Израйлийн парламентын даргаар ЗХУ-ын иргэн томилогджээ

Израилийн парламент буюу Кнессетийн шинэ даргаар хуучин ЗХУ-ын иргэн Юлий Эдельштейн томилогдсоныг Оросын хэвлэлүүдэд бичжээ. Украинд төрсөн тэрбээр Зөвлөлтийн үеийн нэртэй тэрс үзэлтэн байжээ. Өдгөө 54 настай түүнийг Израилийн эрх баригч “Ликуд-Израиль Бейтену” эвслээс спикерт нэр дэвшүүлсэн бөгөөд Кнессетийн 120 гишүүний 94 нь дэмжиж батламжилсан байна. Юлий Эдельштейн 1987 онд ЗХУ-аас Израиль уруу дүрвэж 1996 онд Кнессетэд сонгогджээ. Түүнээс хойш Цагаачлалын сайд, Төрийн дипломат харилцааны сайд, Харийн нутаг дахь үндэсний цөөнхийн сайдаар ажиллаж байв. Еврей гаралтай Юлий Эдельштейн ЗХУ-аас дүрвэхээс өмнө еврей хэлний багшаар ажиллаж байсан агаад тэрслүү үзлийнхээ төлөө Сибирийн шоронд гурван жил хоригдсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)