Монгол төрийн далбааг хойд туйлд мандуулна

Эверестийн ноён оргилд хоёронтоо гарч Монгол хүний тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэлийг дэлхий дахинд харуулж чадсан МУГТ Г.Өсөхбаяр түүхэн аялалд гарах гэж байна. Дэлхийн зулай болсон Хойд туйлд 20 гаруй хоног аялах уулчин маань ирэх бямба гарагт аян замдаа гарна. Тэрбээр Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ийн өвлийн дугуйн аялал хийснээс гадна Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээнд мөсний авиралт хийж, Хойд туйлд аялах үндсэн бэлтгэлээ хангажээ. Түүнийг өчигдөр аяллын дэмжигч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар албан ёсоор хүлээн авч уулзан, амжилт хүсэв.
Эверестийн ноён оргилд хоёронтоо гарч Монгол хүний тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэлийг дэлхий дахинд харуулж чадсан МУГТ Г.Өсөхбаяр түүхэн аялалд гарах гэж байна. Дэлхийн зулай болсон Хойд туйлд 20 гаруй хоног аялах уулчин маань ирэх бямба гарагт аян замдаа гарна. Тэрбээр Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ийн өвлийн дугуйн аялал хийснээс гадна Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээнд мөсний авиралт хийж, Хойд туйлд аялах үндсэн бэлтгэлээ хангажээ. Түүнийг өчигдөр аяллын дэмжигч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар албан ёсоор хүлээн авч уулзан, амжилт хүсэв. Энэхүү түүхэн аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж, Ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв ажиллаж байгаа гэнэ. Хойд туйлын 90 градуст очсоноороо дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж байгаа монголчуудын дуу хоолойг илэрхийлэн дамжуулах юм байна. Энэ үеэр Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай цөөн хором ярилцлаа.

-Таны очих цэгт монгол хүн анх удаа гарах гэж байна. Ер нь хэчнээн улсын тамирчид гарсан байдаг юм бол?
-Өмнө нь би Эверестээс гадна Хойд Америкийн ноён оргил МакКенли, Африк тивийн Килиманжаро, Европын Эльбруст амжилттай авирч чадсан. Хүний хүсэл мөрөөдөл гэж хязгааргүй юм. Монголын ард түмэн олимпийн алтан медальтантай болно гэж саяхныг хүртэл зөвхөн мөрөөдөж явсан. Харин одоо бид олимпийн хос медальтай тамирчинтай болсон байна. Дэлхийн ноён оргил Эверестэд гарна гэдэг миний мөрөөдөл байлаа. Гэтэл би хоёр ч удаа гараад ирсэн. Энэ бол бидний бахархал. Би одоо аюултай эрсдэлтэй аялалд явах гэж байна. Ер нь Хойд өргөргийн 90 градуст аялсан гэж албан ёсоор бүртгэгдсэн 240 гаруй уулчин байдаг. Тэдний дунд Монгол гэсэн нэрийг гаргаж, төрийн далбаагаа мандуулах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү аяллыг маань олон хувь хүн, албан байгууллага дэмжин ажилласан. Жишээлбэл, “Мобиком” корпораци, “Мах импекс”-ийг нэрлэж болно. Энэ дашрамд, намайг дэмжсэн тэдгээр хүнд талархаж буйгаа илэрхийлье.

-Та ямар баг бүрэлдэхүүнтэй гарах вэ?
-Багийн бүрэлдэхүүн тодорхой болсон. Норвеги улсад очиж олон улсын уулчдын багтай нийлж, мөсөн далайн 89-90 градусын өргөргөөр 110 км замыг цанаар туулж, бөмбөрцгийн хамгийн хойд цэгт хүрнэ.

-Цаг агаарын байдал авирах үед ямар байх бол энэ талаар судалсан уу?
-Цаг агаар ямар байхыг таашгүй. Гэхдээ дөрөвдүгээр сар бол хойд туйлд аялах хамгийн тохиромжтой үе юм билээ. Ер нь хойд туйлд хамгийн дулаандаа гэхэд 30-35 хэмийн хүйтэн байдаг юм байна. Тэнгэр хангай сайхан байгаасай гэж залбирч байгаа. Аялал минь саадгүй, сайхан бүтвэл энэ сарын 20-нд өнгөрөөд эх нутагтаа буух байх.

-Энэ аялалд явахад учирсан саад бэрхшээл юу байв?
-Мэдээж бэрхшээл байлгүй яахав. Хамгийн том бэрхшээл санхүүгийн бэрхшээл байсан. 80 гаруй мянган ам.долларыг энэ аялалд зарцуулж байгаа. Аялалд гарахын тулд шинэ хувцас хэрэглэл авсан. Хуучин хувцас минь энэ аялалд тохирохгүй учир сольсон хэрэг л дээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zulaa (112.72.12.239)

    2013-04-07

    yaanaa mini hair doothool bitgii hulduuchuhuusei duu burhan mini

  • ***** (202.72.245.122)

    2013-04-04

    AVTOMASHINII SALON ORCHIN VEIIN DEVSHILTET TECHNOLOGIOR DUBDENE MUN HYDROGRAPCIKIIN ARGAAR BUX TURLIIN OBUD DEER KARBON HUULGA NAANA UTAS 96551777 93053991