А.Меркель “Байерн Мюнхен”-ий ерөнхийлөгчийг шүүмжлэв



Германы Канцлер Ангела Меркель Бундеслигийн шилдэг баг “Байерн Мюнхен”-ий ерөнхийлөгчийг татвараас зайлсхийсэн хэрэгт шүүмжилэхийн зэрэгцээ харамсч буйгаа илэрхийлэв. Клубын эзэн Ули Хоенессийг одоо прокурорууд шалгаж байгаа юм. Тэрбээр Швейцарийн банкинд нууц данстай байсан бөгөөд орлогоосоо тийш нь шилжүүлж татвараас бултдаг байж. Байцаагдаж буй Ули Хоенесс “Германы эрх баригчид ч гэсэн над шиг Швейцарийн банкинд нууц данстай шүү дээ” гэж хэлсэн байна. Дашрамд дурдахад, У.Хоенесс клубын эзэн болохоосоо өмнө Баруун Германы хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог байсан бөгөөд Дэлхийн цом, Европын аваргын ялагч болж байжээ.         

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)