Хүнтэй унтаагүй байж жирэмсэн болдог юм уу

jiremsleltХүсээгүй жирэмслэлтийг залуус үр хөндөлтөөр төгсгөх нь ихэсч, үр хөндүүлэгчдийн нас залуужиж, тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Атга дүүрэн арвайнаас зүүний үзүүр дээр тогтох ганцхан арвайтай адил ирдэг тэр амь, нартад мэндлэхээр, ээжийнхээ энгэрт тэврүүлж, энхрий үгсийг сонсохоор яаран өдрөөс өдөрт томорсоор байгаа хэвлий дэх үрээ үхэл рүү нь илгээнэ гэдэг хамгийн том нүгэл.

Үр хөндөлт… Үр хөндөлт бүрийн дараа нэгэн зүрх цохилохоо больж, хоёр нүд хэзээ ч нээгдэхгүй, хоёр гар хөдлөхгүй, хоёр хөл явахгүй, нэг ам хэзээ ч ярихгүй болж нэгэн амь тасрах болно.

ЖИРЭМСНИЙ ЭХНИЙ 12 ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ҮР ХӨНДӨЛТ ХИЙДЭГ

Манай улсын хувьд үр хөндөлт хийлгэх нь тухайн хүний эрх гэж хэлж болно. Харин эмнэлгийн зүгээс ямар шаардлага тавьдаг талаар нэгэн хувийн эмнэлгийн /эмэгтэйчүүдийн дунд нэлээд нэр хүнд бүхий эмнэлэг нэрээ дурдахыг хүссэнгүй/ эмэгтэйчүүдийн эмч Б.Мөнхтуяагаас тодруулсан юм.

-Үр хөндөлт хийх хугацааны хувьд ямар байдаг вэ?
-Үр хөндөлтийг жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин үр хөндөлтийг 13-23 долоо хоногийн хугацаанд зөвхөн эмчийн заалтаар хийдэг.

-Тодруулбал?
-Хожуу үеийн үр хөндөлт хийх заалтуудад тухайн жирэмслэлт нь эх ургийн амь нас эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон, 16 хүртэлх насны охид, 45-аас дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл, сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй, цусан төрөл нь ойртсон нь нотлогдвол, хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь нотлогдсон зэрэг тохиолдлууд орсон байдаг.

-Танай эмнэлгийн хувьд үр хөндөлт хийх үнийн хувьд ямар байдаг бол?
-Янз бүр. Жирэмсний хугацаанаас хамаараад 50 мянган төгрөгөөс дээш байдаг.

-Үр хөндөлтийн улмаас гарах эрсдлүүдээс дурдвал?
-Үр хөндөлтийн улмаас гарах хүндрэлийг эрт үеийн  ба хожуу үеийн гэж хоёр ангилдаг.

-Үр хөндөлтийг ямар нөхцөлд хийлгэвэл аюулгүй вэ?
-Үр хөндөлтийг сайн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн эмнэлэгт хийлгэвэл аюулгүй.

Манай эмнэлгийн хувьд төв салбар дээрээ үр хөндөлтийг хийдэг. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд жирэмслэхээс хамгаалах орчин үеийн олон аргууд байдаг эдгээрээс өөртөө тохирохыг нь хэрэглэх хэрэгтэйг зөвлөмөөр байна.

ХИЧНЭЭН АМЖИЛТТАЙ ХИЙГДСЭН Ч ОРГАНИЗМД ХОХИРОЛ УЧИРДАГ

Хэчнээн амжилттай хийсэн үр хөндөлт байлаа ч уг үйл явц нь өөрөө хэвийн физиологийн явцыг хүчээр зогсоож байгаа учир бие организмд хохирол учруулдаг байна.

Ялангуяа, анхны жирэмслэлтийг үр хөндүүлж таслах нь бүр ч аюултай. Үр хөндөлтийн үед зарим тохиолдолд шээсний суваг, гэдэс зэрэг дотоод эрхтнийг ч гэмтээдэг аж.

Үр хөндөлтийг давтамжтай хийх тусам салст бүрхэвч амархан гэмтэж, савны хананд шарх сорви үүсч үр дүнд нь эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин, үргүйдэл, үр зулбах зэрэг аюул эрсдэлийг дагуулсаар байдаг аж.

