Хүүхдийг хооллохтой холбоотой нийтлэг асуудлууд

 Хоолоо идэхгүй байх.


 Хүүхдүүдэд хоолоо идэхгүй байх олон шалтгаан байдаг. Магадгүй тэд цатгалан, ядарсан, өвчтэй гэх зэрэг шалтгаанууд байж болно. Мөн таны хооллох цаг болон хүүхдийн тань хооллох цагын хуваарь өөр байдаг. Гэхдээ та санаа битгий зовоорой тэд өлссөн үедээ хоолоо иднэ. Та хүүхдээ хооллох үедээ түүний идэх хэмжээнд нь хоолыг нь өгөөрэй. Та түүнийг хоол бага идэж байна гэж шахаж болохгүй. Хэрвээ ингэж шахвал таны хүүхэд хоол идэх дур сонирхолгүй болно. Хэрвээ та үнэхээр хооллох хэмжээнд нь санаа зовж байвал хүүхдийн эмчид үзүүлээрэй.


Шинэ хоолноос татгалзах.

        Ихэнхи хүүхдүүд ямар нэгэн шинэ хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хандлагатай байдаг. Гэхдээ энэ бол зүгээр л нэг үе юм. Таны хүүхдэд нэг долоо хоног сарын дараагаас эхлэн таньтай хамт шинэ хоол хүнсийг идэх болно.
Та хүүхэддээ шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүлэх гэж байгаа бол танай гэр бүлийнхний хэрэглэдэг хамгийн дуртай хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхийг санал болгоорой. Жишээлбэл: танай гэр бүлийнхний идэх дуртай хүнсний ногоо чихэрлэг төмс гэж бодъё харин та хүүхэддээ лууван шинээр идүүлэх гэж байгаа бол та луувангаа чихэрлэг төмстэй хамт нухаж өгч бас болох юм. Мэдээж эхний үед маш бага хэмжээгээр санал болгон өгөх хэрэгтэй. Хэрвээ тэр идэхийг хүсэхгүй байгаа бол түүнийг шахах хэрэггүй бөгөөд түүний дуртай зүйлсийг нь өгөөрэй.

Хоолоо голох.

         Хэрвээ таны хүүхэд хоол их голдог бол таны сэтгэлийг гонсойлгож байж болох юм. Хүүхдүүд маш олон шалтгаанаар хоолоо голомтгой болдог. Магадгүй тэдний шүд нь ургаж байгаа, ядарсан, хатуу зүйл идэж чадахгүй байх зэрэг шалтгаанаар хоолоо голон идэхгүй байх нь бий. Гэхдээ ингэж хоол голох нь тийм ч удаан үргэлжилдэггүй.

Бор хоолонд бэлэн биш байх
Ихэнхи хүүхдүүд 4-6 сартай үеэсээ эхлэн бор хоолонд ордог. Гэхдээ зарим хүүхдүүдийг хувьд ходоод гэдэс нь бор хоолонд дасахгүй буцааж гаргах байдал ажиглагддаг.
Хэрвээ таны хүүхэд идсэн зүйлээ буцааж гаргаад байвал та түүнд бага багаар хоолыг нь өгөөрэй. Бага багаар өгсөн ч гэсэн энэ байдал ажиглагдвал таны хүүхэд бор хоолонд ороход хараахан бэлэн биш байна гэсэн үг юм. Энэ асуудалыг та эмчдээ хэлэн нэмэлт зөвөлгөө аваарай.

Хоолоо бохир идэх.

 Заримдаа хүүхдийн бохир хоололтыг шалан дээр зоог барих гэж нэрлэх нь бий. Энэ бол зүгээр хүүхдийн өсөлт хөгжлийн нэг үе юм. Хүүхдүүд үргэлж тоглохыг хүсдэг бөгөөд хоололт нь тоглоомынх нь нэг хэсэг болж байна гэсэн үг юм.Зүгээр өөрөө биеэ даан хооллох нь 9 сартайгаас эхлэн төлөвшиш эхэлдэг. Гэхдээ хүүхдүүд халбага болон бусад хоолны хэрэгсэлээр тоглох дуртай байдаг бөгөөд та харин хүүхэддээ хэрхэн цэвэрхэн хооллохыг зааж өгөөрэй.

