Амьдрах ухаан заалгаарай

2013 оны 2 сарын 28

“Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” номын нээлт өнөөдөр 11.00 цагт Интерномд  болно. Номын нээлтэд номыг зохиогч М.Ичинноров, Аксел Фишер, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Ерөнхий сайдын ажлын албаны төлөөлөл, Хүний хөгжлийн инстиутын багш Ц.Төгөлдөр, Д.Мягмардорж, М.Алтанцэцэг нар оролцох юм байна. Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газар, Хувь хүний хөгжлийн институттэй  хамтран “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийг хэрэгжүүлэгчид  энэхүү хөтөч номоо Монгол айл бүрт, монгол хүн бүрт хүргэхийг зорьж буй.Энэ номтой нөхөрлөснөөр тухайн хүн өөрийгөө өөрийгөө хөгжүүлэх, дотоод сэтгэлдээ нуугдаж байгаа асар их хүчээ ашиглан аз жаргалтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдрах боломжтой. Нэг үгээр хэлбэл, “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” ном нь нэг удаа гүйлгэж уншчихаад орхичих биш өөрчлөлт, амжилтад хүрэхэд  хөтлөх гүүр  тань болно.  Энэ ном нь тэмдэглэлийн дэвтэр, цагийн хуваарь, уулзалтын цагаа төлөвлөх хэмжээнд хэрэглэх бус амжилтын зарчимуудыг танин мэдэх мэдээллийг ч өгч , өөрөө өөрийнхөө хүч чадалд итгэх итгэлийг өгнө. Ном нь гурван бүлэг болон 2013 оны тэмдэглэл гэсэн хэсэгтэй. Хэсэг тус бүр нь таны өөрийн олж нээсэн дотоод ертөнцийнхөө хүчээр ялагчийн байр сууринд хүргэх зааварчилгаа бүхий хөтөчтэй юм.
Түүнчлэн номын нээлтэнд оролцох хүмүүсийг Хувь Хүний Хөгжлийн Институтаас зохион байгуулдаг “Амьдрах ухаан – Амжилтын хөтөч” амьдрах ухааны 180,000 төгрөгний үнэтэй сургалтыг 80 хувь хямдруулан 36,000 төгрөгөөр бүртгэх аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...