Л.Рэнцэндоржийн нэрэмжит Өсвөрийн жүдочдын Хангай Бүсийн тэмцээн эхэллээ

Монгол улсын Өсвөрийн жүдо бөхийн Хангай бүсийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо өнөөдөр эхэллээ. Гуравдах жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээн нь Улсын начин, Монгол Улсын жүдо бөхийн анхны шигшээ багийн гишүүн, Олон улсын хэмжээний мастер Лувсаншаравын Рэнцэндорж багшийн нэрэмжит болж буйгаа онцлог юм. Иймээс уг тэмцээн түүний төрсөн нутагт болж буй нь энэ.

Монгол улсын Өсвөрийн жүдо бөхийн Хангай бүсийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо өнөөдөр эхэллээ. Гуравдах жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээн нь Улсын начин, Монгол Улсын жүдо бөхийн анхны шигшээ багийн гишүүн, Олон улсын хэмжээний мастер Лувсаншаравын Рэнцэндорж багшийн нэрэмжит болж буйгаа онцлог юм. Иймээс уг тэмцээн түүний төрсөн нутагт болж буй нь энэ. Тэмцээнд Хангай бүсийн Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дорноговь гэсэн таван аймгийн 40 гаруй байгууллагын нийт 325 шилдэг жүдоч өрсөлдөж байна. Өнөөдөр хөнгөөн жигийн тэмцээнүүд явагдах бол маргааш хүнд жингийн тэмцээнүүд болж, аваргууд тодорно. Зохион байгуулагчаар нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир спортын холбоо,  аймгийн Жүдо бөхийн холбоо болон Монголын жүдо бөхийн холбооныхон оролцож байна. Тэмцээний талаар МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат “Өсвөрийн жүдочдын Хангай бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг жүдо бөхийг орон нутагт хөгжүүлэх холбооны хөтөлбөрийн дагуу гуравдах жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнийг Лувсаншаравын Рэнцэндорж багшийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд багш өөрөө тэмцээнийг шүүж, тэмцээний бүхий л бай шагналыг өөрөөсөө гаргахаар болсон” гэлээ. Монголын анхны жүдогийн шигшээ багийн гишүүн Л.Рэнцэндорж багш 1972 оны Мюнхений олимпт Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан байна. Тэрбээр тухайн үед +95 кг буюу одоогийн -100 кг-ын жинд барилддаг байжээ. Түүний энэ жинд Монголын анхны Олимпийн аварга Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, жүдоч Н.Түвшинбаяр төрөн гарсныг дуулгахад таатай байна. Л.Рэнцэндорж нь одоо Архангай аймагт сурсан мэдсэн, далага туршлагаа өөрийн байгуулсан “Начин” клубээрээ дамжуулан хүүхэд багачуудад хүргэж, тэднийг дасгалжуулж байна. Харин  тэмцээний тухайд өнгөрсөн жил Дорноговь аймагт зохион байгуулагдаж байсан бол ирэх жилийн тэмцээнийг Хөвсгөл аймгаас зохион байгуулая гэсэн санал ирээд байгаа ажээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)