Сирийн ерөнхий сайд халдлагаас амьд гарсан ч зургаан хүнээ алдав


Сирийн Ерөнхий сайд Ваэль аль-Халки өнгөрөгч даваа гаригт нийслэл Дамаск хотын төвд автомашины цувааг нь онилсон тэсрэх бөмбөгөнд оногдолгүй эсэн мэнд гарчээ. Дэлбэрэлт Дамаскийн “Ибн Рашид” цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох Маззех дүүргийн гудамжинд болсон. Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд дэлбэрэлтэд өртөөгүй ч түүний бие хамгаалагч, туслахуудаас бүрдсэн зургаан хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархаджээ. Гэмт этгээдүүд дээрх гудамжинд тавьсан машиныхаа дор тэсрэх бөмбөг бэхэлж, Ерөнхий сайдын цувааг ойртох үед дэлбэлсэн байна. Ваэль аль-Халки өмнөх Ерөнхий сайд Риад Хижабыг сөрөг хүчний талд орж албан тушаалаа орхисны дараа өнгөрөгч оны наймдугаар сараас эхлэн энэ албан тушаалыг хашиж байгаа юм. Үүнийг Дамаксийн эрх баригчид “Риад Хижаб долдугаар сард амиа золиослогчийн халдлагад Батлан хамгаалахын сайд, дэд сайд амь үрэгдэж, Дотоод хэргийн сайд шархадсаны дараа амиа аврахаар босогчдод урвалаа” гэсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)