Бүү гутар бүсгүй минь


Залуу хосууд сардаа гурав дөрөвхөн удаа бэлгийн харилцаанд орох нь бий. Ийм асуудал залуу хосуудад тохиолдох явдал цөөнгүй байдаг. Хэрэв найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь тантай хурьцал хийхээ багасгавал бvсгүй минь бүү сэтгэлээр уна, салах талаар яаран бүү бод. Хайр дурлалаа хамгаалахын тулд нөхрийнхөө сексэд дургүй болсон шалтгааныг нэн түрүүнд олж мэд. Эрчvvд ихэвчлэн доорхи шалтгаануудын улмаас эхнэртэйгээ ойртохоос зайлсхийдэг.
 
1.Хvvхэд насны туршлага. Таны нөхөр арай багадаа эмэгтэй хvvхэдтэй vерхэж найзалж vзээгvй нэгэн биш биз? Ийм эрчvvд сексийн харьцаанд орлоо ч, бvсгvй хvнийг хайрлан халамжилж, мэдрэхдээ муу байдаг. Та тvvнтэй эмэгтэй хvнтэй харьцах чадварыг нь дээшлvvлэхийн тулд тvvнтэй ойр байж өөрийгөө мэдрvvлж, өөртөө итгэхэд нь туслаарай. Ихэнх эмэгтэйчvvд нөхрөө намайг ойлгодоггvй, халамжилдаггvй гэж салах, гэр бvлээ цуцлах тухай ярьцгааж эхэлдэг. Яарвал даарна шvv дээ. Хамгийн гол нь ийм эрчvvд их vнэнч байдаг гэдгийг бvv мартаарай.
 
2.Муу зуршил. Хэрэв нөхөр чинь бэлгийн харьцааны vедээ бухимдаж, тавгvй оргидог бол тvvнд сексийн буруу зуршил байна. Энэ нь порно зураг vзэх, ийм кино vзэж дууг нь сонсож таашаал авах зэрэг олон хэлбэрээр илэрч болно. Ингэснээр тэр таны өмнө буруутай мэт санагдаж өөрөө өөртэйгөө зөрчилдөж байдаг. Тvvнийг энэ байдлаас гарахад сэтгэл судлаач хэрэгтэй.
 
3.Хувийн vзэл. Зарим эрчvvд хувийн vзлээсээ болж сексээс зайлсхийдэг. Жишээ нь эхнэрийнхээ хурхирах, эвгvй vнэр ханхлах зэргээс болж дургvйцэнэ. Тvvнийгээ танд хэлэхээсээ эмээж болно. Хэчнээн эмзэг байсан ч та энэ талаар мэдэж авах нь зvйтэй бөгөөд ингэснээр тvvний сэтгэлийн зовлонг арилгах юм.
 
4.Туршлагагvйтэх. Таны нөхөр сексийн туршлага багатайгаас асуудал ургаж болно. Баярлууштай нь ийм явдал төдхөнөө арилдаг бөгөөд хэсэг хугацааны дараа нөхөр чинь туршлагажих болно. Баярлууштай нь ийм явдал төдхөнөө арилдаг бөгөөд хэсэг хугацааны дараа нөхөр чинь туршлагажих болно. Та тvvнд өөрийнхөө дуртай, өөрт эвтэйхэн байдаг хурьцал хийх байрлалаа хэлж өгөх зэргээр ойлгуулах хэрэгтэй. Эсвэл энэ талын ном сэтгvvлийг хамтдаа уншиж болох шvv дээ.
 
5.Хvмvvжил. Магадгvй Таны нөхөр хvvхэд насандаа хатуу дэглэм дор өссөн байж болно. Өөрөөр хэлбэл, эх нь эрэгтэй хvмvvст дургvй эсвэл хvvдээ сексийн эсрэг хvмvvжил олгосон байж болно. Энэ хvмvvжил нь гэр бvлд хортой тул сэтгэл зvйчид хандах нь зөв.
 
6.Ажлын дараа. Хэрэв нөхөр тань ажилдаа хамаг хvч чадлаа зориулдаг бол таны төлөө зарцуулах эрч хvч тvvнд vлдэхгvй. Иймд та хоёр цагийн хуваарь гаргаж ажиллах хэрэгтэй.
 
7.Өөр эмэгтэй. Дээрх тохиолдлууд аль нь ч тохиолдоогvй мөртлөө нөхөр тань тантай дотно бус харьцаж байгаа бол... та хоёрын амьдралд өөр эмэгтэй гараад ирсэн юм биш биз? Хэрэв тийм бол тун анхааралтай хандаарай! Учир нь эл явдал Танаас ч болсон байж мэднэ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)