Шувууны ханиадаар 2 хүн нас барлаа


Өмнөд хөршид шувууны ханиадны шинэ хэлбэрийн вирус илэрчээ. Шинэ хэлбэрийн H7N9 гэдэг вирусээр өвчилсөн Шанхай хотын 27, 87 настай хоёр иргэн нас барсан байна. Мөн нэг эмэгтэйн биеийн байдал нэлээн хүнд байгаа юм байна. Ийм шинэ вирусээр халдварласан анхны тохиолдол  гэж хятадын эрдэмтэд онцолж байна. Эмч мэргэжилтнүүд шинэ вирусыг лабораторын тест, халдвар судлалын аргаар баталсан байна.
Гэхдээ одоохондоо мэргэжилтнүүд үхлийн өвчин үүсгэгч юунаас үүсч байгааг тогтоогоогүй, ганцхан хүнээс хүнд халдварлахгүй гэж байна. Харамсалтай нь энэ өвчний эсрэг дархлаажуулах вакциныг одоохондоо хийж эхлээгүй байгаа юм. Харин Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2003 оноос хойш  дэлхийн 15 оронд шувууны ханиадны H5N1вирусээр халдварласан 608 тохиолдол гарч олон хүн нас барсан юм.

Б.Судар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)