Манай жудочид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Энэ өдрүүдэд Туркийн Самсун хотноо олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)- ны Гран-при шалгаруулах ээлжит тэмцээн болж байна. Тэмцээн хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, манай тамирчид жин тус бүр дээр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин алт, 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медалийн эзэн болсон байна. Самсуны Гран-при тэмцээнд дэлхийн 40 орны 318 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Монголын багийн тухайд эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • jl;k;l" (202.72.245.122)

    2013-04-01

    АВТОМАШИНЫ САЛОН ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР ДУБДЭНЭ МӨН БҮХ ТӨРЛИЙН ОБУД ДЭЭР CARBON ХУУЛГА НААНА УТАС 96551777

  • AMKA (202.131.242.236)

    2013-04-01

    AMJILT MONGOLCHUUD CHADNAA