Уушгины үрэвсэл

Халууралт, цээжний зовиур, хам шинж, цээжний рентгенд өөрчлөлттэй явагддаг амьсгалын доод замын хурц өвчин юм. 1000 хүн амын дотор 1-3 тохиолддог. Нас баралт: 10% (эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч өвчнүүдээс).
amisgaadahХалууралт, цээжний зовиур, хам шинж, цээжний рентгенд өөрчлөлттэй явагддаг амьсгалын доод замын хурц өвчин юм. 1000 хүн амын дотор 1-3 тохиолддог. Нас баралт: 10% (эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч өвчнүүдээс).

Ангилал ба шалтгаан: Эмнэлгээс гадуур туссан уушигны үрэвсэл нь анхдагч эсвэл, доор бичигдсэн өвчний улмаас хоёрдогч байж болно. Ихэвчлэн Streptococcus pneumoniae, дараа нь Haemophilus influenzae, Mycoplasma pneumoniae, Staphylococcus aureus, Legionella-ийн төрлүүд, Moraxella catarrhalis, Clamydia үүсгэгчээр голдуу үүсгэгддэг. Грам сөрөг бацилл, Coxiella burnitii болон анаэробоор үүсгэгдэх нь ховор. Вирусээр уушигны үрэвслийн тохиолдлын 15% хүртэлх нь үүсдэг. Эмнэлэгт туссан уушигны үрэвсэл (эмнэлэгт хэвтсэнээс хойш 48 цагаас дээш хугацаанд үүснэ. Хамгийн нийтлэг үүсгэгч нь грам сөрөг энтеробактери, Staphylococcus aureus байдаг. Pseudomonas, клебсиелл, бактероидууд болон клостриди мөн үүсгэнэ.

Аспирацийн гаралтай уушигны үрэвсэл: Эдгээр нь тархинд цус харвах, миастени, бульбар саа, ухаан санаа алдагдах (шарлалтын, архидалтын улмаас, улаан хоолойн өвчин (ахалази, сөргөө), амны хөндий бохир байх, амны хөндий, залгиураас анаэроб нян хахагдан орох хүчин зүйл үүснэ. Дархлаа дарангуйлагдсан өвчтөний уушигны үрэвсэл нь Strept. Pneumoniea, H. influenzae, Staph. aureus, M. catarrhalis, M. pneumoniae, грам сөрөг бацилл, Pneumocystis carinii. Бусад мөөгөнцөр, вирус (цитомегаловирус, энгийн герпес вирус), микобактериар үүсгэгдэнэ.

Уушигны үрэвслийн онцлог: Пневмококкийн уушигны үрэвсэл нь нянгийн гаралтай уушигны үрэвслүүдийн дотроос хамгийн түгээмэл тохиолддог. Бүх насныхан тусдаг ч ахимаг настан, архаг архичид, дэлүү авахуулах мэс заслын дараа, дархлаа суларсан, зүрхний архаг өвчин болон уушигны хууч өвчтэй хүмүүс илүү өвчлөмтгий байдаг.

Эмнэл зүйн онцлог: халуурах, гялтангийн үрэвсэл, уруул дээр хомхой долоох шинжүүд юм. Цээжний рентген зурагт нэвчдэс сүүдэр гарна.

Эмчилгээ: амоксициллин, бензилпенициллин, цефалоспорин.

Стафилококкийн уушигны үрэвсэл нь томуугийн халдвараар хүндэрч болно. Ихэвчлэн залуу хүн, өндөр настан, венийн судсаар эм тариа хэрэглэгчид, лейкеми, лимфом, кистозон фиброз зэрэг өвчтэй хүмүүст тусна. Хоёр талын уушгийг хамарсан хөндий үүсгэх хэлбэрийн уушигны голомтот үрэвслийг үүсгэдэг.

Эмчилгээ: Флуклоксациллин.

Клиебсиеллийн уушигны үрэвсэл нь настайчуудад, ялангуяа уушигны дээд дэлбэнг хамарсан хөндий үүсгэх хэлбэрийн уушигны үрэвслийн шалтгаан байдлаар тохиолддог.

