Хойд Солонгос Өмнөд Солонгосоос бүрмөсөн харилцаагаа таслав

Хойд Солонгос Өмнөд Солонгостой хамтарсан Кэсоне үйлдвэрийн бүсийг хааж Сөүлээс бүрмөсөн холбоогоо тасаллаа. Кэсоне нь дээрх хоёр улсын хилийн бүсэд оршдог бөгөөд тэндхийн Өмнөд Солонгосын голдуу үйлдвэрүүдэд Хойд Солонгосын иргэд ажилладаг юм. Үүнээс өмнө Сөүлтэй дайтахад бэлэн байгаагаа нэг бус удаа зарласан Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөрштэйгээ тогтоосон цэргийн шууд утсан холбоогоо тасалсан ч Кэсонийн үйл ажиллагаа болон тэндхийн утсан холбоог таслаагүй байсан юм. Харин Кэсонээс Өмнөд Солонгосын бизнесмэн, ажилчдаас бүрдсэн иргэдийг хөөн гаргаж үйл ажиллагааг нь зогсоосноор хоёр улсын хооронд ямар ч холбоо үлдсэнгүй. Кэсонед хоёр Солонгосын хамтарсан 100 гаруй үйлдвэр байдаг бөгөөд 50 мянга гаруй хүн ажилладаг. “Энэ газар Хойд Солонгосын мөнгө олох томоохон эх үүсвэр байсан хэдий ч үйл ажиллагааг нь зогсоосноос харахад Өмнөд Солонгостой үнэхээр эвдрэлцэх сонирхолтой байна. Пхеньян өмнөдийн эсрэг сүүлчийн цэргийн бус арга хэмжээгээ авлаа” гэж Сөүл дэх “Би-Би-Си”- гийн сурвалж хэлжээ. Дээрх шийдвэртэй холбогдуулан Кэсонээс өмнөдийн олон зуун иргэн ачаа барааны хамт гарч байна. Мэдээж үүний улмаас Хойд Солонгос, Өмнөд Солонгос хоёулаа ихээхэн алдагдал хүлээж байна. Ялангуяа Хойд Солонгос, тэр дундаа сарын 50 ам.доллараар цалинждаг ч энд л ажиллахын хүслэн болсон жирийн иргэд илүү их хохирч байна. Цаашид ч энэ байдал үргэлжлэх нь. Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгосын энэ үйлдэлд гүнээ харамсч буйгаа илэрхийлж, иргэдээ татах ажиллагааг эхлүүлжээ. Энэ зуур хоёр Солонгосын цөөнгүй ажилчин ажлын байраа орхихгүй гэж үлдэхээр шийдээд байгаа гэнэ. Хойд Солонгосын тал үйлдвэрийн бүсээс Өмнөд Солонгосын иргэдийг хөөгөөд зогсохгүй өмнөдөөс хүн нэвтрэхийг хатуу хоригложээ. Тиймээс үйлдвэрийн тоног төхөөрөмжийг задлах, ачих гэх мэт ажилд мэргэжилтнүүдийг баг илгээх боломжгүй болсон байна. Өмнөд Солонгос Улс хойд хөрштэйгээ хамтарсан энэхүү бүсэд өндөр хүчин чадалтай орчин үеийн үйлдвэр суурилуулсан байна. Юутай ч, Хойд Солонгосын эрс шийдэмгий энэ мэт үйлдлийн хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “АНУ Хойд Солонгосын заналхийллээс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаална” гэж мэдэгдлээ. Үүний дараа холбоотнуудад Өмнөд Солонгос, Япон Улс багтаж буйг дурдсан байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэн Вашингтон БНСУ уруу “USS Fitzgerald” пуужин амдан устгагч хөлөг онгоц” илгээсэн тухай мэдээлэлд алдаа гарсныг дурдаад Бид “USS Fitzgerald” биш “USS McCain”, “USS Decatur” хэмээх пуужин амдан устгагч хөлөг онгоцуудаа илгээсэн гэжээ. Жон Керрийн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Дэлхийн зэвсгийн худалдааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг төслийг дэмжин баталсан байна. Ингэснээр Хойд Солонгос, Иран, Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглоход нэг алхам ойртлоо. Шинэ хуулийн төслийг Аюулгүйн зөвлөлийн 193 орны 154 нь дэмжиж, 23 нь эсэргүүцсэн байна. Харин эдгээр 23 орны дотор Хойд Солонгос, Иран, Сирид зэвсэг нийлүүлдэг ОХУ, Хятад байв. Албаныхны тогтоосноор дэлхийд нэг жилд 60-70 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа явагдддаг ба нэг жилийн дотор 750 мянган хүн галт зэвсгийн хохирогч болдог байна. Ямартаа ч, Хойд Солонгос, Иран, Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон Дэлхийн худалдааны шинэ гэрээ ирэх долдугаар сарын 3-наас хэрэгжиж эхлэх гэнэ.
                                                                                                                                                                                                                   
                                                                                                                                                                                                                                            Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • q (49.0.173.92)

    2013-04-04

    Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

  • w (49.0.173.92)

    2013-04-04

    Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

  • ***** (49.0.173.92)

    2013-04-04

    Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

  • tt (49.0.173.92)

    2013-04-04

    Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

  • dddddddddddddd (49.0.173.92)

    2013-04-04

    Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

  • t (122.201.18.155)

    2013-04-04

    dain bol hyamralaas garah arga ni .

  • JJJJJJJJJ (202.72.245.122)

    2013-04-04

    AVTOMASHINII SALON ORCHIN VEIIN DEVSHILTET TECHNOLOGIOR DUBDENE MUN HYDROGRAPHICIIN ARGAAR BUX TURLIIN OBUD DEER KARBON HUULGA NAANA UTAS 96551777

  • Орхон (203.194.114.115)

    2013-04-04

    Хөөрхийдээ Энэ Солонгос үндэстнийг хоёр хуваагаад хооронд нь алалцуулж ашиг олоод мөн ч их тамлаж байна даа. Уг дээр түед манай харьяанд байхдаа сайхан амьдарч байсан гэдэг юм билээ. Тэгээд элэгтэй байдаг гэсэн. Энэ байдлын эзэн нь эзэнт гүрнүлдүдийн эрх машиг шүү дээ. Энэ тамлалаа зогсоровол таарна.э