохон байгууллага бүрт орос зөвлөх байсныг санагдуулна. Үүнийг яаж засах талаар юуч дурьдсангүй. Ийм хүнд нөхцөлд МАН ийм улбагар байж ард түмнийг сэрээж дуудан босгож чадах уу? МАН-ыг төдийгүй монголыг сүйрүүлсэн луйварчид, харийнханд худалдагсад, эх орноосоо урвагчидаасаа я аж салахаа хэлж чадахгүй байж олон түмнээ араасаа дагуулж чадахуу? Ийм сул удир дагчтай, ийм арчаагүй намд энэ ядарсан цөхрөнгөө барсан, хоно гийн хоол бодож яваа түмэн олон итгэх үү? Энэ цаг үед МАН-д, ер нь монголд хорезматик удирдагч үгүйлэгдэж байна. Ийм ядарсан ард түмнийг уриан босгоё гэвэл, улс орноо хөгжүүлж шинэчлэлийг хийе гэвэл дээр дурьдсан зүйлүүдийг арилгана, устгана гэдгээ зоригтойгоор маш тодорхой амлаж уриалбал олон түмэн ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд шууд дэмжнээ. Улс орон орших, эс орших тухай асуудал яригдаж буй энэ хүнд үед тайван тогтвортой үеийнх шиг ээлж өнгөрөөгч удирдагч хэрэггүй болой.

  • лууяа (202.55.191.35)

    2013-02-25

    бид АН бууж өгөё ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвүүлээд ч ялахгүй юм чинь

  • лууяа (202.55.191.35)

    2013-02-25

    бид АН бууж өгөё ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвүүлээд ч ялахгүй юм чинь

  • (202.55.191.35)

    2013-02-18

    90 ГАРААД ТҮҮХИЙН ХОГ ДЭЭР ХАЯГДЧИХ ГЭЭД БАЙНАА ХУУЧИН БҮХ НҮГЛЭЭ НАМЧИЛАЯ ГЭЭД ГАНДАНД ОЧИЖ МААНЬ УНШУУЛ ТЭГЭХДЭЭ УРД ГАЛДАН ШАТААСАН БҮХ СҮМ ХИЙДИЙГ БОСГОЖ ӨГНӨ ГЭЖ АМАЛ

  • (202.55.191.35)

    2013-02-18

    90 ГАРААД ТҮҮХИЙН ХОГ ДЭЭР ХАЯГДЧИХ ГЭЭД БАЙНАА ХУУЧИН БҮХ НҮГЛЭЭ НАМЧИЛАЯ ГЭЭД ГАНДАНД ОЧИЖ МААНЬ УНШУУЛ ТЭГЭХДЭЭ УРД ГАЛДАН ШАТААСАН БҮХ СҮМ ХИЙДИЙГ БОСГОЖ ӨГНӨ ГЭЖ АМАЛ

  • (202.55.191.35)

    2013-02-18

    90 ГАРААД ТҮҮХИЙН ХОГ ДЭЭР ХАЯГДЧИХ ГЭЭД БАЙНАА ХУУЧИН БҮХ НҮГЛЭЭ НАМЧИЛАЯ ГЭЭД ГАНДАНД ОЧИЖ МААНЬ УНШУУЛ ТЭГЭХДЭЭ УРД ГАЛДАН ШАТААСАН БҮХ СҮМ ХИЙДИЙГ БОСГОЖ ӨГНӨ ГЭЖ АМАЛ

  • (202.55.191.35)

    2013-02-17

    ГАХАЙН ТОРОЙ ЧИ ЯГ МОНГОЛОО БОДОЖ ХАРАГДААЧ НАМАА 2 ХУВААЧААД БАЯРТАЙ БАЙНА УУ МАН ОДОО ХЭН Ч ТООХГҮЙ БОЛЖ ДЭЭ

  • (202.55.191.35)

    2013-02-17

    ГАХАЙН ТОРОЙ ЧИ ЯГ МОНГОЛОО БОДОЖ ХАРАГДААЧ НАМАА 2 ХУВААЧААД БАЯРТАЙ БАЙНА УУ МАН ОДОО ХЭН Ч ТООХГҮЙ БОЛЖ ДЭЭ

  • жаргалсүрэн (202.55.191.35)

    2013-02-16

    өнгөрсөн нийгэмийнхээ Ардыг хянах хороогоо дахин байгуулж байгаад харамсаж байна

  • жаргалсүрэн (202.55.191.35)

    2013-02-16

    өнгөрсөн нийгэмийнхээ Ардыг хянах хороогоо дахин байгуулж байгаад харамсаж байна

  • Зочин (202.131.225.254)

    2013-02-14

    ЭНэ АН бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийг худалдаж авсан тогтолцоог онцгой анхаарах хууль хяналтын байгуулгуудын ажиллаж буй зрчмыг сайн баримтжуулаж авах хэрэгтэй дээ