Чөлөөтийнхөн Нью-Йоркийн галт тэрэгний буудалд барилдлаа

“Save olympic wrestling” буюу “Чөлөөт бөхөө аваръя” арга хэмжээний хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотын Төв галт тэрэгний буудалд энэ сарын 15-нд чөлөөтийн шилдгүүдийн халз барилдаан боллоо. Энэхүү халз барилдаанд чөлөөт бөхийн хүчирхэг гүрнүүдийн төлөөлөл АНУ, ОХУ, Иран улсын тамирчид хүч үзсэн байна. Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хорооноос 2020 оны олимпийн наадмын албан ёсны хөтөлбөрт спортын 25 төрлийг багтаахаар санал оруулахад чөлөөт бөхийн төрөл багтаагүй билээ. Иймд олон улсын бөхийн төрлүүдийн холбоо болох ФИЛА-гаас эсэргүүцэн, дээрх саналаа эргэж харахыг уриалаад байгаа бөгөөд улс орнуудын бөхийн холбоодод чөлөөт бөхийг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж ажиллахыг үүрэг болгоод байгаа. Үүний дагуу АНУ, ОХУ-ын бөхийн холбоодоос бөхийн өдрүүд явуулах санаачилга гарган ажиллаж байна. Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо 2013 оны тавдугаар сарыг Дэлхийн бөхийн сар болгон зарласан билээ.

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bayaraa (115.20.158.124)

    2013-05-21

    chuluut buhiig olimpiin turuld dahin orno gedegt itgeltei bn . manaihaan chuluut buhteigee baitsgaay oros iran zereg ornuudtai ursuldugch heweeree uragshaa.