Эмчилгээ: цефуроксим.

Псевдомонос бол гуурсан хоолойн тэлэгдэл, кистозон фиброзын үеийн уушигны үрэвслийн гол үүсгэгч юм. Тэрчлэн ялангуяа сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт, эсвэл мэс заслын дараахь үед эмнэлэгт туссан халдварын шалтгаан нь болдог.

Эмчилгээ: псевдомонасын эсрэг пенициллин, цефтазидим, меропенем, ципрофлоксацин.

Микоплазмын уушигны үрэвсэл нь 4 жил тутам эпидеми байдалтай тохиолддог. Энэ нь `ханиадтай төстэй` (толгой өвдөх, миалги, артралги) зовиураар нууц шинж чанартай явагддаг ба дараа нь хуурай ханиалга илэрдэг. Цээжний рентген хоёр талыг хамарсан цоохор нэвчдэст өөрчлөлттэй.

Оношлогоо: микоплазмын серологийн шинжилгээ. Хүйтэн агглютинин нь аутоиммуны цус задралын цус багадалт үүсэх шалтгаан байж болно.

Хүндрэл:
арьсны туурал (янз бүрийн хэлбэрийн эритем, Стивен-Джонсоны хам шинж), менингоэнцефалит, миелит, Жуиллиан-Баррийн хам шинж. Эмчилгээ: эритромицин/кларитромицин, тетрациклин.

Legionell pneumophilia 600С –аас бага хэмийн (зочид буудлын агааржуулах сэнс, халуун усны систем зэрэг) дулаан бүхий том төмөр савтай усанд үрждэг нь легионеллийн өвчин гэнэт дэгдэх шалтгаан болдог. `Ханиадтай төстэй` (халуурах, бие эвгүйрхэх, миалги) зовиурууд нь хуурай ханиах, амьсгаадах шинжээс түрүүн илэрнэ. Уушигны бус онцлог шинжүүдэд хоолны дуршилгүй болох, гүйлгэх, бөөлжих, гепатит, бөөрний дутагдал, ухаан санаа бүдгэрэх, комын байдал зэрэг багтдаг. Цээжний рентген шинжилгээнд хоёр талыг хамарсан сүүдэртэй. Цусны шинжилгээгээр лимфопени, гипонатриеми, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдсөн үзүүлэлт, шээсэнд гематури гарч болно.

Оношлогоо: Легионеллийн серологийн шинжилгээ/шээсний ангиген тодорхойлох. Эмчилгээ: кларитромицин, флюороквинолон. Нас баралт 10% байдаг. Chlamydia pneumoniae нь хламидийн халдвараас хамгийн нийтлэг тохиолддог. Хүнээс хүнд тархдаг нь хоёр үе шаттай явагдах шалтгаан болдог. Эхлээд фарингит, хоолой сөөх, отитын, дараа нь уушигны үрэвслийн эмнэл зүй илэрнэ.

Оношлогоо: хламидийн серологийн шинжилгээ (өвөрмөц бус).

Эмчилгээ: тетрациклин.

Chlamydia psittaci нь пситтакозыг үүсгэдэг. Халдвартай шувуу (тоть)-наас орнитоз тусна. Толгой өвдөх, халуурах, хуурай ханиах, сулбагар болох, артралги, хоолонд дургүй болох, гүйлгэх, бөөлжих эмнэл зүйгээр илэрнэ. Уушигны бус эмгэг өөрчлөлтүүд байдаг ч цөөн тохиолддог. Үүнд: менингоэнцефалит, халдварын эндокардит, гепатит, нефрит, тууралт гарах, дэлүү томрох зэрэг өөрчлөлт багтана. Цээжний рентген зурагт алаг цоог нэвчдэсийн сүүдэр гарна.

Оношлогоо:
Хламидийн серологийн шинжилгээ. Эмчилгээ: тетрациклин.

Вирусийн гаралтай уушигны үрэвслийн Хамгийн түгээмэл шалтгаан бол томуу юм. Уушгийг гэмтээдэг бусад вируст улаан бурхан, цитомегаловирус, салхин цэцгийн вирус хамаардаг.

