Монгол эмч нарын бүтээсэн хуруу шилний хүүхэд 4 сар хүрлээ

Үр шилжүүлэн суулгах лабораторийн тусламж үйлчилгээ Монголд нэвтэрч, хүмүүс энэ талаар багагүй ойлголттой болсон. Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг шат ахиулсан эмнэлэг бол Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв. Тус эмнэлгийнхэн 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр буюу дэлхийн эмч нарын өдрийг угтан "Үр шилжүүлэн суулгах төв"-ийн анхны хүүхдээ хүлээн авч баяраа тэмдэглэлээ. Эмнэлгийнхэн хүүд насан туршдаа үнэгүй эмчлүүлэх эрх, 500 мянган төгрөгийн хадгаламж гардуулав. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа баяр хүргэж бахархаж буйгаа илэрхийлэв.  Завхан аймгийн харъяат Л.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэтуяа нарын хүү Б.Билэгт  одоо 4 сартай эрүүл саруул бойжиж байна.

Хуруу шилний анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлжээ. Харин манай орны хувьд Баянгол эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төв нь анх  2011 оны 5 сард нөхөн үржихүйн чиглэлээр үр шилжүүлэн суулгах технологи бүхий тоног төхөөрөмжийг Герман улсаас оруулж ирсэн байна. Улмаар үйл ажиллагаагаа тухайн оны 11 сард эхлүүлж үүнээс хойш  тус эмнэлэгт хандсан 5 хүний нэг нь Эрдэнэтуяа гэх бүсгүй байж. Эрдэнэтуяа 2008 онд тус эмнэлэгт дурангийн хагалгаанд ороод байгалиараа буюу өөрөөрөө жирэмслэх боломжгүй гэсэн онош тавигдсан байна. Тэр үед эдгээр тоног төхөөрөмж байгаагүй бөгөөд эмч түүнд гадаадад үр шилжүүлэн суулгуулах  санал тавьсан байна. Ингээд  2011 онд Эрдэнэтуяа  тус эмнэлгийн  үр шилжүүлэн суулгах мэдээг сонсоод хамгийн эхэнд очсон байна. Одоогоор  хүүхэд нь 4 сар хүрч байгаа бөгөөд  өнгөрсөн 12 сарын 8-нд 3,8 кг, 50 см эрэгтэй хүүхэд  Сэлэнгэ аймагт төрсөн аж.

Монголын хуруу шилний анхны хүүхдийн аав Л.Бат-Эрдэнэ, ээж Я.Эрдэнэтуяа нар “Баянгол” эмнэлгийнхэнд баярлаад баршгүй байгаагаа илэрхийлсэн. Ээж Я.Эрдэнэтуяа “Бид гэрлээд есөн жил өнгөрсөн ч хүүхэдтэй болоогүй. Янз бүрийн эмчилгээ хийлгэж, хүүхэдтэй болгож өгөхийг гуйж, үздэг хардаг гэх хүмүүс дээр очиж, бүхий л арга чаргаа хэрэглэсэн. Хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлээс Р.Хадбаатар эмчийн ярилцлагыг олж уншаад энэ эмнэлэгт ирэхээр шийдсэн. Жилийн өмнөөс үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж, ийм хөөрхөн хүүтэй боллоо” хэмээн баярласан сэтгэл нь бахдаж ядан хэлэв.

Нөхөн үржихүйн анагаах ухаанд үргүйдлийг эмчлэх олон аргууд хэрэглэгдэж байгаа ба тэдгээрийн дотроос IVF (In Vitro Fertilization) буюу хуруу шилэнд үр тогтоох арга нь үргүйдлийг эмчлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. Төрөлжсөн нарийн мэргэжлийн Баянгол Эмнэлгийн “Үр шилжүүлэн суулгах лаборатори" нь дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд ашиглагдаж байгаа Герман улсын “Modern Technology Germany” компаний брэнд бүтээгдэхүүн бөгөөд хосуудын амьдралд аз жаргал, баяр баясгалан болсон шинэ хүн бэлэглэдэг байна.