“ХҮНТЭЙ УНТААГҮЙ БАЙЖ ЖИРЭМСЭН БОЛДОГ ЮМ УУ”

Үр хөндөлт хийлгэсэн охидоос хамгийн бага нь 12 настай талаар мэргэжлийн хүн хэлж байна. Аймшигтай биш гэж үү…

12 настай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг нь амь насаа алдсан хэрэг гарсан. Юунаас болж дэгж дэрвэх насандаа өөртөө ахадсан зовлонг үүрч, амь насаараа хохирсон гээч… Архи, архины зүй зохисгүй хэрэглээ нийгэмд тахал мэт нүүрслэснээс болж. 12-хон настай охин найзуудтайгаа нийлж дарвиснаасаа болоод согтож, хүчиндүүлэн хүүхэдтэй болоод үр хөндүүлэхээр болсон. Хүчиндүүлснээ ч мэдээгүй “Хүнтэй унтаагүй байж жирэмсэн болдог юм уу” хэмээн асуусан байдаг.

Замбараагүй үр хөндөлтийг таслан зогсоох арга бол дунд ангиас нь нөхөн үржихүйн боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт түлхүү оруулж, эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны охиддоо тавих анхаарал, халамжаа сайжруулах, архины хэрэглээг хязгаарлах юм.

Ингэхгүй аваас дахин ийм харамсалтай хэрэг гарахгүй гэх баталгаа алга.

ХУВИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АШИГ ОРЛОГЫН ЭХ ҮНДЭС НЬ ҮР ХӨНДӨЛТ

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн тодотголтой 126 эмнэлэг үйл ажиллагаа явуулдгаас 13 нь үр хөндөх албан ёсны эрхтэй байдаг аж.

Тодруулбал, Улаанбаатар хотод ЭХЭМҮТ, Клиникийн нэгдүгээр амаржих газар, II, III амаржих газар, магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд, харин хөдөө орон нутагт аймгийн төрөх тасаг, магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд багтдаг байна.

Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд 30 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик байна. Энэ бол зөвхөн улсын болоод хувийн томоохон буюу эрх бүхий эмнэлэгт үр хөндүүлж буй тоо.

Учир нь байрны булан тохой бүрд шахуу байгаа хувийн эмнэлгүүдийн ашиг орлогын эх үндэс нь үр хөндөлт гэх… Энд хичнээн эмэгтэйн хэвлий дэх амь хогийн саванд орж буйг хэлж мэдэхгүй.

Нийслэлийн III амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч С.Ганболд, “Сүүлийн үед үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж, өсвөр насны охид голдуу зонхилох болж. Үр хөндөлт хийлгэсэн охидоос хамгийн бага нь 12 настай гээд бод доо. 34 настай нэг бүсгүй 24 удаа үр хөндөлт хийлгэсэн байх жишээтэй” хэмээн хэлсэн байдаг.

Ингээд бодохлоор эмэгтэйчүүдийн гэх нэртэй энэ олон эмнэлэгт хяналт, шалгалт хэрэгтэйгээс гадна хувь хүн хаана, ямар эмнэлгээс үйлчилгээ авахаа сайтар бодууштай.

АМЬ ТАСАЛЖ, БАС ӨӨРИЙГӨӨ БҮҮ ЭРСДЭЛД ОРУУЛ

Үр хөндөлтийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, хүүхэд төрүүлэх боломжгүй болж тэр ч бүү хэл амь насаа алдсан олон тохиолдол бий. Цөөхнийг дурьдая.

-19 настай, оюутан Н 100 хувийн баталгаатай зулбуулдаг эм зарна гэсэн зарын дагуу “Зулбуулдаг эм”-ийг авч уусан байна. Жирэмсэн болсноо хэнд ч хэлээгүй тул олон хоног цус алдаж, цус алдалтын шоктой маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Азаар тэрээр амьд үлдсэн ч хүүхэд төрүүлэх чадваргүй болсон байна.
-35 настай Г нэгэн эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт үр хөндүүлжээ. Үр хөндөлтийг халдвар хамгааллын дэглэм хангасан нөхцөлд хийгээгүйгээс халдварлагдаж үр хөндөлтийн дараах үжлээр хүндэрч нас барсан байна.
-43 настай Б 7 сартай жирэмснийг эмнэлгийн бус нөхцөлд таслах оролдлого хийлгэсний улмаас амиа алджээ.
-21 настай С 4 сартай ургийг зулбуулах оролдлого хийлгэсний улмаас хүндэрч, мэс засал хийгдэн амь нас нь аврагдсан боловч эх болох чадвараа бүрэн алдсан байна.
-20 настай Ш анхны жирэмлэлтээ 2 сартайд нь хувийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэсэн байна. Үр хөндөх ажилбар хийх явцад хүндрэл үүсч яаралтай тусламж авч чадалгүй амиа алдсан байна. /Үр хөндөлтийг хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх боломжгүй эмнэлэгт хийлгэх нь амь насанд аюултай/

