Төрөлт сэдээлт

Төрөлт сэдээлт

Төрөлт сэдээлт гэж юу вэ?
Эмийн бодис болон бусад ажилбарын тусламжтайгаар төрөх үйл ажиллагааг зохиомолоор эхлүүлэхийг төрөлт сэдээлт гэдэг. Таны болон таны хүүхдийн эрүүл байдлыг хангахын тулд үүсч болох эрсдэлийг багасгах зорилгоор төрөлтийг сэдээдэг. Төрөлтийг сэдээх олон аргууд байдаг. Эдгээр аргууд бүгд өөрийн давуу болон дутагдалтай талуудтай байдаг бөгөөд тухайн нөхцөлд алийг нь хэрэглэхийг эмч шийддэг байна

http://emch.mn/wp-content/uploads/2013/03/turultUduult.jpgТөрөлтийг яагаад сэдээдэг вэ?
Төрөлтийг дараах шалтгаануудын улмаас сэдээдэг. Үүнд:
• Таны төрөх хугацаа өнгөрсөн бол. 41-42 долоо хоногоос хойш ихсийн үйл ажиллагааны дутагдал улам ихэсдэг. Мөн ургийн жин хэт нэмэгдэхээс болгоомжилж төрөлт эхлэхийг хүлээлгүйгээр сэдээж болно.
• Ургийн хөгжил гүйцсэн үед ургийн зүрхний цохилт өөрчлөгдөх, хөдөлгөөн багасах, ураг орчмын шингэний хэмжээ эрс багасах болон жирэмсэн эмэгтэйд преэклампсийн шинж илрэх зэрэг нөхцөл үүсвэл
• Ураг орчмын шингэн гарсан боловч төрөлт эхлэлгүй тодорхой хугацаа өнгөрвөл (ихэвчлэн 2-12 цаг орчим болвол)энэ тохиолдолд төрөлтийг сэдээж таны хүүхдийг 24 цагийн дотор төрүүлэх арга хэмжээ авахгүй бол халдвар авах эрсдэлтэй байдаг.
• Жирэмсний хугацаа гүйцсэн бөгөөд таныг хэт ядарч байгаа нөхцөлд танай гэр бүлийн хүнтэй харилцан ярилцсаны үндсэн дээр сэдээж болно.

Төрөлт сэдээлт
Төрөлт сэдээх үндсэн дөрвөн арга байдаг.үүнд:
• Амниотоми
• Эмийн арга
• Умайн хүзүүг бэлтгэгч бодис
• Фолейгийн катетер

Амниотоми
Эмч ураг орчмын шингэний амнион бүрхүүлийг зориудаар хагалаж усыг гаргах ажилбарыг амниотоми гэж нэрлэдэг. Тусгай зориулалтын дэгээ хэлбэрийн багаж ашиглаж ургийн усны бүрхүүлийг цоолж хагалдаг.
Энэ аргын давуу талууд:
• Энэ бол эмийн бодисын бус замаар төрөлтийг сэдээх арга юм.
• Энэ аргын үед эмч таныг босч явах усанд орох, байрлалаа чөлөөтэй сольж хөдлөж байхыг зөвшөөрдөг.
Дутагдалтай талууд:
• Нэгэнт эхлэсэн бол буцааж больж болдоггүй. Хэрэв нэгэнт ураг орчмын шингэн гарсан бол 24 цагийн дотор төрүүлэх шаардлагатай болдог. Хэрэв төрөх замаар төрж чадахгүй бол кесар мэс заслаар төрөлтийг шийддэг.
• Энэ арга бол халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв таны умайд халдвар үүсвэл халуурч урагт эрсдэл учирдаг. Халдвар авсан умай үр дүнтэй базлаж чадахаа больдог учир төрөлт удаан хугацаанд илүү өвдөлт ихтэй боловч үр дүн багатай явагддаг.
• Хэрэв төрөлт эхлэхгүй бол эмийн бодис хэрэглэж төрөлтийг эхлүүлнэ.

