Дахиад ДОХ-ын 3 тохиолдол илэрлээ




Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 982 хүн хандаж үйлчлүүлснээс 607 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хандсан байна. Нийт үйлчлүүлэгсдээс 74 нь БЗДХ-тай нь илэрч эмчилгээ, хяналтад оржээ. ХДХВ-ын халдвартай 3 тохиолдол шинээр илэрснийг хяналтад авч, тандалтыг үргэлжлүүлж байна. Тэд 25-39 насны эрэгтэй хүмүүс аж. Одоогоор биеийн байдал нь хэвийн бөгөөд халдварын тохиолдол 137 боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)