abort23

Үр хөндөлтийг бүр хоригло гэсэн юм биш ээ. Гарцаагүй тохиолдлууд буюу гэмт хэргийн золиос болсон эсхүл эх ургийн амь нас эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон гэх мэтэд хүлээн зөвшөөрч болно. Харин жирэмслэлтээс хамгаалах боломж байсаар байтал хэрэглэлгүйгээр өөрийгөө бүү эрсдэлд оруул. Хорвоод мэндлэх гэж яарч буй амийг бүү тасал. ҮГҮЙ гэдэг ганцхан үг таны эрүүл мэнд, сэтгэл санааг хамгаална. Бяцхан амь бүр хорвоогийн аз жаргалыг мэдрэх болтугай.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (33)

  • (66.181.161.241)

    2023-04-18

    Эмнэлэгээ олсон уу

  • (202.126.89.40)

    2021-02-20

    8dart hvvhed avhulya her aylgvi be 40nast vne

  • Уншигч (203.91.115.55)

    2020-12-10

    Odo zarj bga yu her sn em we?

  • Уншигч (203.91.115.55)

    2020-12-10

    Odo zarj bga yu her sn em we?

  • buugii (202.126.89.214)

    2020-10-16

    zulbsnuu

  • buugii (202.126.89.214)

    2020-10-16

    awhuulsanuu ndd hlj tuslch

  • Suugii (202.126.88.176)

    2020-09-25

    Emnelgee olsonu

  • Suugii (202.126.88.176)

    2020-09-25

    Snuu asuudlaa shuidsenuu

  • Туслаач (127.0.0.1)

    2020-08-26

    5сар гарантай юмаа. Заавал авхуулах хэрэгтэй байна. Туслаач

    buugii (127.0.0.1)

    2020-08-26

    awhuulsanuu ndd hlj tuslch

    Suugii (127.0.0.1)

    2020-08-26

    Snuu asuudlaa shuidsenuu

  • (202.126.90.154)

    2020-06-19

    Олдвол хэлээрэй

  • Гэрэгэ (202.126.90.154)

    2020-06-19

    5 сартай ууж болох боловуу.хагуур зардаг бол

    buugii (202.126.90.154)

    2020-06-19

    zulbsnuu

  • Maya kaya (203.91.115.54)

    2020-04-13

    Em awna

    2020-04-13

    Олдвол хэлээрэй

    Гэрэгэ (203.91.115.54)

    2020-04-13

    5 сартай ууж болох боловуу.хагуур зардаг бол

  • Hulan (122.201.22.109)

    2020-04-09

    4sar garantai em ntr heregleed gargaj bolohuu tuslaach

  • Saraa (122.201.22.109)

    2020-04-09

    4sartai awhuulah gesiin vne bolomjiin sain emneleg sanal bolgooch

    Suugii (122.201.22.109)

    2020-04-09

    Emnelgee olsonu

  • hul (66.181.161.38)

    2020-02-20

    yaj holbogdoh ve

  • Oyuka (202.126.89.69)

    2019-11-10

    Emnelegee olsnuu

    hul (202.126.89.69)

    2019-11-10

    yaj holbogdoh ve

  • Em avna (202.126.89.137)

    2018-12-13

    Yaraltai em avna. Une ni hed ch baisan hamaaguiee. Hunduh hugatsaa heterchihsen l de. Utas 85221317

  • ариука (202.179.31.55)

    2018-08-23

    7сартай авхуулах гсэн юм авах газар байгаа болов уу

    2018-08-23

    Эмнэлэгээ олсон уу

    Oyuka (202.179.31.55)

    2018-08-23

    Emnelegee olsnuu

  • (203.91.115.40)

    2017-01-18

    Холбоо барих утас

  • victoria (202.70.46.235)

    2016-10-03

    Хэрвээ эх Өвчтэй бол ураг заавал гажигтай байдаг гэж сонссон. Эх нь Тэмбүүтэй бол 5 сартай ургийг хөндүүлж болох уу?