Пневмоцистын уушигны үрэвсэл Дархлаа дарангуйлагдсан (ДОХХ) үед уушигны энэхүү үрэвсэл үүсдэг. Хуурай ханиах, шаналгаатай амьсгаадах, халуурах, хоёр талд шажигнуур сонсогдох эмнэл зүйгээр илэрнэ. Цээжний рентгенд хоёр талын уушигны угийн эргэн тойронг хамарсан завсрын эдийн сүүдэртэй.

Оношлогоо: цэр, гуурсан хоолой цулцангийн угаадас болон уушигны биопсийн материалд үүсгэгчийг харах.

Эмчилгээ:
ко-тримексазолыг өндөр тунгаар, эсвэл пентамидиныг 2-3 долоо хоног судсаар удаан дусааж хэрэглэнэ. Хүнд зэрэглэлийн гипоксемийн үед стероид хэрэглэх нь их үр дүнтэй байдаг. Хэрэв СД4 <200Ч106/л байвал эсвэл өвчний анхны хурц хөдлөлийн дараа урьдчилан сэргийлэлт хийх заалттай

Зовиур: халуурах, чичрүүдэс хүрэх, бие тавгүйтэх, хоолонд дургүй болох, амьсгаадах, ханиах, идээт цэр гарах, цустай ханиах, гялтангийн үрэвслийн шинжтэй цээжний өвдөлт илрэх.  Шинж тэмдгүүд: халуунтай байх, хөхрөх, ухаан самуурах (настангуудад зөвхөн энэ шинж илэрч болно), тахипноэ, тахикарди, гипотензи, нэвчдэсийн шинж (цээж тэлэх байдал багасах, тогшилтын авиа дүлий болох, дууны доргион тэмтрэгдэх/дууны цуурай тодрох, гуурсан хоолойн амьсгал сонсогдох) болон гялтангийн шүргэлт илэрнэ.

Шинжилгээ
Шинжилгээний зорилго нь онош тогтоох, эмгэгтөрөгчийг илрүүлэх, өвчний хүнд хөнгөний зэргийг үнэлэх явдал юм. Цээжний рентген зураг дээр: дэлбэнгийн, эсвэл хэд хэдэн дэлбэнгийн нэвчдэст өөрчлөлттэй, хөндий үүсэх, гялтангийн хөндийд шингэн хурах шинж гарна. Хүчилтөрөгчжилтийг үнэлэх: хүчилтөрөгчийн хангамж (SaPО2<92%, эсвэл хүнд зэргийн уушигны үрэвсэлтэй бол артерийн цусны хийн шинжилгээ хийх) шалгах. Цусны шинжилгээ: цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээнд мочевин, электролит, элэгний үйл ажиллагаа, С идэвхит уураг үзэх, цусны өсгөврийн шинжилгээ хийнэ. Цэрний микроскоп, цэрний өсгөврийн шинжилгээ хийх. Хүнд тохиолдолд легионелл (цэрний өсгөврийн шинжилгээ хийх, шээсэнд антиген тодорхойлох), нийтлэг бус үүсгэгч/вирусийн серологийн (комплемент наалдуулах сорил, хурдавчилсан хос серологийн шинжилгээ) шинжилгээ ба зарим эрүүл мэндийн байгууллагад шээс болон цэр, цусанд пневмококкийн антигенийг тодорхойлох хэрэгтэй. Гялтангийн хатгалт хийж, соруулж авсан гялтангийн шингэнд өсгөврийн шинжилгээ хийж үзэж болно. Дархлаа дарангуйлагдсан өвчтөн, эсвэл сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт байгаа өвчтөнд бронхоскопи, гуурсан хоолойн угаадсын шинжилгээ хийх эсэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Хүнд хөнгөний зэрэг: Хамгийн таагүй онцлог шинжүүд: `УМАЦ`(CURBconfusion, urea, respiratory rate, blood pressure) оноо: Ухаан санаа самуурах (оюун ухааны хураангуй сорил ≤ 8); Мочевин >7ммоль/л; Амьсгалын тоо ≥ 30 удаа/мин; Цусны агшилтын даралт <90 мм м.у.б., эсвэл сулралын даралт <60мм м.у.б. байх; 1-ээс олон оноотой бол хүнд зэргийн уушигны үрэвсэл гэж үзнэ. Нас баралтын эрсдлийг ихэсгэдэг бусад хүчин зүйлс: нас ≥ 50, хавсарсан өвчин, хоёр талын/ олон дэлбэнг хамарсан уушигны үрэвсэл, РаО2 <8кПа/SaО2<92%.

