Египетэд 70 гаруй оюутнууд хоолондоо хорджээ



Египетийн “Аль-Азхар” сургуульд 70 гаруй оюутан хүнд хэлбэрийн хоолны хордлого авчээ. “Аль-Азхар” нь дэлхийн лалын шашинтны хамгийн том их сургууль юм. Дээрх явдалтай холбогдуулан нэр хүндтэй их сургуулийн оюутнууд сургуулийнхаа автозамыг хааж, захирлаа огцрохыг шаардан жагслаа. Эмч нарын хэлснээр, оюутнууд оройн хоолондоо лаазалсан загас идсэн нь ийнхүү хордуулсан байна. Энэ удаагийн хордолт лалын шашны ирээдүйн нэртэй номлогчдыг бэлтгэн гаргадаг “Аль-Азхар” сургуульд гарч буй анхны тохиолдол биш аж. Өнгөрсөн сард тус сургуулийн өөртөө үйлчилдэг цайны газраар үйлчлүүлсэн 567 гаруй оюутан хоолны хордлого авч нийслэл Каирын эмнэлгүүдэд хүргэгдэж байсан. Тэр үед бохир ган савнуудаас хордлого авч байсан бөгөөд их сургуулийн захирлыг огцрохыг шаардсан ч тэрбээр албан тушаалдаа үлджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 547 (202.9.47.130)

    2013-05-01

    МУУ ШҮҮ