Согтуурах, мансуурах донтой өвчтөнг эмчлэх эмч, сувилагч дутагдалтай байна

“Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс Нийслэлийн Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Насанцэнгэл, Наркологийн эмнэлгийн дарга Н.Дэмидмаа нар танилцлаа. Тус газрын орны тоог 100 хүнээр баталсан боловч одоогийн байдлаар 213 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 60-аас 70 хувь нь ямар нэгэн суурь өвчинтэй ирдэг, албадан эмчилгээг хийх явцад суурь өвчин нь сэдэрдэг, өвчтөний биеийн байдал хүндрэх тохиолдолд бусад эмнэлэгт шилжүүлэн эмчлэх талаарх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсч байлаа. Мөн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байдаг бөгөөд согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг мэргэжлийн удирдлагаар хангах, эмчилгээг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч өгөхийг хүсч байлаа.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлгийн орны хүрэлцээ муу, байрны асуудал нэн хүндрэлтэй бөгөөд ашиглалтын хугацаа хэтэрсэн учраас дээврээс ус гоождог, агааржуулалт байхгүй, мөөгөнцөртөх гээд олон асуудал байдаг байна.

Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат: “Бид танай байгууллага болоод эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Салбарын сайдад уламжилж эмчилгээ, сувилгааг сайжруулахтай холбогдсон шийдвэрийг гаргах болно. Юуны түрүүнд 2,3 дугаар шатлалын эмнэлгүүдэд танайхаас өвчтөн шилжүүлэх асуудлаар холбогдох газруудад мэдэгдье, ийм системд шилжиж ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

Тус газрын Ерөнхий эмч П.Хэрлэнцэцэг: “Манай эмнэлэгт эмч, сувилагчдын хүрэлцээ үнэхээр муу байна. Эмнэлгийн стандартад нийцэж ажиллаж байгаа гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Манай сувилагч нар 3 ээлжээр гарч байгаа. СЭМҮТ-ээр жишээ авахад, сувилагчид нь 5 ээлжээр гардаг. Дандаа сэтгэцийн архаг өвчтэй хүмүүстэй бид ажилладаг болохоор өвчтөн тус бүрт тулж ажилладаг. Эм өгөөд орхичихгүй, уухыг нь харна, бүр болохгүй бол нухаж уулгана гээд асуудал, ачаалал маш их. Зарим тохиолдолд 300 хүртэл өвчтөн авдаг. Тэгэхээр 1 сувилагчид 100 гаруй өвчтөн хуваарилагддаг. Асрагч гэсэн орон тоо байдаггүй, тухайн өдрийн 24 цагийн ээлжтэй байгаа сувилагч асаргаа, сувилгаанаас гадна цэвэрлэгээ үйлчилгээг давхар хариуцдаг. Иймд холбогдох шийдвэрийг яаралтай гаргаж өгнө үү” хэмээсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • 133 (122.201.18.32)

    2013-05-08

    tolgoitiin ermnelegt hevteh gej yadarch baina doo, mongo avdiimuu

  • XXXX (122.201.18.166)

    2013-05-08

    teneguu dee, teneg tee ch ee Narcologiin emnelgiin darga ooriinhoo emnelgiig hicheee l dee

  • XXXX (122.201.18.204)

    2013-05-08

    teneguu dee, teneg tee ch ee Narcologiin emnelgiin darga ooriinhoo emnelgiig hicheee l dee

  • (122.201.18.34)

    2013-05-08

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