Уушигны үрэвслийн хүндрэл
Амьсгалын дутагдал:

I хэлбэрийн амьсгалын дутагдал (PaO2 <8кПа)харьцангуй элбэг тохиолддог. Өндөр-урсгал (60%) бүхий хүчилтөрөгчөөр эмчилнэ. Хүчилтөрөгч эмчилгээтэй хирнээ биеийн байдал нь дээрдэхгүй байгаа, эсвэл РаСО2 >6кПа бол өвчтөнийг сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжүүлнэ. УАБӨ-тэй өвчтөнд хүчилтөрөгч эмчилгээг болгоомжтой хийх шаардлагатай байдаг; артерийн цусны хийн шинжилгээг олон удаа давтан хийж, РаСО2 ихэсвэл, мөн хүчилшил улам нэмэгдвэл тохирсон агааржуулалт хийх асуудлыг шийдэх хэрэгтэй. Хамгийн гол зорилго нь хүчилтөрөгчийн хангамж (SaО2)-ийг 90-94% дээр барьж байх явдал юм.

Гипотензи
Шингэн алдалт ба судас тэлэгдэлт хавсрах, сепсисийн улмаас цусны даралт буурч болно. Цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас багасвал 250 мл коллоид/кристалл уусмалыг 15 минутаас их хугацаагаар судсаар тарьж өгнө. Хэрэв цусны даралт өгсөхгүй бол төвийн гуурс суулгаж, цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас их болтол нь венийн судсаар шингэн юүлнэ. Хэрэв шингэн юүлэх энэ эмчилгээг үл харгалзан, цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас бага хэвээр байвал сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт инотропик эмчилгээ (адреналин, норадреналин)-г хийж үнэлэх шаардлагатай юм.

Тосгуурын фибрилляци:
Ялангуяа настайчуудад маш их тохиолддог. Энэ нь голдуу уушигны эмчилгээний дүнд засагддаг. Дигоксин нь богино хугацаанд зүрхний ховдлын хариу урвалын хурдыг удаашруулахад хэрэглэгддэг.

Гялтангийн хөндийд шингэн хурах
Уушигны үрэвслийн ойролцоох гялтанд үрэвсэл үүсэхэд гялтангийн хөндийд үрэвслийн шингэн хуралдаж болно. Гялтангийн хөндийд шингэн үүсч байгаа хурд нь шингэн шимэгдэлтийн хурднаас илүү бол гялтангийн хөндийд шүүдэст үрэвсэл үүсдэг. Гялтангийн хөндийд бага зэргийн шингэн хурвал ямар нэгэн үр дагавар гардаггүй. Хэрэв их хэмжээний шингэн хурвал хам шинж, эсвэл гялтангийн эмпием үүсч, гялтангийн хатгалт хийх шаардлагатай болно.

Эмпием
Гялтангийн хөндийд идээт үрэвсэл үүсэхийг хэлнэ. Уушигны үрэвсэл илааршихгүй өвчтөн дахин халуурч байвал энэ талаар таамаглах хэрэгтэй. Эмнэлзүйн онцлог, цээжний рентген шинжилгээ нь гялтангийн хөндийд шингэн хураххам шинжийг заадаг. Гялтангийн хатгалт хийхэд гарсан шингэн нь шар өнгөтэй,рН <7.2, глюкозын агууламж , лактат дегидрокиназын агууламж  нийтлэг онцлогтой. Эмпиемийн үед рентген хяналтын дор цээжний гуурсыг хэрэглэн, цээжний хөндийд дренаж тавьж өгөх ёстой. Гялтангийн хөндийн наалдцсыгбагасгах зорилгоор гялтангийн хөндийд стрептокиназ (250.000 нэгж тунг 50 мл0.9%-ийн давсны уусмал найруулж 12 цагаар 3 өдрийн турш)-ыг хийж эмчилнэ. Хугацаа хожимдсон үед үр дүнгүй байдаг.