Үр шилжүүлэн суулгах төвийн их эмч Р.Хадбаатараас тодруулахад 2010 оноос хойш тус эмнэлэгт давхардсан тоогоор 700 гэр бүл хандсан байна. Үр шилжүүлэн суулгаж эхлээд  1 жил 8 сар болох энэ хугацаанд  47 хүн үр шилжүүлэн суулгахад хамрагдаж жирэмслэлт 28 хувьтай явж буй гэнэ.  Одоогоор 13 хүн жирэмсэлж түүнээс 8 хүн нь тээж байгаа гэлээ. Энэ нь өндөр үр дүн юм. Ийнхүү манай орны хувьд хосууд гадаадын орныг зорих хэрэггүй болж энэ асуудлыг өдгөө эх орондоо шийдэх алтан боломжийг Баянгол эмнэлэг бий болгожээ.

1
zuunҮр шилжүүлэн суулгах лабораторийн тусламж үйлчилгээ Монголд нэвтэрч, хүмүүс энэ талаар багагүй ойлголттой болсон. Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг шат ахиулсан эмнэлэг бол Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв. Тус эмнэлгийнхэн 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр буюу дэлхийн эмч нарын өдрийг угтан "Үр шилжүүлэн суулгах төв"-ийн анхны хүүхдээ хүлээн авч баяраа тэмдэглэлээ. Эмнэлгийнхэн хүүд насан туршдаа үнэгүй эмчлүүлэх эрх, 500 мянган төгрөгийн хадгаламж гардуулав. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа баяр хүргэж бахархаж буйгаа илэрхийлэв.  Завхан аймгийн харъяат Л.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэтуяа нарын хүү Б.Билэгт  одоо 4 сартай эрүүл саруул бойжиж байна.

Хуруу шилний анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлжээ. Харин манай орны хувьд Баянгол эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төв нь анх  2011 оны 5 сард нөхөн үржихүйн чиглэлээр үр шилжүүлэн суулгах технологи бүхий тоног төхөөрөмжийг Герман улсаас оруулж ирсэн байна. Улмаар үйл ажиллагаагаа тухайн оны 11 сард эхлүүлж үүнээс хойш  тус эмнэлэгт хандсан 5 хүний нэг нь Эрдэнэтуяа гэх бүсгүй байж. Эрдэнэтуяа 2008 онд тус эмнэлэгт дурангийн хагалгаанд ороод байгалиараа буюу өөрөөрөө жирэмслэх боломжгүй гэсэн онош тавигдсан байна. Тэр үед эдгээр тоног төхөөрөмж байгаагүй бөгөөд эмч түүнд гадаадад үр шилжүүлэн суулгуулах  санал тавьсан байна. Ингээд  2011 онд Эрдэнэтуяа  тус эмнэлгийн  үр шилжүүлэн суулгах мэдээг сонсоод хамгийн эхэнд очсон байна. Одоогоор  хүүхэд нь 4 сар хүрч байгаа бөгөөд  өнгөрсөн 12 сарын 8-нд 3,8 кг, 50 см эрэгтэй хүүхэд  Сэлэнгэ аймагт төрсөн аж.

Монголын хуруу шилний анхны хүүхдийн аав Л.Бат-Эрдэнэ, ээж Я.Эрдэнэтуяа нар “Баянгол” эмнэлгийнхэнд баярлаад баршгүй байгаагаа илэрхийлсэн. Ээж Я.Эрдэнэтуяа “Бид гэрлээд есөн жил өнгөрсөн ч хүүхэдтэй болоогүй. Янз бүрийн эмчилгээ хийлгэж, хүүхэдтэй болгож өгөхийг гуйж, үздэг хардаг гэх хүмүүс дээр очиж, бүхий л арга чаргаа хэрэглэсэн. Хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлээс Р.Хадбаатар эмчийн ярилцлагыг олж уншаад энэ эмнэлэгт ирэхээр шийдсэн. Жилийн өмнөөс үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж, ийм хөөрхөн хүүтэй боллоо” хэмээн баярласан сэтгэл нь бахдаж ядан хэлэв.

