Анхны төрөлтийн хүүхдийн IQ хамгийн өндөр байдаг


babyIQ

Норвеги улсын эрдэмтэд аливаа гэр бүлийн хамгийн том хүүхэд буюу анхны төрөлтийн хүүхэд хоёр дахь, гурав дахь төрөлтийн хүүхдүүдээсээ IQ-ийн түвшинөөрөө 2,3 хувиар илүү байдгийг нотолсон нэгэн судалгааг хийсэн байна.

Сонирхолтой судалгаа шүү. Чухамдаа миний эгч надаас IQ -ийн түвшинөөрөө давуу гэсэн үг болно. Гэхдээ дээрх судалгааг хийсэн эрдэмтэд тодотгохдоо энэхүү ялгаа нь төрөлтийн дарааллаас бус тухайн хүүхдийг хэрхэн өсгөхөөс шалтгаалдаг гэжээ.

Эрдэмтэд 18-19 насны 241310 Норвеги хүүхдүүдэд судалгаа хийхэд эхний төрөлтийн хүүхдүүдийн IQ үзүүлэлт нь 103, хоёр дахь төрөлтийн хүүхдүүдийнх 100, гурав дахь төрөлтийн хүүхдүүдийнх 99 гэж тогтоогдсон байна. Түүнчлэн хэрэв эхний төрөлтийн хүүхэд нас барсан тохиолдол хоёр дахь төрөлтийн хүүдийн IQ эхний төрөлтийн хүүхдийн 103 гэх IQ -ийн үзүүлэлтийг үзүүлсэн нь энэхүү IQ -ийн ялгаатай байдал нь төрөлтийн дарааллаас бус гэдгийг нотолсон хэрэг болжээ. Ингээд энэхүү судалгааныхаа үр дүнг эрдэмтэд хэдэн хүчин зүйлээр тайлбарласан байна.

Эхний хүчин зүйл бол айлын том буюу анхны төрөлтийн хүүхдэд ямар ч тохиолдолд илүү мөнгө зарцуулагдах нь олонтой бөгөөд анхны төрөлт болохоор эцэг эхээс ирэх анхаарал тэр хэрээр өсөлтийнх нь үед илүү байсан нь тодорхой.

Хоёр дахь хүчин зүйл нь анхны төрөлтийн хүүхэд үргэлж хоёр, гурав дахь төрөлтийн хүүхдүүддээ зааж сургах байдалтай байдаг. Чухамдаа хоёр дахь, гурав дахь төрөлийн хүүхдүүд эцэг эхээсээ биш том ах, эгчээсээ суралцдагтай холбоотой байдаг байна.

Гэхдээ энэхүү судалгааны хувьд тодруулахад энэхүү судалгаа нь олон хүүхэдтэй айлд оюуны чадахгүй хүүхэд олон байдаг, цөөхөн хүүхэдтэй айлын хүүхдүүд оюуны чадавх сайтай гэсэн үг биш бөгөөд энэ нь зөвхөн анхны төрөлт болон хоёр, гурав дахь төрөлтийн хүүхдүүдийн оюуны чадавхын ялгаатай байдлын асуудал гэж эрдэмтэд тодотгосон байсан.

Дээрх судалгаатай холбоотойгоор дэлхийн алдартай эрдэмтэд болон урлагийнхны дунд судалгаа явуулахад бас гайхайлтай үр дүн олсон байна. Анхны төрөлтийн хүүхдүүд амжилтанд хүрэх нь олонтой бөгөөд тэдний бага наснаасаа хийсээр ирсэн ажлын нэг нь болох удирдах, зохион байгуулах тал дээрээ бусдаас илүү байдаг гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)