Эмэгтэй сагсчид түүхэн ялалт байгууллаа

Катарын нийслэл Доха хотод Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “3 эсрэг 3” аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсоноос манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт тогтоов. Эмэгтэй сагсчид өмнө нь БНХАУ-ын Хайяньд болсон Азийн элсний спортын III их наадамд оролцож байсан туршлагатай юм. Тэднийг Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй шигшээ багийн менежер Д.Энэбиш дасгалжуулжээ. Сагсчид шилдэг дөрвөн багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд Туркменистаны хүчтэй багийг ялжээ. Улмаар аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • uynga (49.0.198.104)

    2013-05-21

    Баяр хүргье улам өндөр амжилт гаргаарай

  • bibi (49.0.168.41)

    2013-05-21

    bayr hurgiy mundag bn shuu

  • (202.21.105.1)

    2013-05-21

    mongol gedegeeree gaihuulahs oor yahawdee

  • (89.177.62.201)

    2013-05-21

    түүхэнгүйч юм үгүй болждээ түүхэн түүхэн гээд бх юм

  • seniorita (202.9.47.131)

    2013-05-21

    bayr hurgie!!!

  • dd (203.194.115.27)

    2013-05-20

    unemshihiin aragui ym aa bichleg ni baigaa yu

  • zorig (180.235.180.73)

    2013-05-20

    bayar xurgie. bolj b.a sh dee

  • (122.201.28.4)

    2013-05-20

    Bayar hurgie aa, mundag shuu