Хоккейчид хүрлийн төлөө тоглоно

Ази тивийн шайбтай хоккейгоор зэрэглэл доогуур орнууд өрсөлддөг "Challenge Cup-2013" тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо үргэлжилж байгаа.
Уг  тэмцээнд 10 улсын баг оролцож байгаа бөгөөд манай хоккейчид "В" хэсэгт Энэтхэг, Макао, Хонконг, Сингапурын багуудтай нэг хэсэгт орж гурав тоглохдоо бүгдэд нь ялалт байгуулаад байсан юм.
Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр Кувейтийн багтай хүрэл медалийн төлөө Монголын цагаар 14.30 цагт тоглоно. Кувейтийн шигшээ баг өчигдөр Тайванийн багт 21:0 харьцаагаар хожигдсоноор манай багтай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо хэмээн МҮОХ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ .
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)