Уушигны буглаа: Уушгинд доторх идээт халдвар нь хэсэг газарт хөндий үүсгэж байрлахыг хэлнэ.

Шалтгаан: Уушигны үрэвслийг зөв эмчлээгүй; аспираци болох (архидалт,улаан хоолойн бөглөрөл, бульбар саа); гуурсан хоолойн бөглөрөл (хавдар,гадны биет); уушигны шигдээс; сепсисийн эмбол (септицеми, зүрхний баруун талын эндокардит, венийн судсаар тариа хийх); өрцний доорх, эсвэл элэгний булаа зэрэг болно.

Эмнэл зүйн онцлог: долгион хэлбэрийн халууралт; ханиалга; өмхий үнэртэй, идээт цэр гарах; гялтангийн үрэвслийн шинжтэй цээжний өвдөлт; цустай ханиах; бие тавгүйрхэх; турах. Хурууны хумс төмбийх шинж; цус багадалтын шинж; уушгинд шажигнуур сонсогдох шинжийг илрүүлэх. 20-30%-д эмпием үүсдэг.

Оношлогоо:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (анеми, нейтрофилёз) улаан эсийн тунах хурд, С идэвхт уураг, цусны өсгөврийн шинжилгээ хийнэ. Цэрний микроскоп, өснөвөр, цитологийн шинжилгээ. Цээжний рентген шинжилгээнд ханатай хөндий, ихэвчлэн шингэний түвшинтэй харагдана. Бөглөрлийг үгүйсгэх зорилгоор компьютерт томографи, оношлогооны дээж авах зорилгоор бронхоскопийн шинжилгээ хийх асуудлыг шийдвэрлэнэ.

Эмчилгээ:
мэдрэг чанарыг үзсэн шинжилгээгээр антибиотикийн сонголт хийж, өвчин эдгэртэл (4-6 долоо хоног) үргэлжлүүлэн хэрэглэнэ. Байрлалын дренаж. Буглааны хөндийгөөс идээ бээрийг соруулж авах, буглааны хөндийд антибиотик хийх, шаардлагатай үед уушигны мэс засал эмчилгээ хийнэ.

Септицеми: нь уушигны паренхимээс нян цусны урсгал руу нянгийн халдвар тарсаны үр дүнд үүснэ. Энэ нь халдварын эндокардит, менингит зэрэг халдварын үсэрхийллийн шалтгаан болж болно. Мэдрэг чанарын дагуу антибиотик сонголт хийж, судсаар тарьж эмчилнэ.

Перикардит, миокардит: нь мөн л уушигны үрэвслийн хүндрэл юм.

Шарлах:
Сепсис, антибиотик (флуклоксациллин, ко-амоксиклав) эмчилгээний улмаас хоёрдогчоор цөс зогсонгишлын шарлалт голдуу үүсдэг

Эмчилгээ: Антибиотик эмчилгээ дараагийн хүснэгтээс унш. Уушигны үрэвсэл хүнд биш зэрэгтэй, өвчтөн бөөлжөөгүй бол уулгаж хэрэглэнэ. Хүчилтөрөгч эмчилгээгээр РаО2 >8кПа ба SaО2 ≥92% байдлыг хадгалвал тун сайн. Судсаар шингэн сэлбэх (өвчтөн хоолны дуршилгүй, шингэн алдалт, шокийн байдалтай үед хийнэ). Гялтангийн үрэвслийн үед өвчин намдаах зорилгоор парацетамол 1г/6цаг өгч болно. Хүнд зэргийн уушигны үрэвслийн үед антибиотик эмчилгээг судсаар хийх, хэрэв өвчтөний биеийн байдал маш хурдан дордох, шок, гиперкапни, эсвэл засагдахгүй гипокситэй бол сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэх асуудлыг шийдэх ёстой.      Хүндрэл: Гялтангийн шүүдэст үрэвсэл, эмпием, уушигны буглаа, амьсгалын дутагдал, септицеми, тархины буглаа, перикардит, миокардит, цөс зогсонгишлын шарлалт.

