Ш.Раднаасэд: Санал тоолох машины будлианыг СЕХ нууж, хаах гэж байна гэж хардахаас өөр аргагүй

МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.

- МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсны дараа сонгуулийн штаб байгуулаад ажиллаж байгаа гэсэн. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бэлтгэл ажил хэр байна даа?
-МАН Ерөнхий- лөг чийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон. Бидний өмнө барьж буй гол зорилго бол сонгуулийг хуулийн хүрээнд, зөв шударга явуулах. Өмнө нь баримталж байсан бүх зүйлийг хуулийн дагуу явуулна гэсэн үндсэн зарчмаа хадгална. Сонгуулийн ерөнхий бэлтгэл ажил хийгдээд явж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 22-ны өдөр албан ёсны сурталчилгаа эхлэх ёстой. Энэ өдрөөс эхлээд улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаагаа МАН эхлүүлнэ.

- МАН СЕХ-ноос сонгуулийн тойргийн хороодыг байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажилласан гэсэн. Уг ажлын хэсэг нэлээд зөрчил илрүүлсэн үү?
- СЕХ аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлан гаргасан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Засаг, захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сонгуулийн хороодыг байгуулахдаа аймгийн ИТХ-аас саналыг нь авч есөн хүний бүрэлдэхүүнтэй томилдог. Гэтэл энэ бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-аас авсан нэрсээс өөр хүмүүсийг оруулж ирсэн. Улсын хэмжээнд нийт 196 хүн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд орж ажиллах ёстой. Энэ хүмүүс сонгуулийн бүх дүнг баталгаажуулж, сонгуультай холбоотой бүх асуудлыг аймаг, орон нутаг, нийслэлд зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал ажил хийх ёстой хүмүүс. Гэтэл эдгээрийн дотор хуулиар хориглосон хүмүүсийг оруулж ирсэн. Тухайлбал, төрийн тусгай албан хаагчдыг оруулж баталсан байна. Хуулиараа бол төрийн захиргааны болон үйлчилгээний албанд ажилладаг хүн сонгуулийн хороонд ажиллана гэж заасан байдаг. Гэтэл уг хуулийг зөрчиж “Өөрийн талынх л бол ямар ажил хийдэг нь хамаагүй” гэсэн байр сууринаас хандаж сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Үүний дотор түр орлон гүйцэтгэгчид бий. Ерөнхий сайдын тарьсан балаг одоог хүртэл үргэлжилж байна. Сонгууль будилаантуулдаг хүмүүсийг бүгдийг нь сонгуулийн хороодод оруулсан. Өвөрхангай аймгийн сонгуулийг будилаантуулахад гол нөлөөтэй оролцсон гурван хүнийг сонгуулийн хороонд оруулчихсан байх жишээтэй. Дандаа түр орлон гүйцэтгэгч нар байгаа. Эдгээр 196 хүний 150 нь хуулийн шаардлага, сонгуулийн хороодын ажиллах зарчмыг баримталж ажиллаж чадахгүй, хуульд заасан шаардлагыг хангахгүй хүмүүс байгаа юм. Бид СЕХ-нд хандаж “Та бүхэн үүнийг өөрчлөөч, энэ сонгуулийг шударга, будилаан, зөрчилгүй хийж өгөөч” гэдгийг хэлж албан ёсны бичиг өгсөн. СЕХ эхний байдлаар 20 хүнийг өөрчилсөн байна лээ. Гэхдээ яг адилхан АН-ын харьяалал бүхий хүмүүсийг оруулж ирсэн. Ийм байдлаар өөрчилж болохгүй. СЕХ хуулийн дагуу байж сонгуулийг хуулийн хүрээнд явуулах зарчмыг баримтлах ёстой гол байгууллага. Гэтэл ийм зүйл хийгээд байх юм. Үүнээс гадна сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг харж байхад өөрийн эрхгүй нэг зүйлд хардалт төрж байгаа. Тэр нь сонгуулийн санал тоолдог хар машины асуудал. Уг машиныг алдаа мадаггүй, шударга гэж тайлбарладаг. Өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар энэ машин асар их будилаан, зөрчил, ойлгомжгүй байдал үүсгэсэн. Гэтэл энэ дүнг баталгаажуулах хүмүүсийг АН өөрөөсөө оруулаад байна. Хаана, ямар хэсэгт хяналтын тооллого хийх юм гэдэг шийдвэрийг аймгийн сонгуулийн хороо гаргана. Энэ хүмүүсийг АН-аас оруулчихлаа. Тэгэхээр хар машины будилааныг СЕХ нууж, хаах гэж байна гэж хардахаас өөр аргагүй. Ийм байдал уруу хар сэр төрүүлж байгаа учраас үүнийгээ засаач гэдэг зүйлийг бид хэлж байгаа юм. СЕХ-ны ажиллаж байгаа зарчим бол зарчим биш. Энэ сонгуулийн хороодын дарга, цэрэг нараас болж сонгууль будилаантвал хариуцлагыг нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон Сонгуулийн хороонд ажилласан тэр хүмүүс өөрсдийнхөө хар толгойгоор хариуцах ёстой.