Питоцин
Питоцин бол хүний биед үүсч байдаг окситоциний синтетик хэлбэр юм. Питоцинийг венийн судсаар аажим дусааж хэрэглэдэг.
Энэ аргын давуу талууд:
• Хэрэв төрөлт эхлэхгүй мөн ураг орчмын шингэний бүрхүүл бүтэн бол питоцинийг хэрэглэхийн зогсоож өөр өдөр төрөлтийг сэдээж болдог.
• Таны бие төрөлтөнд бэлэн байгаа тохиолдолд умайн базлалтийг хурдан эхлүүлдэг.
• Эмч тунгийн багаар эхлэж шаардагатай бол нэмж мөн багасгаж зогсоож болдог.
Энэ аргын дутагдалтай тал
• Ургийн зүрхний цохилтыг монитороор хянаж байх шаардлагатай. Иймд чөлөөтэй хөдлөж явж болдоггүй.
• Питоцин умайг илүү хүчтэй, илүү өвдөлт ихтэй базлуулдаг.
• Энэ аргын хэт удаан хэрэглэх болон умайг хэт хүчтэй базлуулах нь урагт бүтэлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Умайн хүзүүг бэлтгэгч бодис
Умайн хүзүүг бэлтгэгч бодисуудад олон төрлийн дааварын болон химийн бэлдмэлүүд ордог бөгөөд умайн хүзүү болон үтрээнд тавьж хэрэглэдэг. Эдгээр бодисуудыг умайн хүзүүг богиносгох, зөөлрүүлэх, нээх зорилгоор хэрэглэдэг. Умайн хүзүүг сайн бэлтгэснээр төрөлтийг амжилттай сэдээх боломжийг нэмэгдүүлнэ. Хэрэв таны умайн хүзүүний бэлтгэл сайн байвал үүнийн заавал хэрэглэх албагүй.
Энэ аргын давуу талууд:
• Төрөлт сэдээлтийн үр дүнг сайжруулдаг.
• Эмийн бодисийг тавиулсны дараа гэртээ харьж болдог
• Хэвийн үед таагүй базлалтын шалтгаан болдоггүй
Энэ аргын дутагдалтай талууд:
• Зарим тохиолдолд ургийн зүрхний цохилтыг үргэлжлүүлэн хянах шаардлага гардаг.
• Умайн хүзүүг бэлтгэгч бодисууд зарим үед умайн хэт цочрол, умай урагдах, ургийн дистресс зэргийн шалтгаан болж болдог.

Фолейн катетер
Умайн хүзүүнд фолей катетер оруулж хийлэн умайн хүзүүний нээгдэлтийг 3-4 см хүртэл тэлж нээх нь энэ аргын үндсэн зарчим юм.
Энэ аргын давуу талууд:
• Ямар нэгэн химийн бодис хэрэглэдэггүй.
• Төрөлт сэдээлтийн үр дүнд маш сайнаар нөлөөлдөг.
Энэ аргын дутагдалтай талууд:
• Энэ бол туйлын агрессивний мөн таагүй арга
• Катетер зарим үед умайн хүзүүг хангалттай тэлж чаддаггүй.
• Питоцин хэрэглэж базлалтыг эхүүлэх эсвэл төрөлтийг үргэлжлүүлэх шаардлага гарч болдог.
• Зарим эмч нар энэ аргаас татгалздаг.

Төгсгөл
Хэрэв төрөлт сэдээлгэхээр шийдсэн бол урьдаар ямар эрсдэл гарч болохыг сайтар мэдсэн байх хэрэгтэй. Сэдээсэн төрөх үйл ажиллагаа илүү хүчтэй илүү бэрхшээлтэй байдгийг анхаараарай. Хэдийгээр тийм боловч сэдээлт таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд маш чухал хэрэгтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (103.26.193.21)

    2014-09-01

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ.8858-3333