“Urban jeans” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Тунгалаг: Дэлхийн брэндийн хэмжээнд дүйцэхүйц жинсэн өмдийг хийж өгч чадна

Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж яваа “Urban jeans” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Тунгалагтай уулзаж ярилцсан юм. Анх 2009 онд үйлдвэрээ нээж, эдүгээ 4 дэх жилдээ Монголын залуучуудаа зориулан жэнсэн өмдийг хүн бүрийн хэмжээ, загвараар хийж өгдгөөрөө дахин давтагдашгүй, Монгол брэнд гэдгийг онцолсон юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж яваа “Urban jeans” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Тунгалагтай уулзаж ярилцсан юм. Анх 2009 онд үйлдвэрээ нээж, эдүгээ 4 дэх жилдээ Монголын залуучуудаа зориулан жэнсэн өмдийг хүн бүрийн хэмжээ, загвараар хийж өгдгөөрөө дахин давтагдашгүй, Монгол брэнд гэдгийг онцолсон юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

 -“Urban jeans” үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ?Яагаад анх ийм санаа төрөх болов?

 Би Англид арван жил амьдрах хугацаандаа Монголдоо очоод ямар нэгэн зүйл хийхийг хүссэн.Ер нь бага байхдаа яагаад жинсэн хувцсыг Монголчууд өөрсдөө хийж болдоггүй юм бол гэсэн бодолтой явдаг байсан л даа.Тэгээд дүүтэйгээ хамт жинсний үйлдвэр байгууллахаар 2009 оноос эхэлж, 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манайхаас өмнө Хятадын хөрөнгө оруулалттай Монгол ажилчидтай үйлдвэр байсан.

-“Urban” гэх нэрийнхээ талаар ярьвал.Яагаад заавал ийм нэр өгөх болов?

 “Urban”гэдэг чинь өөрөө хотын гэсэн үг.Анхандаа Монгол нэр өгье гэж бодсон л доо.Гэхдээ ирээдүйд олон улсад гаргах зорилгоор нэрлэсэн гэхэд болно.Ерөнхийдөө цаашдаа жинсэндээ монгол шинжийг агуулсан загварыг бий болгох талаар ажиллаж байна. Жишээ нь хүрээ жинс ч юм уу, Монголыг илтгэн харуулсан өмд хийхийг зорьж байгаа. Монгол шинж төрхийг харуулна гэдэг дэлхийд монгол брэнд болж гарах нэг том алхам болох юм.

 -Жинсэн өмднөөс гадна ямар төрлийн хувцас хийдэг вэ?

 Анх байгуулагдахдаа жинсэн өмд, хүрэм, юбка зэрэг бүх төрлийн жинсэн хувцсыг хийхийг зорьж ажилласан. Мөн үйлдвэрийнхээ хажууд “Urban jeans” нэртэй дэлгүүртээ өөрсдийн хийсэн жинсэн өмд, юбка, хүрмийг хийж худалдаалдаг байсан. Тэгээд цагаа тулахаар загвар зохион бүтээгч нь олдохгүй, олдсон ч нэг газраа тогтож ажиллах нь хэцүү байдаг юм билээ. Ерөнхийдөө хүний нөөцийн асуудал нэлээд хүнд байсан.Тэгээд олон төрлийн зүйл хийлгүй нэгийгээ дагнах хэрэгтэй юм байна гэж үзээд жинсэн өмдөндөө гол анхаарлаа хандуулж байна. Олон зүйлийг хийхээр цаг хугацааны хувьд шахуу учраас чанаргүй болно, тиймээс нэг зүйлээ илүү чанартай хийхийн тулд ажиллаж байна. Гэхдээ хүмүүсийг өмдтэйгээ ижилсүүлээд юбка, хүрэм захиалбал хийж өгөх бүрэн боломжтой. Хэний ч өмнө дэлхийн брэндийн хэмжээнд дүйцхүйц жинсэн өмдийг хийж өгч чадна гэж хэлдэг болсон.

 -Дэлхийн хэмжээний тийм өмдийг хийж чаддаг болсон гэж байна.Удахгүй Монголоо төлөөлсөн брэнд дэлхийн тавцанд гарах байх гэж найдаж байна?

