Энэтхэг Их Британий компанийг торгосон байна

Энэтхэгийн дээд шүүх Британид төвтэй “Веданта Ресурсес” хэмээх уул уурхайн группын охин компани болох “Стерлит Индастриес”- ийг нэг тэрбум рупи /18.4 сая ам.доллар/-гээр торголоо. Энэтхэгийн албаныхан “Стерлит” компанийн хайлуулах үйлдвэрийг Тамил Наду мужийн агаарыг бохирдуулсан хэмээн ийнхүү торгожээ. “Стерлит” компани нь Энэтхэгийн Тамил Наду мужийн Тутикорин хотод зэс хайлуулах үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ үйлдвэрт 1000 орчим хүн ажилладаг бөгөөд нийтдээ Тамил Наду мужид “Стерлит”-ийн 3000 орчим ажилчин ажилладаг. Дашрамд дурдахад, “Веданта Ресурсес”-аас хэд дахин том Британийн өөр нэг уул уурхайн групп болох “Рио-Тинто” Монгол Улсын уул уурхайн хамгийн том орд газар “Оюу Толгой”-д үйл ажиллагаа явуулдаг юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)