Чаргатай нохойн аялал

Саяхны нэг ням гаригт Туулыг өгсөн “Скай ресорс” /цанын бааз/ хүртэл элдвийг сонирхон хэсэг явлаа. Голын мөсөн дээр хэсэг ноход уяагаа тасдах нь уу гэлтэй цовхчин хуцах нь содон харагдав. Ойртон очвоос хэсэг залуус зүс үл мэдэх нохойнуудыг чарганд хөллөж байх юм. Чарга хөллөж цас мөсөн дээгүүр
    Саяхны нэг ням гаригт Туулыг өгсөн “Скай ресорс” /цанын бааз/ хүртэл элдвийг сонирхон хэсэг явлаа. Голын мөсөн дээр хэсэг ноход уяагаа тасдах нь уу гэлтэй цовхчин хуцах нь содон харагдав. Ойртон очвоос хэсэг залуус зүс үл мэдэх нохойнуудыг чарганд хөллөж байх юм. Чарга хөллөж цас мөсөн дээгүүр аялан явахыг зурагтаар л харсан болохоор сониучирхан тэдгээр залуустай ярилцлаа. Цэнхэр нүдтэй, цагаан халтар ноход лайк, хаски үүлдрийнх юм байна. Анх Аляскаас хоёр гөлөг оруулж ирсэн нь одоо 17-18 болтлоо өсч үржсэнийг “Тэрэлж жаргалан” ХХК-ийн захирал Х.Түвшинжаргал онцлов. Тэрбээр чарганд хөллөдөг удамт нохойг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр авчирснаас хойш хэдэн жил өнгөрчээ. Гөлөгнүүд нас биед хүрч энэ өвлөөс аялал жуулчлалд явуулж эхэлж буйгаа ч хэллээ. Чаргатай нохойгоор өдрийн болон хоногийн аяллыг зохион байгуулдаг гэнэ. Өдрийн аяллаар 30, хоногийнхоор 40 км яваад амардаг агаад Тэрэлжийн гол өгсөөд Хагийн хар нуур хүртэл тав хоног байгалийн сайханд аялж ч болох гэнэ. Одоохондоо гурван жуулчин гурван чаргатайгаар аялахад нэг хүн өдрийн 150, хоногийн 250 мянган төгрөгөөр явах агаад дээрх зардалд гэр буудал, хоол хүнс бүгд багтах юм байна. 15 км газрыг 40-50 минутад туулах чаргатай нохойн өдрийн аялал 4-5 цаг үргэлжилнэ. Аляскт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх нохой хөллөсөн чаргаар өвлийн улиралд байгалийн сайханд дураар зугаатай аялах сайхан боломж ийн бүрджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)