ТиВи10 телевиз хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө төрх нэмлээ


ТиВи10 телевиз нь  хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө төрх ,  дуу хоолойг нэмэн нэг жилийн ойтойгоо золголоо. Тус телевиз нь нийгэм эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эрүүл нийгмийг бий болгон эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэхийн төлөө  шинэ санаачлага гарган ажиллаж байгаа юм. ТиВи10 телевизийн хамт олон нийгмийн бүхий л салбарт чиглэсэн  төрөл бүрийн жанрын 20 орчим  хөтөлбөр, нэвтрүүлгүүдийг бэлтгэхээс гадна ТиВи10 мэдээллийн хөтөлбөрөөрөө дотооддоо болон дэлхий дахинд болсон мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж байна. Ингээд үнэний индэр болсон хэвлэл мэдээллийн салбарт хүчин зүтгэж нэг жилийн ойтойгоо золгож байгаад нь баяр хүргэе.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)