Пневмококкийн халдвараас урьдчилан сэргийлэх: Дараахь тохиолдлуудад пневмококкийн вакцин (23 валентийн Пневмовакс II®, 0.5 мл арьсан дор тарих)-ыг санал болгоно. Үүнд: зүрх, эсвэл уушигны архаг өвчнүүд, цирроз, нефроз, чихрийн шижин, дархлаа дарангуйлагдсан байдлууд (спленэктоми, ДОХХ, хими эмчилгээ).   Эсрэг заалт: жирэмслэлт, хөхүүл эх, халууралт. Амь насанд аюултай стрептококкийн халдварын өндөр эрсдэл (асплени, хадуур эсийн өвчин, нефроз, эрхтэн шилжүүлэн суулгалтын дараахь байдал)-тэй бол, вакцины хүнд хэлбэрийн урвал илрээгүй тохиолдолд давтан вакцинжуулалтыг 6 жилийн дараа (2-оос дээш насны хүүхдүүдэд 3-5 жилийн дараа) хийнэ.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • sandra lopez (95.142.123.15)

    2020-01-02

    I have been suffering from (HERPES) disease for the last four years and had constant pain, especially in my knees. During the first year, I had faith in God that I would be healed someday.This disease started to circulate all over my body and I have been taking treatment from my doctor, a few weeks ago I came on search on the internet if I could get any information concerning the prevention of this disease, on my search I saw a testimony of someone who has been healed from (Hepatitis B and Cancer) by this Man Dr. Silver and she also gave the email address of this man and advise we should contact him for any sickness that he would be of help, so I wrote to Dr. Silver telling him about my (HERPES Virus) he told me not to worry that I was going to be cured!! hmm i never believed it,, well after all the procedures and remedy given to me by this man few weeks later I started experiencing changes all over me as the Dr. assured me that I have cured, after some time i went to my doctor to confirmed if I have been finally healed behold it was TRUE, So friends my advice is if you have such sickness or any other at all you can email Dr. Silver (drsilverhealingtemple@gmail.com) sir I am indeed grateful for the help I will forever recommend you to my friends!!! with your lovely Email Address ( drsilverhealingtemple@gmail.com

  • Mr Kelly (105.112.37.119)

    2017-04-24

    ХЭРХЭН БИ 2yrs ХУУЧИН герпес түүлгэж. Доктор Okoloise ургамлын зочилж, таны каннабис эдгээх газрын тосны төлөө ариун сүмийн алдаа. Холбоо барих и-мэйл: drokoloiseinnocent@gmail.com. ЭСВЭЛ WhatsApp ТУХАЙ: +2348166890217 Сайн байна уу, би Алабама АНУ-ын Келли байна. Би 2 жил герпес хамт амьдарч байсан юм, би Миний бие нь үргэлж би дээр байсан он хүртэл өвдөлтөөр загатнах байсан өөрөө байсан юм нь гэм хор арилгах нь интернэт хайлт. аз надад инээмсэглэж байлаа, би байсан юм гайхамшигтай гэхэд герпес нь эдгэрсэн байна хүмүүсийн сэтгэгдлийг унших Кастер Доктор OKOLOISE ГЭМ ЗЭМГҮЙ нэртэй ургамлын гаралтай эмч алдаа, эртний Нигери Баруун Africa.I-аас эмч алдаа дээр и-мэйл түүнийг холбоо drokoloiseinnocent@gmail.com. Тэрээр би дараа нь юу хийх ёстой гэж хэлсэн анхааралтай. Хоёр хоногийн дараа би эм би хэрэглэж эхэлсэн авсан, 8days дотор би герпес өвчин батлагдсан байсан миний эмч ямар ч очсон илүү. Доктор OKOLOISE нь гайхалтай эдгээх илбэ бүх талархал илэрхийлье. Одоо би бол Тиймээс би хуваалцах амласан айдас хоёр муу жилийн дараа хэвийн амьдралаар амьдарч Дэлхийн сайн мэдээ. Та ч бас өнөөдөр бол түүнтэй холбоотой авч болно Та байх ямар ч өвчин нь эдгэрсэн гэж хүсдэг. и-мэйл түүнийг Холбоо барих: drokoloiseinnocent@gmail.com WhatsApp: +2348166890217 Тэрээр мөн дараах өвчин ургамлын гаралтай болон сүнслэг эмчлэх байна: -CANCER * -HIV * Эмч OKOLOISE AS гадна дараахь өвчнийг эмчлэх болно: - * герпес * HSV 1 & HSV 2 * багтраа * Чихрийн шижин * эпилепсийн * хорт хавдар * үргүйдэл * Staphylococcus. * ALS * ХДХВ / ДОХ-ын * Гепатит В *БӨӨРНИЙ ДУТАГДАЛ Та маш их маш их нэг .. Би таны сайн сайхны тухай гэрчилж, үргэлжлүүлэх болно баярлалаа ертөнцийн юм.

