Гишүүд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй зодолдлоо

Венесуэлийн Үндэсний ассамблейн хуралдаан дээр сөрөг хүчний Ардчилсан Эв Нэгдлийн эвслийн хэсэг депутатыг зодсон хэрэг гарлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельо сөрөг хүчний төлөөлөгчдийг сая болсон ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялсныг хүлээн зөвшөөр, үгүй бол хуралдаан дээр үг хэлэх эрхийг нь хасна гэжээ. Үүнд дургүйцсэн депутатууд эсэргүүцлээ илэрхийлж цоор үлээцгээсэн байна. Үүнээс үүдээд парламентын танхимд жинхэнэ зодоон эхэлсэн гэнэ. Хэлмэгдсэн депутатын нэг Хулио Борхесын хэлснээр бол хэд хэдэн депутат сөрөг хүчний дөрвөн гишүүн рүү дайрч зоджээ. Түүний нүүр хавдаж хөх толбо үүссэн аж. Дөрөвдүгээр сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Николас Мадуро 50.8 хувийн санал авч сөрөг хүчнээс нэр дэвшсэн өрсөлдөгч Энрике Каприлесээс 1.9 хувийн саналаар тэргүүлсэн байна. Каприлес болон түүний талынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан саналын хуудсаа дахин тоолохыг шаардсан ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)