Өсвөрийн жүдочид багаар өрсөлдөв

Жүдо бөхийн спортын мастер, дасгалжуулагч Д.Гансүхийн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын бэлтгэлийн төвд болж өндөрлөлөө. Өсвөрийн жүдочдын багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо хоёр дахь жилдээ зохион байгуулж шилдгүүдийг тодруулсан байна. Эрчүүдийн багаас Ц.Шийрэв, Чинсанаа дасгалжуулагчтай “Хонгор нутаг”-ийнхан тэргүүлж, төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль удаалжээ. Мөн Ш.Бат- Орших, Д.Наранбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” спорт клуб болон Баянхонгор аймгийн багууд эхний гурван байрт шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдээс Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб тэргүүн байр эзэлж, төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль удаалсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)