- Та бүхний тавьсан асуудлын дагуу СЕХ эхний 20 хүнийг өөрчилсөн гэж байна. Гэтэл дахиад яг л адилхан намын харьяалал бүхий хүмүүс оруулаад ирж. Цаашид СЕХ ийм байдлаар хандаад байвал та бүхэн яах вэ?
- Бид эхний ээлжинд Төрийн байгуулалтын байн гын хороо, УИХ дахь МАН-ын бүлгээр дамжуулж СЕХ-нд алдаагаа засах шаардлага тавина. Бүлэг дээр энэ асуудлаар СЕХ-ны удирдлагуудыг авчирч мэдээ, мэдээллийг нь сонсох ёстой. Хуулиараа УИХ дахь бүлгийн хүсэлтийн дагуу мэдээлэл өгөх үүрэг нь СЕХ-нд бий. Тиймээс үүргийнхээ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд энэ асуудлаа ярих болов уу гэж бодож байна. Бид төрийн тэргүүнээ сонгох сонгуулиар ямар нэгэн байдлаар зөрчил, тэмцэл, хэрүүл хийх сонирхол алга. Тиймээс журмынх нь дагуу асуудалд хандаж, өөрчлүүлэхийг хичээж байна. Хэрэв болохгүй бол үүнийг өөрчлүүлэхийн тулд эцэс төгсгөлгүй тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.

- Өнгөрсөн баасан гаригт Өвөрхангайн тойргоос АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Харин МАН Өвөрхангайд ялалт байгуулсан С.Чинзоригийн тангаргийг өргүүлж чадсангүй гэх шүүмжлэл байна шүү дээ?
-Ерөнхийдөө МАН хүлээцтэй байр суурин дээр байсан. Шийдчих байх, болох байх, одоо хийх байх гэж хүлээцтэй хандсан тал бий. Гэхдээ бид нэг зүйлийг харж байсан. Үнэхээр ийм увайгүй үйлдэл гаргахгүй байх гэдэгт итгэсэн. Энэ итгэл рүү ус цацлаа. Олон мянган сонгогчдын саналыг үл тоож байна. Үүнээсээ Д.Зоригт, Г.Батхүү нар ичих хэрэгтэй. Хамгийн муухай зүйл нь ийм байдлаар сонгууль явуулж, УИХ-ын гишүүнийг сонгодог болбол сонгууль явуулах огт хэрэггүй. Зүгээр л шүүхээр сонгуулчихаж байя л даа. Ийм л ардчилсан бус зарчим уруу оруулж байгаад нь намын гишүүд болоод жирийн иргэд бухимдаж байгаа юм. Өнөөдөр Өвөрхангай аймагт жагсаал болж байна. Хүмүүс өөрсдийнхөө сэтгэлийн дууд лагаар жагсахаас өөр аргагүй байдалд орж байна л даа. “Өвөрхангайн сонгогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ байгуулаад дөрвөн жилийн хугацаанд нэрээ татаж автал нь тэмцэнэ гэдгээ Өвөрхангай аймгийн сонгогчид мэдэгдэж МАН-д албан ёсны бичиг ирүүлсэн. Бид үүнийг үгүйс гэж, бүтэхгүй гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл сонгогчдын хүсэл тэмүүллээр үүсч бай гуулагдсан байгуул лага учраас сонгогчид өөр өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхээс өөр аргагүй. Ер нь энэ асуудалд Ц.Элбэгдорж гэдэг хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх ёстой. Үнэхээр сонгуулийн хуулийн дагуу явагдаж, шударга сонгууль болсон уу, үгүй юу. Ард иргэдийн сонголт хаан сонголт гэдгийг хүлээн зөвшөөрч чадаж байна уу, үгүй юу гэдэгт яагаад Ерөнхийлөгч үг дуугарахгүй байгаа юм гэдгийг маш олон хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч илэрхийлсэн. Нам дээр ч олон хүн ирж ярьж байгаа.

