Бостонгийн халдлагыг урьдаас мэдэж байсан уу?

Picture
Гурван хүний алтан амийг авч 180 гаруй хүнийг хүнд хөнгөн хэлбэрээр гэмтээсэн Бостонгийн халдлагыг холбооны мөрдөх товчооны ажилтанууд хэн үйлдсэнийг олж тогтоохоор эрчимтэй ажиллаж байгаа.Гэнэтийн эл халдлагад цочирдсон хүмүүс олон нийтийн газраар хамаагүй явахаас эмээж ямар нэгэн спортын арга хэмжээнд оролцохгүй байгаа.Тэгвэл энэхүү террорист халдагыг хэн нэгэн урьдаас мэдэж байжээ гэсэн сэжиг төрхөөр явдал болоод байна.Учир нь америкийн олон ангит хүүхэлдэйн кино болох "Family Guy"-ийн 3 сарын 17 нд гарсан дугаар дээр яг Бостон хотод болсонтой адил үйл явдал гардаг байна. Хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар мусламын шашны террористийн дүрд ороод гартаа утас барин одоо би өөрийнхөө халдлагыг Бостон Марафонд хийх болно гэж хэлээд.Утасныхаа нэг товчлуурыг дартал гэнэт дэлбэрэлт болж яг л 4 сарын 15 нд болсонтой адилхан зүйл харагдаж байв.Гэхдээ гол дүрийн баатар товчлуурыг дахин нэг удаа дарж хоёр дахь дэлбэрэлтийг жижигхэн мухлагд байрлуулсан бөмбөгийг тэсэлж халдлага хийх болно.Бодит байдал дээр болсон халдлага дээр ч мөн хоёр удаа дэлбэрэлт болсон. 

Picture
Гэвч Бостон маратон эхэлхээс өмнө цагдаагийн хүчнийхэн аюулгүй байдлыг сахих үүднээс бүх үүрэн телефоны сүлжээг хаасан байсан бөгөөд ямар нэг террорист халдлага болж магадгүй гэж үзэн ийм арга хэмжээ авсан байжээ. Асуулт нь яагаад бодит байдал дээрхи явдал хүүхэлдэйн киноны үйл явдалтай адил байв? Яагаад заавал Бостонд байв? Энэ хэргийг үйлдсэн хүн нь эсвэл Family Guy- хүүхэлдэйн киноноос санаа авч уг хэргийг үйлдсэн үү? Юуны тулд вэ? Тэр эсвэл яаж хорлон сүйтгэх ажилгаа хийхээ мэдэхгүй жирийн хүүхэлдэйн кинонаас санаа авсан хэрэг байсан уу? Магадгүй хэрэв тус хүүхэлдэйн киног бүтээсэн хүмүүс 3 сарын 17 нд гарсан дугаартаа ямар нэгэн алан хядах үйл ажиллагааны талаар материал гаргаагүй байсан бол өдийд 3 хүн үхэхгүй 180 хүн шарахдахгүй байж болох байсныг үгүйсгэхгүй.Гэвч нэгэнт болоод өнгөрсөн явдал учраас үүнийг ухаархад дэндүү оройтсон мэт гэвч бусдыг муу зүйл рүү уруу татсан өнгө аястай материал гаргахдаа анхаарч байхыг ойлгуулсан дээрхи явдал хэн хүнд сургамж болох биз ээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.22.210)

    2013-05-16

    Америкчууд өөрсдөө дандаа тйим алан ***** үйл ажиллагаанб сэдлүүдийг киногоороо дамжуулж өгдөг юм бишүү?? Тиймэрхүү киног манайд гаргахыг хоригловол таарна.Манайд ч гэсэн нэг хүү америкийн кинод гардагыг яг дуурайж Америкийн цэргийн онгоцны сэнсний хөндийд орж нисээд амь үрэгдсэн шүү дээ. Энэ бүгдийг анхаарах хэрэгтэй цаг нь болсон.