”Боовон хад” хууль зөрчив үү?

2013 оны 4 сарын 26
Өвөрхангай аймгийн залуучуудын “Хөгжлийн өлгий-Миний нутаг” ТББ-аас нэгэн мэдээлэлийг хэвлэлийнхэнд өгөв. Өнгөрсөн оны наймдугаар сард Өвөрхангай аймгийн Хорхорин суманд Эрдэнэзуу хийдийн өмнө шинээр босгосон “Боов хөшөө”-ний эздийг энэ “юм”-аа буцааж авахыг эздэд нь шаардаж байгаагаа илэрхийллээ. Учир нь шинэ хөшөө боссон цагаасаа эхлэн нутгийн олны нүүрийг улалзуулж, хол ойрын явуулын хүмүүсийн амны зугаа болж байна гэж үзжээ. Хархоринчууд “Нэг өглөө сэрэхэд л Эрдэнэзуугийн өмнөх дэнж дээр ийм хөшөө босчихсон байсан” гэж ярьцгааж байна. Залуучуудын олж мэдсэнээр хөшөөг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, “Монгол 3000” компанийн захирал Ц.Соёмбо нар 50 гаруй сая төгрөгөөр “шинэ боов” бүтээжээ.Өндөр үнээр бүтсэн гэх уг хөшөө нь дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татаж, орон нутгийн төсөвт орлого оруулах нь бүү хэл тус нутгийнхныг нүүрээ хийх газаргүй болгож, эвгүй байдалд оруулж байна гэлээ. “Шинэ боов”-ыг Хархориноор дайран өнгөрч буй баруун чиглэлийн бүх машины жолооч, зорчигч саатан үздэг аж. Мөн гадаадын жуулчид ч энд саатаж, баахан инээлдэж, зураг хөргийг нь дарж байгаад буцдаг байна. Уг нь хөшөөний анхны эх загвар буюу хуучин хөшөө нь үүнээс холгүй, уулын багахан аманд байдаг бөгөөд ард түмний дунд “Боов хад” хэмээн нэрлэгдсэн уг хөшөөнд орон нутгийнхан, хол ойрын мөргөлчид очиж үр хүүхэд, эмэгтэйчүүд хань ижил гуйдаг байжээ. Харин өнгөрсөн зун гэнэт “боссон” шинэ хөшөөний суурийн хэсэгт “Чингисийн монгол эрчүүддээ зориулав” хэмээн бичсэн нь өмнөхөөсөө огт өөр билэгдэл, утга агуулгатай хэмээн нутгийнхан нь үздэг байна. Тиймээс “Хөгжлийн өлгий-Миний нутаг” ТББ-ынхан уг хөшөөг авчирч байрлуулсан эзэд нь өөрсдөө “юм”-аа буулгахгүй бол орон нутгийнхныг доромжилсон, садар самууныг сурталчилсан хэмээн үзэж, хууль хяналтынханд хандахаа мэдэгдлээ. Мөн БОАЖ-ын сайдад хандаж, энэ этгээд “юм” аялал жуулчлалд зориулсан хөшөө дурсгал мөн эсэх, тийм бол хэн хэзээ зөвшөөрөл өгсөн талаар тодруулах гэнэ.
Өвөрхангай аймгийн залуучуудын “Хөгжлийн өлгий-Миний нутаг” ТББ-аас нэгэн мэдээлэлийг хэвлэлийнхэнд өгөв. Өнгөрсөн оны наймдугаар сард Өвөрхангай аймгийн Хорхорин суманд Эрдэнэзуу хийдийн өмнө шинээр босгосон “Боов хөшөө”-ний эздийг энэ “юм”-аа буцааж авахыг эздэд нь шаардаж байгаагаа илэрхийллээ. Учир нь шинэ хөшөө боссон цагаасаа эхлэн нутгийн олны нүүрийг улалзуулж, хол ойрын явуулын хүмүүсийн амны зугаа болж байна гэж үзжээ. Хархоринчууд “Нэг өглөө сэрэхэд л Эрдэнэзуугийн өмнөх дэнж дээр ийм хөшөө босчихсон байсан” гэж ярьцгааж байна. Залуучуудын олж мэдсэнээр хөшөөг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, “Монгол 3000” компанийн захирал Ц.Соёмбо нар 50 гаруй сая төгрөгөөр “шинэ боов” бүтээжээ. Өндөр үнээр бүтсэн гэх уг хөшөө нь дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татаж, орон нутгийн төсөвт орлого оруулах нь бүү хэл тус нутгийнхныг нүүрээ хийх газаргүй болгож, эвгүй байдалд оруулж байна гэлээ. “Шинэ боов”-ыг Хархориноор дайран өнгөрч буй баруун чиглэлийн бүх машины жолооч, зорчигч саатан үздэг аж. Мөн гадаадын жуулчид ч энд саатаж, баахан инээлдэж, зураг хөргийг нь дарж байгаад буцдаг байна. Уг нь хөшөөний анхны эх загвар буюу хуучин хөшөө нь үүнээс холгүй, уулын багахан аманд байдаг бөгөөд ард түмний дунд “Боов хад” хэмээн нэрлэгдсэн уг хөшөөнд орон нутгийнхан, хол ойрын мөргөлчид очиж үр хүүхэд, эмэгтэйчүүд хань ижил гуйдаг байжээ. Харин өнгөрсөн зун гэнэт “боссон” шинэ хөшөөний суурийн хэсэгт “Чингисийн монгол эрчүүддээ зориулав” хэмээн бичсэн нь өмнөхөөсөө огт өөр билэгдэл, утга агуулгатай хэмээн нутгийнхан нь үздэг байна. Тиймээс “Хөгжлийн өлгий-Миний нутаг” ТББ-ынхан уг хөшөөг авчирч байрлуулсан эзэд нь өөрсдөө “юм”-аа буулгахгүй бол орон нутгийнхныг доромжилсон, садар самууныг сурталчилсан хэмээн үзэж, хууль хяналтынханд хандахаа мэдэгдлээ. Мөн БОАЖ-ын сайдад хандаж, энэ этгээд “юм” аялал жуулчлалд зориулсан хөшөө дурсгал мөн эсэх, тийм бол хэн хэзээ зөвшөөрөл өгсөн талаар тодруулах гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...