 Яагаад дэлхийн хэмжээнд гээд яриад байгаагийн учир нь бол хүмүүсийг өөрт таарах өмдөө аваад ир гэхээр нэртэй том брэндүүдийн өмд авчирч өгдөг.Тэр өмднүүд нь дахиж хэрэглэх боломжгүй байдаг л даа.Тиймээс манайх тухайн өмдийг нь дуурайлгаад хийгээд өгөхөөр үнэхээр их баярлаж, хайж байснаа оллоо гэж хэлдэг. Тэдний түвшинд хийж чадаж байгаа учраас л ингэж хэлээд байгаа юм. Зарим нь бусдыг дуурайгаад гэж байдаг.Гэхдээ загварчилгаа гаргах бол гайгүй.Ерөнхий чиг хандлагыг хийж байна гэдэг чинь л боломж бүрдэж байгаа юм.Мэдээж удахгүй эх орноо төлөөлсөн брэнд болгохын төлөө ажиллаж байгаа.

 -Хүмүүс хамгийн түрүүнд материалыг нь асууж, илүү ач холбогдол өгдөг шүү дээ. Танайх хаанаас материалаа оруулж ирдэг вэ?

 Тийм шүү.Мэдээж материал чанар бол хамгийн их ач холбогдолтой.Анх Бээжингээс оруулж ирдэг байсан.Одоо бол Солонгосоос оруулж ирж байгаа.Бээжингийн арван материалын гурав нь чанаргүй ч юм уу ямар нэг байдлаар бусдаасаа өөр байхад Солонгосоос оруулж ирж байгаа материал чанартай байж чаддаг.Материалын хувьд бол өргөн сонголттой.Манайхан жинсийг цэнхэр өнгөөр л төсөөлдөг.Харин олон төрлийн өнгийн өргөн сонголт байдаг.Сүүлийн үед тод өнгө илүү моодонд орж байгаа шүү дээ.Тиймээс ямар өнгөөр хийлгэх нь захиалагчийн сонголтоос шалтгаална.

 -Хүмүүст санал болгож байгаа жинснийхээ загварыг өөрсдөө гаргадаг уу?

 Тэгэлгүй яахав.Жинс бол өөрөө стандарттай учраас түүнийх нь дагуу л энгийн жинс хийж байгаа.Монголчууд ер нь ямар хэмжээтэй хувцас өмсдөг гэх талаар хэмжиж, судалгаа хийж үзсэн л дээ.Европоос авсан өмдийг хасуулдаг, Солонгос болон Хятадаас ирсэн өмднүүд заримд нь таарддаггүй жижиг өмсгөлтэй байдаг.Тэгэхээр Монгол хүн чинь өөрөө тодорхой биеийн онцлогтой.Тиймээс биеийнх нь онцлогт таарсан өмдийг өмсөх хэрэгтэй.Ийм учраас л манайх өөрсдөө ирж, хэмжээ, загвараа сонгохыг санал болгож, захиалгаа авдаг.

 -Хүмүүс өөртөө таарсан ч юм шиг, таараагүй ч юм шиг өөрийнхөө биед дөхүүлээд хаа нэг газраас сонголтоо хийдэг.Харин танайд бол өөрсдөө ирж, биедээ таарсан өмдийг хийлгэж өмсөх боломтойгоороо илүү давуу талтай байх?

 
Тэгэлгүй яахав.Ер нь бол гаднаас орж ирж буй жинснүүд нэг төрлийнх нь загвар нь олон төрлөөр хийгддэг учраас тогтмол зардлын хувьд хэвийн байгаа.Харин манайх бол олноор хийж болохгүй.Тухайн хүнд таарсан ганцхан загвар, хэмжээгээр хийдэг учраас илүү их зардал гардаг.Мэдээж зөвхөн өөрийнхөө биед таарсан, өнгө, материал, загварын хувьд өргөн сонголттой байгаагаар давуу талтай.

 -Яаж захиалдаг юм бэ?

Ойролцоогоор нэг жинсэн өмд хэдэн төгрөгөөр хийдэг вэ? Захиалгаа авахдаа өөрийнх нь биеийн хэмжээг авч ямар өнгө, загвараар хийх зэргийг нь нэг бүрчлэн асууж, өөрийнх нь сонирхсон загвараар хийж өгдөг. Том хүний нэг өмд ойролцоогоор материал, хийх үйл явц зэрэг нь нийлээд 50-60 мянган төгрөгөөр, хүүхдийнх бол 30 мянгад дотор багтдаг.Гэхдээ тухайн өмдийг ямар хэлбэр загвараар хийх, ямар нэгэн шигтгээ, бичээс зэргийг хийж өгөх бүрэн боломжтой.Тиймээс нэг өмд тавин мянгаас эхлээд сая төгрөг ч хүрч магадгүй.Манайх хоёр өмд захиалан хийлгэвэл бэлэн нэг өмдийг бэлгэнд өгч байгаа.Нэлээд өндөр өртөгтэй байна гэж хүмүүс хэлдэг л дээ. Хүн тус бүрийн захиалга өөр учраас тус бүрт шат дамжлагыг хийдэг учраас илүү их өртөг гардаг.

