Өсвөрийн шатарчдын улсын аваргууд тодров

Өсвөрийн шатарчдын хөвгүүдийн 44 дэх, охидын 37 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Монголынүйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж өнгөрлөө. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 600 гаруй өсвөрийн шатрын тамирчин зургаан насны ангилалд ур ухаанаа уралдуулжээ. Анх 1954онд Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэртэйгээрявагдаж Дундговь аймгийн шатарчин П.Төмөрбаатар түрүүлж, “Монгол Улсын аварга” хэмээх эрхэм алдрыг хүртэж байв. Харин 1956 оноос насанд хүрэгчдийн улсын аваргыг шалгаруулах болсон байна. Анх зохиогдсоноос хойш зарим жилд явагдахгүй байсаар 1973 онд долоодахь удаагийн тэмцээнээс охидын ангилалтай болж, анхны тэмцээннээлттэй зохиогдож, Польшийн охин И.Свещик түрүүлж, Баян-ӨлгийнЖ.Биган мөнгө, Булганы С.Тунгалаг хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ. Багийн дүнгээр нийслэлээс “Хан-Алтай” (дасгалжуулагч ньД.Шаравдорж), “Мончесс” (Ц.Батсайхан), “Чингэлтэй-Цэцэн нүүдэл”(Х.Эрдэнэдорж) орон нутгаас Сүхбаатар (Ж.Энхбаатар), Дорнод(М.Цагаанхүү), Өвөрхангай (Ж.Жанцандорж) аймгийн багууд шагналтбайруудад шалгарчээ.
Тэмцээний тэргүүн байрын эздийг танилцууж байна.
Охид:
8 хүртэлх нас: Г.Маралгуа (Бага нуур дүүрэг)
9-10 нас: С.Лхагвадолгор (Өвөрхангай)
11-12 нас: ЭФМ Т.Мөнхзул (“Монгени”)
13-14 нас: ЭФМ Д.Номин-Эрдэнэ (“Мончесс”)
15-16 нас: Спортын дэд мастер Г.Сайханзаяа (“Гобичесс”)
17-18 нас: ОУХМ Б.Баярмаа (ОШУСТ)
Хөвгүүд:
8 хүртэлх нас: Е.Төгстөмөр (“Урамтай шатар” клуб)
9-10 нас: Ц.Тэнгис (“Зууны шатар”)
11-12 нас: Б.Гарьдмагнай (“Хан-Алтай”)
13-14 нас: Спортын дэд мастер Э.Болдоо (“Хан-Алтай”)
15-16 нас Э.Энхнар (Сүхбаатар)
17-18 нас ФМ Ц.Лхагвасүрэн (“Чингэлтэй-Цэцэн нүүдэл”)
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)