Монголын хоккейчид хүрэл медаль хүртлээ

Монголын хоккейн шигшээ баг Тайландын Бангкок хотноо болсон “Challenge cup 2013” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын хоккейчид Кувейтийн шигшээ багийг 11:0-ийн харьцаатай буулган авчээ. Ингэснээр манай тамирчид хоккейн спортын түүхийн хуудаснаа нэгэн шинэ мөрийг бичсэн байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд энэ сарын 16-наас 21-ний хооронд Тайландын нийслэл Бангкок хотын “Бангкок Арена”-д болсон. Хэсгийн эхний дөрвөн баг шөвгийн наймд шалгарах зарчмаар тэмцээн үргэлжилжээ. Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэгийг 20:0, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын харьцаатай хожсон бол Хонгконгийн багт 7:3-ийн харьцаагаар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө “Challenge cup” тэмцээний хоёр удаагийн дэд аварга, талбайн эзэн Тайландын багтай тоглож 5:4-ийн харьцаагаар ялж, харин мөнгөн медалийн төлөөх Хонгконгийн багтай хийсэн тоглолтод 4:3-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Өнөөдрийн тоглолтод Кувейтийн багийг илт давуу ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • maggy (5.149.32.3)

    2013-03-26

    mundag zaluuchuud bn! bayar hurgi!

  • Zochin (122.201.18.1)

    2013-03-25

    Amjilt husey

  • ЗОЧИН 00 (202.9.47.131)

    2013-03-25

    АЛТАН МАДЕЛЬ АВААД ЭХ ОРОНДОО ИРЭЙ

  • OO SAIHAN (202.131.233.174)

    2013-03-25

    SAIN BN SAIN ERHEE ANDAA CHI SHOO