  • kelly (105.112.32.27)

    2017-04-01

    ХЭРХЭН БИ 2yrs ХУУЧИН герпес түүлгэж. Доктор Okoloise ургамлын зочилж, таны каннабис эдгээх газрын тосны төлөө ариун сүмийн алдаа. Холбоо барих и-мэйл: drokoloiseinnocent@gmail.com. ЭСВЭЛ WhatsApp ТУХАЙ: +2348166890217 Сайн байна уу, би Алабама АНУ-ын Келли байна. Би 2 жил герпес хамт амьдарч байсан юм, би Миний бие нь үргэлж би дээр байсан он хүртэл өвдөлтөөр загатнах байсан өөрөө байсан юм нь гэм хор арилгах нь интернэт хайлт. аз надад инээмсэглэж байлаа, би байсан юм гайхамшигтай гэхэд герпес нь эдгэрсэн байна хүмүүсийн сэтгэгдлийг унших Кастер Доктор OKOLOISE ГЭМ ЗЭМГҮЙ нэртэй ургамлын гаралтай эмч алдаа, эртний Нигери Баруун Africa.I-аас эмч алдаа дээр и-мэйл түүнийг холбоо drokoloiseinnocent@gmail.com. Тэрээр би дараа нь юу хийх ёстой гэж хэлсэн анхааралтай. Хоёр хоногийн дараа би эм би хэрэглэж эхэлсэн авсан, 8days дотор би герпес өвчин батлагдсан байсан миний эмч ямар ч очсон илүү. Доктор OKOLOISE нь гайхалтай эдгээх илбэ бүх талархал илэрхийлье. Одоо би бол Тиймээс би хуваалцах амласан айдас хоёр муу жилийн дараа хэвийн амьдралаа орхиж Дэлхийн сайн мэдээ. Та ч бас өнөөдөр бол түүнтэй холбоотой авч болно Та байх ямар ч өвчин нь эдгэрсэн гэж хүсдэг. и-мэйл түүнийг Холбоо барих: dr.okoloiseinnocent@gmail.com WhatsApp: +2348166890217 Тэрээр мөн дараах өвчин ургамлын гаралтай болон сүнслэг эмчлэх байна: -CANCER * -HIV * Эмч OKOLOISE AS гадна дараахь өвчнийг эмчлэх болно: - * герпес * HSV 1 & HSV 2 * багтраа * Чихрийн шижин * эпилепсийн * хорт хавдар * үргүйдэл * Staphylococcus. * ALS * ХДХВ / ДОХ-ын * Гепатит В *БӨӨРНИЙ ДУТАГДАЛ Та маш их маш их нэг .. Би таны сайн сайхны тухай гэрчилж, үргэлжлүүлэх болно баярлалаа ертөнцийн юм.