Сарын тэмдэг ирэх үед толгой чинь өвддөг бол

Эмэгтэйчүүдэд тархи толгойн өвдөлт эрэгтэйчүүдээс гурав дахин илүү тохиолддог. Эмэгтэйчүүдийн 70% сарын тэмдгийн үед толгой өвдөнө гэдэг. Эстроген, прогестерон гэх өндгөвчнөөс ялгарах дааврын нөлөөнөөс гадна гол нь серотонин даавар толгой өвдөлтөд хамааралтай байдаг. Сарын тэмдгийн өмнө эстроген дааврын хэмжээ унаж, бичил судасны агшилт явагддаг тул толгой өвдөхөд нөлөөлдөг. Сарын тэмдэг дууссаны дараа эстроген аажмаар ихэсдэг тул толгой өвдөлт мөн багасна. Сарын тэмдэг ирлээ гээд толгойгоо өвдүүлээд байх хэрэггүй. Стеройд бус үрэвслийн эсрэг эмнүүдээс уух нь зөв: кетопрофен, ибупрофен, фенопрофен, напроксен гэх мэт. Эдгээр эмийг сарын тэмдэг ирэхээс 2-3 хоногийн өмнөөс эхэлж уугаад сарын тэмдэг бурэн дуустал үргэлжлүүлэх хэрэгтэй. Богино хугацаанд ууж байгаа тул хоол боловсруулах талын гаж нөлөө гэж эмээх хэрэггүй. Харин ямар нэгэн, бага хэмжээтэй ч гэсэн тогтмол цус гарах, яр шарх, архаг үрэвсэлтэй үед эмчтэй зөвлөж байж хэрэглээрэй. Мөн сарын тэмдэг ирэхийн өмнө давсны хэрэглээгээ хязгаарлавал сайн. Цус багадалт сарын тэмдгийн толгойн өвдөлтөнд шууд бус нөлөөлж болно. Толгой өвдөх нь ихэвчлэн төмөр дутагдлын цус багадалт хамааралтай. Энэ нь их бага цус алдалтын улмаас их хэмжээний төмөр алдах, хоол хүнснээс бага төмөр авах, эсвэл В12 аминдэмийн дутагдалтай холбоотой. Толгойн өвчнөөс ангижрахын тулд эхлээд дээрхи шалтгааныг тодруулж эмчлүүлэх хэрэгтэй. Цус багадалттай үед доорхи зүйлийг анхаараарай.
• Төмөр ихтэй хоол хүнс хэрэглэх: элэг, хатаасан жимс, хэвэг, бор гурил, ногоон навчит ногоо гэх мэт
• Төмрийн бэлдмэл тогтмол ууж хэрэглэх
• Шаардлагатай бол удаан хугацаагаар сар бүр В12 аминдэм тариулах
• В12 ихтэй элэг, мах, өндөг, дрож, сүү хүнсэндээ хэрэглэх
• Фолийн хүчлийн бэлдмэл тогтмол уух
• Хоол боловсруулах замын өвчнөөс сэргийлж байх, зөв хооллох, спиртийн ундааг хориглох
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Misheel (66.181.178.49)

    2019-01-29

    Bayarlalaa minii sariin tended irsen yg iim zoviur ilersen

  • Зочин 2014 (103.26.194.161)

    2014-01-09

    Баярлалаа. Надад бас ийм зовиур байдаг. Сайхан зөвлөгөө байна

  • (202.55.191.35)

    2013-05-02

    saihan zuwulguu baina bayrllaa.. ta bvhend ajiliin undur amjilt hvsye.....