Ерөнхийлөгч хувийн компаний орлогоо хүүхдүүдэд хандивлана



Парагвайн Ерөнхийлөгч Орасио Картес цалингаа гэр оронгүй хүүхдүүдийн туслах санд хандивлаж байхаар шийджээ. Тэрээр эх орныхоо хамгийн баян хүмүүсийн тоонд багтдаг юм байна. Дөрөвдүгээр сарын 21-нд болсон сонгуульд Картес ялалт байгуулснаар Ерөнхийлөгчийн албыг хүлээн авахаар болсон юм. "Би ийм шийдвэр гаргаж, гэр оронгүй хүүхдүүдэд туслах болсондоо их баяртай байна" гэж Картес өгүүлжээ.
Парагвайн шинэ Ерөнхийлөгчийн мэдэлд 25 томоохон компани байдаг гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (49.0.184.177)

    2013-04-30

    Манай томчууд ингэдэг болоосой.