 -Хавар болж хүмүүсийн жинсээр гангарах өмсөх үе ирсэн байна.Захиалга ихтэй байна уу?

Хүмүүст танигдаж эхлээд явж байгаа болохоор сүүлийн үед захиалга ихтэй байгаа.Учир нь өөртөө хийлгэсэн бол ээждээ, эгчдээ гэр бүлээрээ хийлгэж байгаа хүмүүс ч байна.Тухайн хүнд өөрт нь зориулсан өмдийг хийж байгаа учраас дахин давтагдах асуудал байхгүй төдийгүй чанарын хувьд илүү сайн байж чадаж байгаа гэсэн үг.Гэхдээ 6-7-р сард өмдний захиалга багасч, хүмүүс илүү богино өмдийг сонирхдог.Ерөнхийдөө сүүлийн үед тод өнгө илүү моодонд орж байгаа.

 -Хэзээ өөрийн нэрийн дэлгүүрийг нээх гэж байна?

Хүмүүс дэлгүүр чинь хаа байдаг вэ?гэж асуудаг. Гэхдээ одоохондоо захиалгандаа илүү төвлөрч ажиллаж байна. Энэ салбараа хөгжүүлж байгаад дараагийн ажилд орох төлөвлөгөөтэй байгаа.Хөдөө орон нутгаас ч их асууж, манайд хандаж байгаа л даа.Жишээ нь нэрийн барааны салбар дэлгүүр нээе гэх мэтээр санал тавьж, хамтарч ажиллах талаар саналууд ирж байгаа.Тийм боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. -Ер нь жинсийг гэрийн нөхцөлд ямар аргаар цэвэрлэх хэрэгтэй байдаг вэ?Жинсэн хувцсыг арчлахад тийм ч хэцүү биш.Мэдээж жинснийн өнгө нь бага багаар хууларч, цайрах нь чанарын асуудал л даа.Гэхдээ нэг талаар будаг тогтоолтын асуудалтай холбоотой.Тиймээс будаг гардаг учраас аль болох тусад нь угаах хэрэгтэй.Мөн хэтэрхий өндөр градуст угаавал цайрахаас гадна ажиглавал хатуурдаг.Тиймээс угаахдаа градусыг нь тааруулж, зөөлрүүлэгч угаалгын нунтгаар угаавал илүү зөөлөн болно.

 Ярилцсан таньд баярлалаа

 Ярилцсан Б.Цэнд
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • (124.158.124.210)

    2015-04-16

    sain bna yu taanar staishad olon saibar neeh we

  • (124.158.124.210)

    2015-04-16

    sain baina taanar yagd hvmvvs ajilda awchid ajilaasan gardag ym be taarna mastaruud chine hairstanii soeolgvi dandaa muuhai aashtai humuus bdag yma

  • jems (103.26.194.20)

    2014-04-15

    sain uu bi korea ulsad 5jil jeans umdii uildvrt ajilj baia yma..hamtran ajilah hvsltei bn my utas99108720

  • (182.160.29.236)

    2013-03-13

    цаашлаад түүхий эдээ бас монголдоо хийдэг болчвол ч АМЖИЛТ ХҮСЬЕ

  • (27.123.214.110)

    2013-03-12

    Ednii zarim jeans goy zarim n bas l neg tiimerhuu bdag.ta nar meddeggui yumu Urban jeans geed bdag bolson do ug n.buur hyamdhanuud n jaahan tiimerhuu bdag

  • (202.170.82.35)

    2013-03-12

    yaj xolboo barix yum be

  • (202.179.20.200)

    2013-03-12

    HAYAGAA BICHEECHEE UTASAA,TAVIACHEE

  • rolboohoii (182.160.40.114)

    2013-03-12

    Mnii nomikooooooooooo ymr shn umbe <3

  • ss (202.126.89.183)

    2013-03-12

    thh hayag n heregtei bnaa

  • ss (202.126.89.183)

    2013-03-12

    thh hayag n heregtei bnaa

  • unshigch (103.9.91.75)

    2013-03-12

    ynexeer myndag yum bna lee.mash goe xiine ter ni bied ix ebteihen! amjilt xycie 50-60.0 tiim ynetei bish bhaa gadyyr yyneec ch ynetei bdag shyy de

  • ulalzah (122.201.18.149)

    2013-03-12

    Mongol brend chini ene baina. Hayag ni heregtei baina aa