- Одоогоор “Өвөрхангайн сонгогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-д хэдэн хүн нэгдээд байгаа вэ?

-Одоогоор 10 гаруй мянган хүн цугларч байгаа юм байна. Энэ бол нэг аймгийн бус нийт Монголын ард түмэнтэй холбоотой асуудал. Яваандаа сонгууль ийм байдал уруу шилжвэл хүчирхийлэл, хүч түрсэн байдал, хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг, мөнгөтэй нь мөнгөгүйгээ барьж иддэг байдал төлөвшвөл Монгол Улс сөнөх аюултай. Ийм байдал ардчилалд аюул учруулж байна гэдгээр нь ард иргэд нэгдэж байгаа. Энэ тоо цаашид нэмэгдэх ёстой гэж бодож байна.

- Тойргийн сонгогчдын саналаар тухайн тойргоос сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах хууль, эрх зүйн зохицуулалт бий юу?
-Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар эргүүлэн татах тухай заалт байхгүй. УИХ- ын гишүүнийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж байгаад баригдсан тохиолдолд эргүүлэн татах ганцхан эрх зүйн орчин бий. Бусад тохиолдолд эргүүлэн татах асуудал хаалттай. Ерөнхийдөө УИХ-д ингэж орж ирчихээд цаашид байна гэдгийг “Энэ хүмүүс өөрсдийнхөө улстөрийн замналыг дуусгаж байгаа юм уу даа” л гэж харж байна. Ард түмэнд ичих нүүрээ элгэндээ наасан энэ хүмүүсийн талаар их л эмзэглэл байх шиг байна.

- Өвөрхангайн сонгуулийн маргааны шүүх хурлын үйл явц нэлээд ойлгомжгүй байсан. Гэнэт л Д.Зоригт тангараг өргөчихлөө шүү дээ. Ер нь юу болоод өнгөрөв өө?
-Анх сонгуулийн суртал- чилгааны үеэр мөнгө тараалаа гэдэг асуудлаар Хан-Уул дүүргийн шүүх шийдвэр гаргасан. Тэр нь сүүлдээ биш болоод Өвөрхангайн шүүхэд “Насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаанд оролцуулсан байна” гэдэг шүүгчийн захирамж гарсан. Ингээд журам зөрчиж гаргасан шүүг чийн захирамжаар давж заалдах эрхгүйгээр Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг оролцуулалгүйгээр шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг үндэслэж СЕХ нэр дэвшигчийг УИХ-д өргөн бариагүй авч үлдсэн байгаа юм. Тэгээд С.Чинзориг нар өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлыг хэлэлцэх шүүх хурал нь Д.Зоригтыг тангараг өргөдөг өдрийн өглөө болсон. Гэтэл тус шүүхээс “Уг асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэх асуудал биш байна” гээд буцаачихсан. Өөрөөр хэлбэл, уг асуудлаар шүүх шийдвэр гаргах ёсгүй гэж үзсэн. Харин Өвөрхангай аймгийн шүүх “Шүүхээр шийдвэрлэх асуудал мөн байна” гээд шийдчихсэн. Сүхбаатар дүүргийн шүүх нь “Энэ бол шүүхээр шийдэх асуудал биш СЕХ-ны асуудал байна” гээд шийдчихдэг. Ийм ойлгомжгүй байдлаар шүүхийг гар хөлөө болгож байгаад гайхаж байна. Ер нь явж явж энэ бүх будилааны үндсийг тавьж, хаалгыг нээсэн нь шүүгч нар. Шүүгч нарын томилгоо, шагнал авч байгаагаас харахад шүүгч нар Ерөнхийлөгчийн үгээр хөдөлдөг болж. Өвөрхангай аймагт шүүхийн шийдвэрт оролцсон шүүгч одоо Баянгол дүүрэгт шүүгч болоод дэвшээд ирчихсэн байх жишээтэй. Ийм л зүйл рүү монголчуудыг явуулж байна. Ерөнхийлөгчийн найз биш бол шоронд ордог. Ерөнхийлөгчийн намын хүн биш бол хэрэг нь шүүхээр шийдэгддэг. Ийм буруу тийшээ шүүх өөрсдийгөө оруулсан. Үнэхээр шүүхийн шинэчлэл хийж байгаа юм бол энэ асуудлаа даруй цэгцлэх хэрэгтэй. Шүүгч нар зөвхөн эрх мэдэлтний талд үйлчилдэг шинэ сорилыг шүүгч нарт суулгаад өгчихлөө шүү дээ.

