Азийн аварга дугуйчин

Монголын дугуйн эмэгтэй тамирчин Т.Энхжаргал Энэтхэгт эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс цуваа гараатай 28 км-ын уралдаанд 19 тамирчинтай өрсөлдөж Монгол Улсын түүхэн дэх Азийн дугуйн аваргын анхны алтан медалийг хүртлээ. Уралдааны удаахь байранд Япон, Хонконгийн тамирчин шалгарсан байна. Т.Энхжаргал нь усан спортын дэд мастер, триатлон болон дугуйн спортын мастер цолтой. 2010 онд Сингапурт зохиогдсон Залуучуудын анхдугаар олимпийн наадам болон “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадамд триатлоны төрлөөр оролцсон. Тэрбээр дугуйны төрлөөр 2012 оны Монголын Бүх ард түмний спортын XIII наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, хүрэл медаль хүртсэн билээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)