Авилгал авч, өршөөл үзүүлсэн ерөнхийлөгчийг баривчиллаа

Боснийн Ерөнхийлөгч Живко Будимирийг баривчиллаа. Түүнийг гэмт хэрэгтнүүд болон түүний ар гэрийнхнээс ихээхэн хэмжээний мөнгө авч өршөөл үзүүлж байсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Будимирийг өнгөрсөн баасан гаригт Сараево хот дахь ажлынх нь өрөөнөөс баривчилжээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Будимир 96 гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлсний 85-ийг шүүхээс хянаж, үзээд өршөөл үзүүлэх ёсгүй байсан гэж үзсэн байна. Эдгээр өршөөл хамрагдагсдын дотор хүн амины хэрэгтэн 35, хүчингийн хэрэгтэн нэг багтжээ. Мөн хар тамхи наймаалсан хэргээр шоронд суусан таван хүнийг өршөөсөн байж.
Будимиртэй хамт түүний гар хөл болсон 20 орчим хүнийг мөн баривчилсан ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.55.184.18)

    2013-05-01

    Элбэгдоржийн тухай юм байх гэж бодоод нээчихлээ.