Цаначид аваргуудаа тодрууллаа

“Скай ресорт” компаниас жил бүр зохион байгуулдаг “Sky resort open” тэмцээн өнгөрсөн бямба гаригт боллоо. Тэмцээн нь олон улсын стандартад нийцсэн цана, гүйлтийн зам дээр ойрын зайн спринт, буухиа, уулын цана, сноубоардын слалом болон уулын цана, сноубоардын чөлөөт үзүүлбэр гэсэн төрлөөр аваргуудаа тодруулав. Тэмцээнд улсын хэмжээний мастерууд, мэргэжлийн цанын тамирчид, хот, дүүрэг, аймгийн 14 байгууллагын 90 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьжээ. Хөдөө орон нутгаас Орхон аймгийн тамирчид баг бүрэлдэхүүнээрээ ирж өрсөлдсөн юм. Тэмцээнийг анх удаа МҮОНРТ мэргэжлийн төвшинд улс даяар шууд дамжуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээж байв.

Тэмцээний дүн:
Гүйлтийн цанын спринт төрөлд:
Эрэгтэй:
1. “Хүч” спорт хорооны тамирчин Бямбадорж
Эмэгтэй:
1. “Алдар” спорт хорооны тамирчин Отгонцэцэг
Гүйлтийн цанын холимог буухиа 3x2 км төрөлд:
1. “Алдар” спорт хорооны нэгдүгээр баг
Уулын цанын слалом мэргэжлийн төрөлд/эрэгтэй:
1. Чулуунбаатар /Скай ресорт/ 28.48 сек
Уулын цанын слалом сонирхогчийн төрөлд/эрэгтэй:
1. Буянт /Уулын цанын холбоо/ 36.03
Уулын цанын слалом сонирхогчийн төрөлд/эмэгтэй:
1. Энхсүх /Скай ресорт/ 40.82
Уулын цанын слалом сонирхогчийн төрөлд/хүүхэд:
1. Тэмүүлэн /Скай ресорт/ 35.62
Сноубоардын слалом төрөлд
1. Цогт /Сноубоардын холбоо/ 48,57
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН 00 (202.9.47.131)

    2013-03-25

    ТИЙМ ШҮҮ

  • dd (103.9.88.235)

    2013-03-25

    test

  • ***** (103.9.88.235)

    2013-03-25

    *****