Хүнсний бүтээгдэхүүний харшил
Зарим нэг хоол хүнснээс харшлах явдал хүүхдүүдийн дунд тохиолддог бөгөөд энэ 8 орчим хувьд нь илэрдэг. Гэхдээ та үүнийг гэдэсний халдвар болон бөөлжих,болон ходоо гэдэсний өвчнөөс ялгаж байх хэрэгтэй. Ихэвчлэн хүүхдүүд сүү, арвай, самар зэргээс харшилтай байдаг.

Хоолоо идэхгүй байх.

 Хүүхдүүдэд хоолоо идэхгүй байх олон шалтгаан байдаг. Магадгүй тэд цатгалан, ядарсан, өвчтэй гэх зэрэг шалтгаанууд байж болно. Мөн таны хооллох цаг болон хүүхдийн тань хооллох цагын хуваарь өөр байдаг. Гэхдээ та санаа битгий зовоорой тэд өлссөн үедээ хоолоо иднэ. Та хүүхдээ хооллох үедээ түүний идэх хэмжээнд нь хоолыг нь өгөөрэй. Та түүнийг хоол бага идэж байна гэж шахаж болохгүй. Хэрвээ ингэж шахвал таны хүүхэд хоол идэх дур сонирхолгүй болно. Хэрвээ та үнэхээр хооллох хэмжээнд нь санаа зовж байвал хүүхдийн эмчид үзүүлээрэй.


Шинэ хоолноос татгалзах.

        Ихэнхи хүүхдүүд ямар нэгэн шинэ хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хандлагатай байдаг. Гэхдээ энэ бол зүгээр л нэг үе юм. Таны хүүхдэд нэг долоо хоног сарын дараагаас эхлэн таньтай хамт шинэ хоол хүнсийг идэх болно.
Та хүүхэддээ шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүлэх гэж байгаа бол танай гэр бүлийнхний хэрэглэдэг хамгийн дуртай хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхийг санал болгоорой. Жишээлбэл: танай гэр бүлийнхний идэх дуртай хүнсний ногоо чихэрлэг төмс гэж бодъё харин та хүүхэддээ лууван шинээр идүүлэх гэж байгаа бол та луувангаа чихэрлэг төмстэй хамт нухаж өгч бас болох юм. Мэдээж эхний үед маш бага хэмжээгээр санал болгон өгөх хэрэгтэй. Хэрвээ тэр идэхийг хүсэхгүй байгаа бол түүнийг шахах хэрэггүй бөгөөд түүний дуртай зүйлсийг нь өгөөрэй.

Хоолоо голох

Хэрвээ таны хүүхэд хоол их голдог бол таны сэтгэлийг гонсойлгож байж болох юм. Хүүхдүүд маш олон шалтгаанаар хоолоо голомтгой болдог. Магадгүй тэдний шүд нь ургаж байгаа, ядарсан, хатуу зүйл идэж чадахгүй байх зэрэг шалтгаанаар хоолоо голон идэхгүй байх нь бий. Гэхдээ ингэж хоол голох нь тийм ч удаан үргэлжилдэггүй.


Бор хоолонд бэлэн биш байх
Ихэнхи хүүхдүүд 4-6 сартай үеэсээ эхлэн бор хоолонд ордог. Гэхдээ зарим хүүхдүүдийг хувьд ходоод гэдэс нь бор хоолонд дасахгүй буцааж гаргах байдал ажиглагддаг.
Хэрвээ таны хүүхэд идсэн зүйлээ буцааж гаргаад байвал та түүнд бага багаар хоолыг нь өгөөрэй. Бага багаар өгсөн ч гэсэн энэ байдал ажиглагдвал таны хүүхэд бор хоолонд ороход хараахан бэлэн биш байна гэсэн үг юм. Энэ асуудалыг та эмчдээ хэлэн нэмэлт зөвөлгөө аваарай.



Эх сурвалж: www.emch.mn


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)