  • em zarna (124.158.93.56)

    2016-06-28

    95194229

    Уншигч (124.158.93.56)

    2016-06-28

    Odo zarj bga yu her sn em we?

    Уншигч (124.158.93.56)

    2016-06-28

    Odo zarj bga yu her sn em we?

  • Наагий (202.9.41.139)

    2016-05-02

    Энх энэрэл гэдэг Драгон  сүлжмэл ХХКд байдаг эмэгтэйчүүд ээмнэлэг рүү л битгий яваарай. Ёстой муухай харилцааны соёлгүй эмч байдаг. Нэр нь тэрбиш батжаргал гэдэг. Миний буруу байсан л байх гэхдээ л ёстой дэндүү!!! Намайг есөн жороор минь дуудсан. Би шүдээ зуугаад л гарсан даа! Намайг чинь мал адгуус соёлгүй боловсролгүй хөдөөнийх аль нутаг вэ? Чи лав Увсынх байх ч гэж байх шиг амандаа орсоноо дур зоргоороо харааж цүхэж байсан гаран гартал шүү! Миний буруу юм даа гэж бодоод л шүд зуун чимээгүй гарсан даа. Одоо бодохлээр тэр эмчид дэндүү их гомдож байна. Хүнийг гомдоохдоо юман чинээ боддоггүй сүржин нэртэй хатуу сэтгэлтэй эмч бас байх юм даа! Эмчийн харилцааны ёс зүй гэдэг асуудал даанч манай оронд хэрэгжихгүй юм даа! 

  • oku (202.72.247.249)

    2014-03-13

    iim s.han burhnaas beleglesen uree bitii hunuuguurei. eej blno gdg hamgiin ih az jarg*****

  • oku (202.72.247.249)

    2014-03-13

    iim s.han burhnaas beleglesen uree bitii hunuuguurei. eej blno gdg hamgiin ih az jarg*****

  • oku (202.72.247.249)

    2014-03-13

    iim s.han burhnaas beleglesen uree bitii hunuuguurei. eej blno gdg hamgiin ih az jarg*****

  • uu (202.126.91.159)

    2013-04-25

    tiime oxiduuda obort bitgii xiilge daraa ni nasaaraa xaramsana shvv VR XVVXED BOL BURXANS ZAYASAN XAMGIIN TOM BELEG SHVV

  • ***** (122.201.18.17)

    2013-04-24

    Jesus christ ongon busguigees turj baisan gedeg. Orchin ued dahij tengeriin huu turuhuus ungursun baih. Mun nuuts manai nuuts tovchoond huntei untaagui baihad jiremselj tursun tuhai baidag. Bodonchar munhag tegej tursun gej baidag sanagdaj baina

  • Irgen (112.166.13.114)

    2013-04-24

    Iim asuudal deer ch gesen manai tur bodlogotoi handah yostoi yum baigaamdaa, manai uls 3 say hun amtai, hun amiin usultiin talaar tuvlursun negdsen bodlogotoi yum hiimeer sanagdhiin

  • фцужэнг (122.201.18.215)

    2013-04-24

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??

  • wsedrty (122.201.18.132)

    2013-04-24

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??

  • aimshigtai yum bee (76.164.234.68)

    2013-04-24

    (122.201.18.175)chi teneg mal min chi tegwel har zaluugaaraaa tiim ajil hiidiim uuu ai ***** ma l min tiim bolkuun tuld hamgaalalt gej yum heregle za odoonii ene joohon ohiduud arai denduu zambaraagui boljee huurhii yaandaaa ta nar ireeduich ih burheg bn daaa enig unshaad oilgoosoi doo hamgaalalt gej ym bgaa shdee

  • aimar yum (180.149.97.238)

    2013-04-24

    aimar yumaa,ter 12toi oxid yugaa xiij arxi uudag bnaa.undaa juusee uuj yavna bizdee yadtsan xar gichinuud ve.aav eej ni xuuxduuddee yaj anxaaral xumuujil tavixaar tiim bdald xurdeg bnaa.mongolin ireedui mash ix burxeg bna daa yana daa

  • dcfvgbhnjlkm,; (122.201.18.175)

    2013-04-24

    tegeed ooriigoo ewq baidald oruullj har zaluugara huuhed gargah yumuu tsu12