- МАН УИХ-ын дэд даргын асуудлаар завсарлага авсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт авсан завсарлага нь ямар ч ач холбогдолгүй болж хувирсан. Ер нь МАН- ыг сөрөг хүчний үүргээ тааруу биелүүлж байна гэх шүүмжлэл байдаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Намын бүлгээс оруулах бүх асуудлыг УИХ өөрөө оруулахгүй байна шүү дээ. МАН-ын бүлэг тодорхой асуудал дэвшүүлдэг. Түүнийг нь оруулдаггүй. Байнгын хороодод хязгаартай суулгасан. Бүлэг байж болох нөхцөл боломжоороо л ажиллаж байх шиг байна. Ер нь сөрөг хүчний байр суурин дээр идэвхтэй ширүүн, тэмцсэн дайрсан, давшилсан өнгө аястай ажиллах ёстой гэсэн нийгмийн шаардлага байгаа юм. Тийм төлөвшил аваагүй хүмүүс хувь хүнийхээ хувьд ч, нэгдээд явсан ч сөрөг хүчний байдал уруу очиж чадахгүй. Энэ бол УИХ гишүүдээс хамаарах зүйл. Гэхдээ хууль, журмынх нь дагуу асуудалд хандаад явах ёстой зүйлийг балмадаар, хүч түрж байгаа олонхийн бодлого нь цөөнхийн журмын дагуу шийдэх ёстой гэсэн бодлоготой зөрөөд байна.

Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • (112.168.248.58)

    2013-05-21

    Zorigt Batxvv hoyoriig ovorhangai aimgiin irged mash ih vzen yadaj baina Ene hoyor ovorhangai aimagt ochih ner nuurgui bolson

  • Зөвлөх (122.201.19.30)

    2013-05-17

    хандуулсанд баярлалаа.

  • (202.179.10.74)

    2013-05-17

    BATHUU, ZORIGT 2 OWORHANGAID OCHIH NUURGUI BOLSON. ENE ZASGIN GAZAR DEMI YUM HIIH YUM DA

  • xxx (202.179.20.201)

    2013-05-17

    ahgui l bol luivar yum uu yamar mongoliin ard tumniig teneg gej bodood bna uu esvel mongond huurtah heden nohodtei chini adil gej bodood bna uu naad balai yaria yavgan heruulee boliod hogjild iluu anhaar ain ichih bulchirhaigui garuud ve

  • (122.201.18.34)

    2013-05-16

    MAN-iin Mangaruud *****

  • (202.179.10.74)

    2013-05-16

    Chi muu ma.l

  • (202.179.20.226)

    2013-05-16

    монголд шударга ёс устаад коммунис засаглал руу шилжиж байгаа шүү дэ МОНГОЛЫН АРДЧИЛСАН КОММУНИСТ НАТ, ТҮҮНИЙ КОММУНИСТ ЕРӨНХИЙЛӨГЧ БҮХНИЙГ ГАРТАА АТГАСАН

  • (49.0.201.46)

    2013-05-16

    elbegdorj yalahaar

  • (49.0.201.46)

    2013-05-16

    ahaar programmchilna yamar ch sejiggui iim arga hemjee avnaa tegeheer uur hen yalah yum

  • (122.201.18.128)

    2013-05-16

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

  • bat (49.0.168.137)

    2013-05-16

    MAN odoo bolil doo dandaa heruuliin chanartai yum yarija baikh yum odoo boli boli ...........................Oilgov uu