Хакухо дээд амжилт тогтоолоо

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёд их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр түрүүллээ. Ингэснээр их аварга Хакухо мэргэжлийн сумод 24 дэх удаагаа түрүүлж байгаа юм. Мөн тэрбээр 24 түрүүнийхээ есөн удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч боллоо. Хакухо их аварга Хару башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Гоэйдог уватэнагэ мэхээр ялж, түрүүлэх болзлоо хангасан. Тэрбээр дахин нэг удаа мэргэжлийн сумогийн дээд зиндаад түрүүлэхэд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай эн зэрэгцэх юм. Хакухо М.Даваажаргал энэ амжилтыг ахиулахад тун ойрхон байна. Харин Харумафүжи Д.Бямбадорж Хару башёг есөн даваа, зургаан унаатайгаар өндөрлүүллээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Mongold (114.31.70.36)

    2013-03-25

    эхлээд монголоороо зөв бичээд сурчихаа миний хүү.

  • mongol (203.169.54.39)

    2013-03-25

    zapan huntei suusan bhor bi l magad bayarlahku bna....heden jil zapand amidarsni huvid mongol huuhnuudee hunii deed hani bolj chadna gedgiig mash sain oilgoson uchraas ene buh nadad teneg sanagddag, ene bol buruu alham hiisen buh , bi denjdeggui ee,,,,,