”Шиндлерийн бүртгэл”-ийн улаан пальтот охин хэвлэлийн чиглэлээр суралцдаг

Холливудын алдарт найруулагч Стивен Спильбергийн сод бүтээлийн нэг “Шиндлерийн бүртгэл” кинонд улаан пальтотой бяцхан охины дүрд тоглосон Оливиа Дабровская киног анх үзээд ямар их айснаа 20 жилийн дараа л дурсан ярьжээ. 1993 онд бүтээсэн уг кинонд тоглох үедээ Оливиа дөнгөж гуравхан настай байсан гэнэ. Хар, цагаан өнгөт кинонд ганцхан дүр л улаан пальтотой дүрслэгдсэн нь нацистуудын гарт амь үрэгдсэн бяцхан охины дүр билээ.
   Холливудын алдарт найруулагч Стивен Спильбергийн сод бүтээлийн нэг “Шиндлерийн бүртгэл” кинонд улаан пальтотой бяцхан охины дүрд тоглосон Оливиа Дабровская киног анх үзээд ямар их айснаа 20 жилийн дараа л дурсан ярьжээ. 1993 онд бүтээсэн уг кинонд тоглох үедээ Оливиа дөнгөж гуравхан настай байсан гэнэ. Хар, цагаан өнгөт кинонд ганцхан дүр л улаан пальтотой дүрслэгдсэн нь нацистуудын гарт амь үрэгдсэн бяцхан охины дүр билээ. Н а й р у у л а г ч Спильберг түүнд тоглосон киногоо 18 нас хүртлээ үзэхгүй байхыг зөвлөсөн ч охин 11 настайдаа тэсэлгүй үзээд үхтэлээ айж, дахиж хэзээ ч үзээгүй байна. Оливиа энэ тухай дурсан ярихдаа “Намайг кинонд тоглосон тухай аав, ээж хоёр маань тааралдсан хүн болгонд ярихад би ичиж, намайг кинонд тоглуулсанд нь тэдэнд уурладаг байлаа. Хүмүүс надад “Нацистууд гэм зэмгүй олон хүнийг цааш харуулсныг хүүхдүүд мэдэж байх ёстой” гэж хэлдэг байсан нь намайг үнэхээр залхаасан” гэжээ. Гэвч бяцхан охины айдас олон жилийн дараа бахархал болон хувирсан бөгөөд тэрбээр түүхэн кинонд дүрээ мөнхөлсөндөө бахархдаг болсон аж. Кинонд Оливиа Дабровскаягийн төрж, өссөн Польшийн Краков хотод еврейчүүдийг хорьж, устгаж байсан хорих лагерийн тухай өгүүлдэг юм. Өдгөө 23 настай Оливиа хэвлэлийн чиглэлээр суралцаж байгаа гэнэ.

Р.ГОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)