Нөхөн үржихүйн анагаах ухаанд үргүйдлийг эмчлэх олон аргууд хэрэглэгдэж байгаа ба тэдгээрийн дотроос IVF (In Vitro Fertilization) буюу хуруу шилэнд үр тогтоох арга нь үргүйдлийг эмчлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. Төрөлжсөн нарийн мэргэжлийн Баянгол Эмнэлгийн “Үр шилжүүлэн суулгах лаборатори" нь дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд ашиглагдаж байгаа Герман улсын “Modern Technology Germany” компаний брэнд бүтээгдэхүүн бөгөөд хосуудын амьдралд аз жаргал, баяр баясгалан болсон шинэ хүн бэлэглэдэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • yaanaa (112.171.68.18)

    2013-04-01

    iim huuhed jaahan homsdoltoi tordog geed yarih um bilee unen uu

  • Gazar (203.91.117.4)

    2013-04-01

    ХУД Үйлдвэр комбинатад 1250т2 нэг давхар обьектыг 1400м2 газрын хамт яаралтай зарна, Шугам шүлжээнд холбогдсон. Мөн СХД Ар Гүнтэд пермерийн зориулалттай 5га газар зарна. Утас: 99084179

  • tseegii (138.188.100.252)

    2013-04-01

    aav eejiign daruuhan bolohoor dalimduulaad zarlaad bgayum uu nuuts baimaar yum , huniig bodohgui uursdiiguu aldarshuulaad surtei yum,

  • z (138.188.100.252)

    2013-04-01

    yah ged nyalh huuhed olnii nudend haruulaad biznesreklam bolgood bnada,gadaadiin zunduu orond bdag sh de,ali deer uedgarsan arga

  • Huslen (62.62.169.112)

    2013-04-01

    Yasan goe medee ve tanai ger build chin setgelese az jargal husii Mundag 9 jil tsug baisan bn shude

  • ***** (202.180.216.237)

    2013-04-01

    buyantai ajil boljee huurhun ymaaaaaaa

  • ***** (122.201.18.23)

    2013-04-01

    hoorhon ym aa zolig gej

  • Tuka (203.91.117.4)

    2013-04-01

    Az jargal hamgiin sn shan buhniig husen erooy eruul saruul eh orondoo ihiig hiij buteeh hun bolj osoorei amjilt

  • Tuka (203.91.117.4)

    2013-04-01

    Az jargal hamgiin sn shan buhniig husen erooy eruul saruul eh orondoo ihiig hiij buteeh hun bolj osoorei amjilt

  • ***** (202.179.20.129)

    2013-04-01

    AZ JARGAL HUSIE

  • irgen (202.126.91.65)

    2013-04-01

    Mongol uls maani hugjij bna sain bna? amjiltaar dvvren az jargaliig hvsie?

  • eej (112.72.12.248)

    2013-04-01

    huruu shilnii gedgee zasaa ner usaa zarlaad baidagn sonil yum daraadn huugchin humuus doromjilood baibal yan daa ter baitgui hoch oghodl yadag bailaa daa jijighen baihad

  • ***** (203.146.145.190)

    2013-04-01

    huruu shilnii gej nerleh n jaahan hundii sonsogdoj baina. ug n bol huruu shilend suulgadguim shdee. uuniigee zasval deer bolu

  • Зочин (202.179.13.184)

    2013-04-01

    Хөөрхөн хүү байна, танай гэр бүлд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе. Улс эх орондоо тустай сайн хүн болж өсөөрэй

  • boom (180.149.97.1)

    2013-04-01

    bolj dee mongol hugjij bna shuu hund ur huuhdees erhem yum gej haa bhav az jargal husii