Хоёр аваргыг сайшаав

Мэргэжлийн сумо бөхийн Ёкозүна сонгох хорооны хурлаар Монголын хоёр ёкозүнаг магтсан тухай мэдээлэл японы хэвлэлээр гарчээ. Нэг ч уналгүй түрүүлсэн ёкозүна Хакухог сайшаах нь тодорхой байсан бол зургаан ялагдал хүлээсэн ёкозүна Харумафүжиг шүүмжлэх болов уу гэсэн таамаглал байсан.


Мэргэжлийн сумо бөхийн Ёкозүна сонгох хорооны хурлаар Монголын хоёр ёкозүнаг магтсан тухай мэдээлэл японы хэвлэлээр гарчээ. Нэг ч уналгүй түрүүлсэн ёкозүна Хакухог сайшаах нь тодорхой байсан бол зургаан ялагдал хүлээсэн ёкозүна Харумафүжиг шүүмжлэх болов уу гэсэн таамаглал байсан. Гэтэл “Шагайндаа бэртэлтэй ч гэсэн тамирчин хүний тэвчээр заан олон өдөр сайн барилдсан” хэмээн магтсан байна. Харин Хакухог есөн башёд уналгүй түрүүлсэн гайхалтай амжилт тогтоож, Японы Эзэн хааны цомыг 24 дэх удаагаа хүртсэн нь “Агуу аварга” хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүргэлээ гэж тус хорооны гишүүн Хитоши Учияма ярьжээ.

Т.ЗӨН


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)