
Ийгл телевизийн мэдээний албанаас ажлын гараагаа эхэлж Монголын телевизийн мэдээний нэвтрүүлэгчийн нэгэн нүүр царай болж ирсэн NBS телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт урд шөнө харамсалтайгаар амь насаа алдсан тухай мэдээлэл цацагдаад байна. Тэрээр өчигдөр гадаадаас эх орондоо ирээд байсан аж. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд гадны нөлөөтэй нас барсныг эх сурвалж мэдээлж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Наранбаатарыг өнгөрсөн шөнийн 03-04 цагийн орчимд гэртээ харих замдаа таксинд хорлогдсон гэх мэдээлэл ч байна. Цагдаагийн Ерөнхий газарт энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд энэ тухай бид цаг алдалгүй мэдээлэх болно.
Б.Саруул-ОД